Сүшинд хордсоноос 2 хүн нас барж, 30 хүн өвджээ

Сүшинд хордсоноос 2 хүн нас барж, 30 хүн өвджээ

Сүшинд хордсоноос 2 хүн нас барж, 30 хүн өвджээ

АНУ-ын Монтана дахь суши ресторанд үйлчлүүлсэн хоёр хүн нас барж, дор хаяж 30 хүн хордсон хэрэг гарчээ. Өнгөрсөн сард тэнд хооллосон хэд хэдэн үйлчлүүлэгч өвдсөний дараа “Дэйвийн суши” рестораныг түр хаажээ. Рестораны зүгээс инстаграмдаа нийтэлсэн тайлбартаа, Калифорни дахь дистрибьютерээр дамжуулан Хятадаас импортолсон тариалсан морел мөөгнөөс болж хүмүүс хордсон гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

64 настай Донна Вентура, 74 настай Уильям Льюис нар тус ресторанд хооллосноос хэд хоногийн дараа нас баржээ. Мөн багадаа 30 хүн тус хоолны газраас халдвар авсан гэж орон нутгийн “KBZK” мэдээлэв.

Галлатин дүүргийн Эрүүл мэндийн газар тавдугаар сарын 15-нд мөрдөн байцаалтаа дуусгасны дараа рестораныг дахин нээхээр төлөвлөж байгаа бол Вентурагийн нөхөр эхнэрийнхээ үхэлд рестораныг буруутган шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хохирогч ресторанд хоол идсэнээс хойш нэг цагийн дотор маш хүнд шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд зүрх нь зогсч, улмаар олон эрхтэний дутагдалд орсон гэж “KBZK” мэдээлжээ. Тэрээр 31 хоногийн дараа эрчимт эмчилгээний тасагт нас барсан бөгөөд шүүхийн баримт бичигт түүний үхэл ресторанд идсэн сүшитэй шууд холбоотой гэж үзэж байна.

Албаны хүмүүсийн мэдэгдэлд, урьдчилсан мөрдөн байцаалтын үр дүнд морел мөөг агуулсан хоол хүнс нь хордлого үүсгэсэн байж магадгүй гэж үзэж байгаа ч тодорхой эмгэг төрүүлэгчийг хараахан тогтоогоогүй байна.

“Дэйвийн Суши” нь мөрдөн байцаалтын ажиллагаатай бүрэн хамтран ажиллаж байгаа бөгөөд рестораныг шалгахаар ариун цэврийн зөвлөх хөлсөлсөн гэж тус компанид мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
13
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
8
БурууБуруу
7
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-14 192.82.77.199

Сүши гэж хогийн хоол, япондоо л иддэг байгаа юм биз… Манайх ч гэсэн далдагнаад сүши гэж хөөрцөглөөд.

Avatar

Нэргүй 2023-05-14 192.82.73.163

Гадаад явж галуу шувууны мах идэж үзнэ гэж сагсуурч явж энэ дэлхийн хамаг хор шингэсэн элдэв хоол биш хор болсон хүнс гээчид хордож орхив Юугаарч хоол хийдэг юм мэдэхгүй шүү дэ

Avatar

Нэргүй 2023-05-14 66.181.160.49

за манайхан ч гэсэн анхааралтай байгаарай нээх худлаа суши иддэг ч юм шиг мэддэг ч юм шиг хоосон мэдэмхийрч байгаад хордлогонд орчихов доо

Avatar

зочин 2023-05-14 192.82.90.89

хятад гэж үнэн муухай орон шуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж