Эверест бол уулчдын оршуулгын газар

Эверест бол уулчдын оршуулгын газар

Эверест бол уулчдын оршуулгын газар

1900-аад оны эхээр хайгуул хийж эхэлснээс хойш Эверестэд авирсан 310 хүн нас барж, цогцос нь тэндээ үүрд үлджээ. Тэдгээр цогцсыг олж, буулгах нь маш эрсдэлтэй бөгөөд өндөр зардалтай тул ийнхүү хаягдсан аж. Эверест рүү авирч явахдаа өмнөх золгүй уулчдын цогцостой таарах нь түгээмэл гэнэ.
Тухайлбал, 2019 оны хавар 11 хүн Эверестийн оргилд авирч байгаад барсан. Өмнө нь 2015 онд цасны нурангиас болж 19 уулчин амь үрэгдэж байв.

Гэтэл энэ 2023 оны авиралтын улирал эхэлмэгц дөрвөн хүн нас барсан нь аюулын харанга дэлдэж байна. Балба улсаас энэ онд Эверестийн оргилд гарахыг хүссэн хүмүүст 463 зөвшөөрөл олгож, дээд амжилт тогтоожээ. Уулчдыг замчилж, дагалдан явах шерпа нарыг оруулбал 2023 оны авиралтын улиралд 900 орчим хүн ууланд авирна гэсэн үг. Хэдийгээр авиралтын улирал дөнгөж эхэлж байгаа ч энэ жил хэд хэдэн хүн уулан дээр нас баржээ. Өнгөрсөн сард Балбын гурван шерпа оргилд олс тавих гэж байгаад амиа алдсан юм. Мөн тавдугаар сарын 2-нд анхны гадаадын иргэн (Америк) оргилд гарах замдаа нас барсан байна.

Хүмүүс Эверестэд нас барахад тэдний цогцсыг авахад хэцүү байдаг. Эцсийн байдлаар эх оронд нь буцаах нь хэдэн арван мянган доллар (зарим тохиолдолд 70,000 ам.доллар) үнэтэй байдаг.  Мөн Балбын хоёр уулчин 1984 онд Эверестээс уулчны цогцсыг авах гэж байгаад нас баржээ.

Эверестийн оргилд гарсан эмэгтэйчүүдийн дээд амжилтын эзэн Лхакпа Шерпа 2018 онд уулын оргилд гарах замдаа долоон цогцос харсан гэж мэдэгджээ.

Уулчид амьдралдаа ганцхан удаа тохиох энэхүү аяллыг хийхийн тулд 25,000-75,000 ам.доллар зарцуулдаг.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Gang 2023-05-14 202.126.89.6

Gangaamaa Bangladesh Enethegiig duusgasugai.

Avatar

Ганаа 2023-05-14 202.72.243.182

Ум мани бадмэ хум. Ум мани бадмэ хум.Ум мани бадмэ хум.

Avatar

tgwl h** borwitoi bosoo uulchid 2023-05-14 103.229.123.135

olnoor ochij shandasaa shalgah boltugai hahah

Avatar

Уулын савдаг 2023-05-14 202.9.47.39

үхлээ зорисон тэнэгүүд л тиишэ явна. тэгж тэнэг үхлээр үхэж бсанд орвол Балбад гуйлгачин амьдарсан нь дээр..

Avatar

Дэмчиг 2023-05-14 202.21.108.18

Балбад гуйлгачин болж амьдрах ч арай болохгүй
ээ зүгээр л Эверестэд л авирахаа больчих ёстой хүнд ганцхан олдох амьдралыг хайрлах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-05-14 202.21.107.13

УСЧ ХҮН УСАНДАА.УУЛЧ ХҮН УУЛАНДАА ГЭДЭГ ДЭЭ ТЭГЭЭД ТЭНДЭЭ ДУУСЦГААДАА УУЛЧИД МИНЬ…ЮУ САЙХАН ДУР САЙХАН ДАА..

Avatar

Нэргүй 2023-05-14 117.111.25.221

Ёстой лай л бгаадаа, хамгийн тэнэг хобби, хоббигоороо үхнэ гэж бодохоор шал тэнэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж