Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр Ромд айлчлах үеэрээ Ромын Пап лам Францистай уулзсан байна. Зеленский Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонитэй уулзсаныхаа дараа 86 настай пап ламтай Ватиканд уулзаж 40 минут ярилцсан байна. Францис Украинд энх тайвныг тогтоохыг удаа дараа уриалж, зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг эрэлхийлж байсан ч түүний хүчин чармайлт үр дүнд хүрээгүй.
Уулзалтын дараа Ватиканаас гаргасан мэдэгдэлдээ, ОХУ-ыг дурдаагүй ч "Украинд үргэлжилж буй дайны улмаас үүссэн хүмүүнлэг, улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцсан гэжээ. Энэ нь Зеленскийн хувьд дайнаас хойш Европын холбло болон НАТО-гийн гишүүн Италид хийсэн анхны айлчлал юм.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ