"Их-7" бүлэг Оросын очир эрдэнийн экспортод хориг арга хэмжээ авах тухай хэлэлцэж байна. Хориг арга хэмжээ авбал очир эрдэнийн үнэ өсөх нь ойлгомжтой юм. Дайн эхэлсний дараа ОХУ-ын эрчим хүчний экспорт болон банк, олигархиудад чиглэсэн өргөн хүрээтэй хоригуудыг хэрэгжүүлсэн ч очир эрдэнэ нь хориг арга хэмжээнээс гадуур үлдсэн.
ОХУ 2021 онд очир эрдэнийн экспортоос 4.7 тэрбум ам.долларын ашиг олжээ. Ингэснээр тус улс нь очир эрдэнийн экспортын хэмжээгээрээ дэлхийн наймдугаарт орсон юм. Одоо ч тус улс очир эрдэнийн наймаанаас ашиг олсоор байгааг энэ оны гуравдугаар сард АНУ болон Европын холбооноос мэдэгдсэн. Европын холбоо л гэхэд 2022 онд 1.4 тэрбум еврогийн очир эрдэнийг Оросоос импортолжээ. Энэ нь 2021 оноос 1.8 тэрбумаар буурсан үзүүлэлт юм.
Очир эрдэнэ нь газрын тос, алт шиг байнга арилжаалагдаад байдаггүй ч томоохон зах зээлийг төлөөлдөг. Чулуу өрөмдөх, шүдний эмчилгээ, компьютер зэрэгт очир эрдэнийг ашигладаг.
Европын холбоо 11 дэх багц хориг арга хэмжээний талаар хэлэлцэж буй ч энэ удаагийнхад очир эрдэнэ багтаагүй бололтой. Гэхдээ энэ удаагийнхад биш юм аа гэхэд дараагийн багцад багтана гэдгийг мэргэжлийн хүн хэлж буй. Тодруулбал, Оросын очир эрдэнэд хориг тавих нь цаг хугацааны л асуудал гэж Байгалийн нөөц судлаач Ханс Меркет хэлжээ.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ