Чин гүрний үеийн ваарыг ердөө 25 доллараар заржээ

Хуучирсан мэдээ: 2023.05.13-нд нийтлэгдсэн

Чин гүрний үеийн ваарыг ердөө 25 доллараар заржээ

Чин гүрний үеийн ваарыг ердөө 25 доллараар заржээ

Чин гүрэн буюу 18-р зууны үеийн хос ваарыг Лондоны нэгэн дэлгүүрт 25 ам.доллараар заржээ. Энэ нь угтаа бол 63 мянга орчим ам.доллар хүрэх эд юм. Ваарыг худалдаж авсан хүн нь нэрээ нууцалсан бөгөөд керамик эдлэл цуглуулагч байжээ. Тухайн хүн өнгөрсөн жил ваарыг анх хараад л үнийг нь мэдэхгүй ч авахаар шийдсэн байна.

Мэргэжлийн хүний хэлснээр уг ваарыг Чингийн үеэс ч өмнө Мин гүрний үед хэрэглэж байсан аж. Сүүлд өнгөлгөө хийхээс өмнө цэнхэр өнгөтэй байжээ. Ваарны хэмжээ нь 11.5 см.

Хятадын эзэн хааны шаазан нь нэн ховор бөгөөд тэр бүр олддоггүй, зөвхөн эзэн хааны ордонд л зориулагдсан байдаг.

Дэлгүүрийн худалдагч ваарны ёроолд байгаа бичээсийг судалсны дараа л тэрхүү шаазан ямар ач холбогдолтой болохыг ойлгосон юм. Дараа нь дуудлага худалдааны газарт очиж ваараа шинжлүүлсэн. Ваарны ёроолд Чин гүрний үед 60 жил төр барьсан Цяньлун хааны тамгай байсан бололтой.

"Эртний Хятадын эд зүйлсийг хямд үнээр зардаг тухай уншихад л миний зүрх шимширч байна. Хятад шаазан бол маш нарийн зүйл" гэж ази урлаг судлаач Форрест хэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж