Жүдо ДАШТ: Тедди Ринер, Акира Сонэ уламжлал ёсоор түрүүлэв

Жүдо ДАШТ: Тедди Ринер, Акира Сонэ уламжлал ёсоор түрүүлэв

Жүдо ДАШТ: Тедди Ринер, Акира Сонэ уламжлал ёсоор түрүүлэв

Жүдо бөхийн ДАШТ-ий ганцаарчилсан төрлийн сүүлийн өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.13/ боллоо. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг болон эмэгтэйчүүдийн +78 кг-ын барилдаанууд болсон юм. Эдгээр жинд Монгол Улсаа төлөөлөн О.Цэцэнцэнгэл болон А.Адъяасүрэн нар өрсөлдөв.

+100 кг-д өрсөлдсөн О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөж, удаах тойрогтоо Бахрайны Азамат Чотчаевыг ялсан ч дараагийн тойрогтоо Францын алдарт бөх Тедди Ринерт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Энэ жинд Тедди Ринер түрүүлж, Оросын Инал Тасоев мөнгө, Бразилын Рафаэль Силва болон Узбекистаны Алишер Юсупов нар хүрэл медаль хүртжээ. Өдгөө 34 настай франц эр дэлхийн аваргаас 11 дэх алтан медалиа хүртэж байгаа нь энэ. Тэрбээр ирэх жил эх орондоо болох олимпоос алтан медаль авахыг хүсэж байгаа нь лавтай.

Харин эмэгтэйчүүдийн +78 кг-д оролцсон А.Адъяасүрэн эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Македонийн Оксана Диакенко ялсан ч удаах тойрогтоо Хятадын Шияан Шуд ялагджээ. Энэ жинд таамаг ёсоор Японы Акира Сонэ түрүүлж, мөнгөн медалийг Францын Жулиа Толофуа, хүрэл медалийг Бразилын Битриз Соуза болон Израилийн Раз Хэршко нар хүртсэн аж. Өдгөө 22 настай, олимпийн аварга Акира Сонэ дэлхийн аваргад дараалан түрүүлж байна.

Багийн дүнгээр Япон улс таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай илт давуу тэргүүлсэн бол тэдний араас Франц, Гүрж, Израиль, Канад удаалжээ. Монголчууд хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай багийн дүнгээр 17 дугаар байрт бичигдэв.

Өнөөдөр багийн барилдаантай. Монголын баг эхний тойрогтоо Гүржтэй учраа таарсан. Хэрэв ялж чадвал Бразилын багтай хүч үзнэ. Монголын баг дараах тамирчид багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2023-05-14 202.9.46.215

Тосаев уг нь ялчихсан юм даа шударга зvйл даанч алга даа харамсалтай.тэди хог болсон штээ ялагдсанаа мэдэж байгаа л даа ичмээр дамшиг.

Avatar

Нэргүй 2023-05-14 64.119.21.113

Оросыг луйвардсан нь ичмээр

Avatar

ZOCHIN 2023-05-14 92.88.171.219

Frantsiin bux Teddy Rinner delxiin avargiin altan medaliig 11 daxi udaagaa avlaa Odoo tereer 2024 ond Frants ulsiin niislel Paris xotnoo bolox Olimpiin temtseendee erchimtei bedej exellee Avargadaa amjilt xusie

Avatar

Мөнхжаргал 2023-05-14 66.181.191.55

Энэ Т. Ринье даваа болгонд шахаа шүүгчийн дэмжлэгтэй байлаа

Avatar

Нэргүй 2023-05-14 202.126.89.125

Дurum jyram

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж