Б.Мишээлт ДАШТ-ээс хүрэл медаль, 50 мянган доллар хүртлээ

Б.Мишээлт ДАШТ-ээс хүрэл медаль, 50 мянган доллар хүртлээ

Б.Мишээлт ДАШТ-ээс хүрэл медаль, 50 мянган доллар хүртлээ

Сонирхогчдын боксын ДАШТ Ташкент хотноо үргэлжилж байна. Нийт 5.2 сая ам.долларын шагналын сантай энэ удаагийн тэмцээнд 107 орны 538 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн арван тамирчин хүч үзэж буй. Мөн Орос, Беларусийн тамирчид оролцож байгаа нь онцлог байна. Тэднийг эсэргүүцэж, АНУ, Канад, Герман, Их Британи, Украин, Дани, Шинэ Зеаланд тэргүүтэй 21 улс орон тамирчдаа илгээгээгүй юм.

Тэмцээний 67 кг-ын медальтнууд тодорлоо. Энэ жинд эзэн орны тамирчин Асадхужа Муйдинхужаев алтан медаль, Казахстаны Дулат Бекбауов мөнгөн медаль, Монголын Б.Мишээлт болон Гүржийн Лаша Гурули нар хүрэл медалийн эзэн болжээ.

Энэ удаагийн дэлхийн аваргын алтан медалийг 200 мянган ам.доллар, мөнгөн медалийг 100 мянган ам.доллар, хүрэл медалийг 50 мянган ам.доллар тус тус дагалдана.

Өнөөдөр/2023.05.14/ Б.Чинзориг 63.5 кг-ын алтан медалийн төлөө эзэн орны тамирчин Руслан Абдуллаевтай тулалдана.

Одоогийн байдлаар багийн дүнгээр зохион байгуулагч орон Узбекистан таван алт, хоёр хүрэл медальтай тэргүүлж байгаа бол тэдний араас Куба, Франц, Казахстан удаалж байна. Харин Монголын баг одоогоор нэг хүрэл медальтай 11 дүгээр байрт бичигдэж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

2 uruu bair awaad 2023-05-14 103.229.123.135

baga hatantaigaa bawaltsaj bhgui iu.

Avatar

Нэргүй 2023-05-14 216.38.195.74

xapitsaxgyi baix ;

Avatar

зочин 2023-05-14 192.82.82.65

estoi aztai bailaa.Amjilt!

Avatar

сонирхогч 2023-05-14 122.201.24.238

азтай гэх үү , тэр өдөр ёндоотой байлаа гэж ,,, цашидын спортын замналд нь амжилт хүснээ,,,зодолодож сурсных дэлхийд нэрээ дансалсан . үүнээс илүү замнал амжилт үргэлжилэх болтугай ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж