Тэжээвэр амьтад хүүхдийг орлох ёсгүй гэж пап лам сануулав

Хуучирсан мэдээ: 2023.05.13-нд нийтлэгдсэн

Тэжээвэр амьтад хүүхдийг орлох ёсгүй гэж пап лам сануулав

Тэжээвэр амьтад хүүхдийг орлох ёсгүй гэж пап лам сануулав

Итали бол Европын холбооны хэмжээнд төрөлтийн түвшин хамгийн бага орон юм. Тус улсад өнгөрсөн жил төрөлтийн хэмжээ 400 мянгаас доош болж буурсан.

Гэр бүл зохионо гэдэг зөвхөн баячуудын л хийдэг зүйл болсныг Ромын пап Францис анхааруулжээ. Италийн хүн ам зүйн хямралын асуудлаарх бага хурлын үеэр тэр гэрийн тэжээвэр амьтад олон айлд хүүхдийг орлож байгааг онцолсон байна. "Тогтвортой ажил олоход хүндрэлтэй, түрээсийн үнэ тэнгэрт тулсан, цалин бага зэрэг бодит асуудал бий. Тиймээс зарим айл хүүхдийг тэжээвэр амьтнаар орлуулж байна" гэж пап лам хэлэв.

Мөн пап ламаас нэгэн эмэгтэй хүүхдийг нь адислахыг хүссэн тухай ярьжээ. Гэтэл тэр нь хүүхэд биш цүнхэн доторх бяцхан нохой байжээ. "Би тэвчилгүй түүнд хэлсэн. Өлсөж байгаа хүүхэд олон байна. Гэтэл чи нохой авчирч байдаг гэж хэлсэн" гэв.

Япон, Өмнөд Солонгос, Пуэрто Рико, Португал зэрэг олон оронд төрөлт буурсаар байна. Евро бүсийн хувьд Итали хамгийн том асуудал болжээ. Тус улс 2050 он гэхэд иргэдийнхээ бараг тавны нэгийг алдаж магадгүй аж. Үүний зэрэгцээ хүн ам нь хөгширсөөр сүүлийн 20 жилийн хугацаанд 100 настны тоо гурав дахин нэмэгджээ. 

Италийг "хүүхэдгүй хоосон ор орон" гэж нэрлэх нь ч бий. Элон Маск хүртэл өнгөрсөн сард "Итали алга болж байна" гэж хэлсэн.

Хүн ам зүйн хямрал нь алсдаа үндэстнийг ядууруулахад хүргэнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Төрөлт буурсанаас болоод 2024 он гэхэд Итали улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 18 хувиар буурна гэж Эдийн засгийн сайд Жианкарло Жоржетти хэлжээ. 

Төрөлт бага байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Залуучууд тогтвортой ажил олох гэж тэмцэлдэхийн зэрэгцээ тус улсад хүүхэд харах үйлчилгээний тогтолцоо хангалтгүй байдаг. Энэ нь ээжүүдэд ажил, амьдралаа зохицуулах боломжийг олгодоггүй. 10 ээж тутмын зургаа нь хүүхэд харах үйлчилгээ авч чадахгүй байна. Мөн жирэмсэн эмэгтэй ажлаасаа халагдах тохиолдол олон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж