Япон: Украины дүрвэгсдэд зориулж 1 тэрбум доллар төвлөрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.05.13-нд нийтлэгдсэн

Япон: Украины дүрвэгсдэд зориулж 1 тэрбум доллар төвлөрүүлнэ

Япон: Украины дүрвэгсдэд зориулж 1 тэрбум доллар төвлөрүүлнэ

Япон улс Украины дүрвэгсдэд зориулж нэг тэрбум ам.доллар төвлөрүүлэх төлөвлөгөөг танилцуулна гэж Сангийн сайд Шүничи Сүзүки мэдэгдэв. Тодруулбал, дүрвэгсдийг хүлээж авахад нь туслах зорилгоор Украины эргэн тойронд орших орнуудад энэ мөнгийг хүлээлгэн өгөх юм. Санхүүжилтийг Японы төрийн өмчит Олон улсын хамтын ажиллагааны банкаар дамжуулан олгоно.

"Их-7" бүлгийн Сангийн сайд нар болон Төв банкны ерөнхийлөгч нарын уулзалт Японы Нийгата хотноо Пүрэв гаригт эхэлсэн. Энэхүү гурван өдрийн уулзалтыг даргалахаар Сангийн сайд Шүничи Сүзүки хүрэлцэн иржээ. Харин тавдугаар сарын 19-21-ний хооронд үргэлжлэх "Их-7"-ийн дээд хэмжээний уулзалт Хирошима хотод болно.

"Бид дэлхийн дийн засагт тулгарч буй хүндрэлийг даван туулахад шаардлагатай олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсч байна. Украины тухайд өнөөг хүртэл амласан санхүүгийн дэмжлэг, ОУВС-ийн дэмжлэгийн хөтөлбөрийг Их-7-ийн уулзалтаар баталгаажуулна. Мөн олон талт хөгжлийн банкууд болон Украины хөрш орнуудын дэмжлэгийн зохицуулалтыг нэмэгдүүлэх болно. Түүнчлэн Их-7 бүлэг Оросыг хориг арга хэмжээнээс бултахаас хэрхэн сэргийлэх талаар хэлэлцэнэ" гэж Сүзүки хэлжээ. 

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж