Европын өдөрлөг маргааш болно

Европын өдөрлөг маргааш болно

Европын өдөрлөг маргааш болно

Ням гарагт юу хийхээ төлөвлөсөн үү? Таныг гэр бүл, найз нөхдөөрөө “Европын өдөрлөг”-т ирэхийг урьж байна.

Энэхүү арга хэмжээг “Европын өдөр”-ийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд энэ ням гарагт (5 сарын 14), 11.00-18.00 цагийн хооронд ЕвропынХолбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийнгазраас зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулах, хөгжөөнт тоглоом тоглох, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг олгох юм. Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Үүгээр ч зогсохгүй бүтэн өдрийн турш Европын соёлын хөтөлбөр төв тайзан дээр үргэлжлэх бөгөөд Швед, Румынаас зорин ирсэн уран бүтээлчдийн тоглолт багтаж буй юм.  

Энэхүү үйл ажиллагааны тухай Элчин сайд Аксель Никэйз хэлэхдээ: “Европын өдрийг Монгол Улсад тэмдэглэх үүнээс илүү сайхан боломж бий гэж үү? Европын Холбоо, гишүүн орнуудын соёл уламжлал, туршлага, бүтээгдэхүүнийг та бүхэнтэй хуваалцахдаа таатай байна. Энэ удаагийн өдөрлөгөөр Европын Холбооны гишүүн орны Элчин сайд нар болон уран бүтээлчид Монголыг зорин ирж байгааг онцолмоор байна. хэмээв.

Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг “Европын өдөр” болгон тэмдэглэдэг билээ. 1950 оны тавдугаар сарын 9-ний өдөр тухайн үеийн Францын Гадаад хэргийн сайд Роберт Шуман Парис хотод хэлсэн үгэндээ Нүүрс, гангын үйлдвэрлэлийн нийгэмлэг байгуулахыг санал болгосноор, “Шуманы мэдэгдэл” хэмээх энэхүү санаачилга нь Европын Холбооны эхлэл нь болсон. Энэхүү өдрийг Европын Холбоо, түүний гишүүн орнууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа төлөөлөгчийн газрууд тэмдэглэн иржээ.

Европын өдөрлөг арга хэмжээг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Амартүвшин, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар 11.00 цагт албан ёсоор нээснээр бүтэн өдрийн үйл ажиллагаа эхлэх болно.

Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг жар гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулан хүргэх болно. Урлагийн тоглолт, хөгжмийн үзүүлбэр танд Европын уламжлалт соёл урлагийн баялаг мэдрэмжийг төрүүлж, амьд хөгжмийн тоглолт, соёлын арга хэмжээг зочдод хүргэх юм. Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.

Энэ жилийн өдөрлөгийг нийгмийн сүлжээгээр шууд дамжуулах тул Монгол Улсын өнцөг булан бүрээс Европын баялаг соёлтой танилцах боломжтой юм.

Европын өдөрлөгийн арга хэмжээний хуудас

Дараах нийгмийн сүлжээнд дагаарай: twitter, facebook, instgaram, веб хуудаст

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тухай:

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар 2017 онд байгуулагдсан. Төлөөлөгчийн газар нь Европын Холбоо, Монгол Улсын хоорондын албан харилцааг хөтлөн явуулж, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэхийг эрэлхийлэн ажилладаг.

Нэмэлт мэдээлэл авах бол Хэвлэл, мэдээллийн ажилтантай  холбогдоно уу (Tselmeg.CHULUUNBAATAR@eeas.europa.eu), утас: +976 99630057

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-13 103.212.119.222

хоол

Avatar

Зочин 2023-05-13 192.82.77.251

Орос улс,Путин,Ялалтын баяр мантугай.Ш.Раднаагуайн бичсэнээр Монголын гадаад бологод онцгой анхааралтай байх цаг үе ирлээ шүү.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Монголын гадаад бодлогод "Долоо хэмжиж нэг огтлох" шаардлагатай цаг үе ирж байна даа 2023-05-13 150.129.140.141

Дэлхий даяар геополитикийн өрсөлдөөн урьдынхаас өргөн хүрээг хамарч байна.Гуравхан сая хүнтэй Монголд барууныхан ингэж ач холбогдол өгч байгаа нь аз уу, эз үү. Францын сонирхоод байгаа уран, Польшийн сонирхоод байгаа газрын ховор элемент ??? .Оросуудын тэмдэглэдэг ялалтын баярын ач холбогдлыг бууруулах гэж энэ өдөрлөгийг сэдсэн байлаач энэнд ач холбогдол өгсөний хэрэггүй.Оросууд энэ бүгдийг ажиж л байгаа.Манай ҮАБЗ-ийн 3-т "Долоо хэмжиж нэг огтлох" ухаан бий гэж л найдах л үлдэж байна даа.

Avatar

Нэргүй 2023-05-13 59.153.112.133

Раднаа чи битгий хэт хаширлаад бай, зөнөг ухаанаа орчин үед тулган шаардаж болохгүй, ирээдүйдээ гай болоод хэр эггүй, дуугүй л ясан даалуугаа мэрээд хэвтэж бай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж