Манила: Түгжрэхийг хүсэхгүй бол төлбөрөө төл

Манила: Түгжрэхийг хүсэхгүй бол төлбөрөө төл

Манила: Түгжрэхийг хүсэхгүй бол төлбөрөө төл

Дэлхийн олон хотууд өнөөдөр нийслэл Улаанбаатар шиг түгжрэлийг шийдэх төгс шийдэл олоогүй ч цаг үргэлж түгжрэл бууруулах олон арга хэрэглэж, шинэ шийдлүүдийг эрэлхийлсээр байна.  Хүн амынх нь тал хувь нь амьдардаг нийслэлчүүдийн хувьд хэдхэн жилийн өмнө тодорхой түгжирдэг цагтай буюу сургууль, цэцэрлэг эхлэх, тарах цагаар түгжирдэг байсан бол бид өнөөдөр бүтэн өдрийн турш түгжрэлд цаг, мөнгөө үрсээр.

Судалгаагаар 2022 онд нийслэлийн хүн амын тоо 1,2 сая байгаа бол 2030 онд 3,9, 2040 онд 4,6 сая болно гэсэн тооцоолол бий. Хүн нэмэгдэхийн хэрээр автомашины тоо, түгжрэл нэмэгдэнэ гэсэн үг. Дэлхийн хамгийн их түгжрэлтэй Колумб улсын Богота хотын жолооч нар түгжрэлд жилд 272 цаг зарцуулдаг бол нийслэлчүүд жилд 717 цагийг түгжрэлд зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл, нэг жилийн амьдралынхаа 717 цагийг бид зөвхөн зам дээр түгжирч өнгөрөөдөг байх нь. Хэрэв одоогийн замын хөдөлгөөн, нийтийн тээвэр, түгжрэлээ цэгцлэхгүй бол 2030 он гэхэд нийслэлчүүд зам дээрээ тэг зогсолт хийнэ гэсэн судалгаа ч гарчээ.

Улаанбаатар хотын автомашины импорт жил бүр хурдацтай өсөн нэмэгдэж буй бөгөөд энэ чигээрээ үргэлжилбэл зам дээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 2025 онд 8 км/ц, 2030 он гэхэд 5 км/ц болж буурна. Улмаар 2040 он гэхэд архаг түгжрэл газар авч, бүтэн өдрийн турш түгжрэх төлөвтэйг Жайкагаас тооцоолжээ.

Филипин улсын нийслэл Манила хот нь түгжрэлээрээ дэлхийд 8-т, Зүүн өмнөд Азидаа 3-т ордог. Манила хот түгжрэлтэйгээ хэрхэн тэмцэж байгаа, бодлогын ямар шийдэл эрэлхийлж байгааг бид энэ удаад онцолж байна.

Филипин улсын Манила хотод 30 сая орчим хүн амьдардаг. Жилдээ олон сая жуулчин хүлээн авдаг, аялал жуулчлалын бүс болсон Филипин улсын нийслэл Манилаа хот нь хүн амын хэт төвлөрөл, замын түгжрэлээрээ Азидаа тэргүүлж буй хот. Хүн амын өсөлт, автомашины хэт төвлөрөл, аялал жуулчлалаас шалтгаалаад тус хот түгжрэлтэйгээ тэмцэж, олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил гэхэд "барь бас дахин барь" гэсэн уриатайгаар авто, төмөр зам болон агаар, усан тээврийн дэд бүтцээ сайжруулах зорилго тавин ажиллаж байна. Ялангуяа түгжрэлийг сааруулах богино зайн метро барих, нийтийн тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулж, төлбөртэй замуудыг хувийн хэвшилтэйгээ хамтран барьж, ашиглалтад оруулсан, дугаарын хязгаарлалт, нэгдүгээр эгнээ гээд олон арга хэмжээг ч туршиж, хэрэгжүүлж, нэвтрүүлжээ.

Газар нутгийн хэмжээгээр жижигхэн учраас Манила хүн амын төвлөрөл буюу даац нь хэтэрсэн, түгжрэлээрээ Азидаа тэргүүлдэг хот.  Хүн амын өсөлт, төвлөрлөөс шалтгаалаад тус хотын замын хөдөлгөөнд өдөрт дунджаар 3,3 сая тээврийн хэрэгсэл оролцдог. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 2018 оны судалгаагаар Филиппинд замын хөдөлгөөнд өдөр бүр "алдагдах боломж"-оор 3.5 тэрбум стерлинг зарцуулдаг гэж мэдэгджээ. Энэ хэмжээ 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй гэж дүгнэжээ.  Бостон Консалтинг Групп 2017 онд Манилагийн замын түгжрэлээс болж жолооч нар түгжрэлд өдөрт 1 цагийг зарцуулдаг байна.

Манила хотын хөгжлийн газар /MMDA буюу Metropolitan Manila Development Authority/ нь бүх төрлийн тээврийн үйл ажиллагаа, дэд бүтэц, зам талбайн ашиглалт, иргэдийнхээ аюулгүй амьдрах орчныг дэмжих бодлого, төсөл хөтөлбөр боловсруулах, зохицуулалт, хяналт тавих, хөдөлгөөний менежмент хийдэг газар юм. Тус байгууллага нь Замын хөдөлгөөний удирдлагын төвөөрөө дамжуулан Манила хотын замын хөдөлгөөний бүх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад оролцдог гол байгууллага нь юм байна. Манила хотын хөгжлийн газраас богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, авто замын түгжрэлийг бууруулахын тулд олон цогц арга хэмжээнүүд авч эхэлсэн байна. Тухайлбал, Манила хот дахь замын хөдөлгөөнийг боловсролын хөтөлбөр, замын хөдөлгөөний инженерийн үйлчилгээг сайжруулах, замын хөдөлгөөний бүх урсгалыг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа аж. Тухайлбал, замын хөдөлгөөний боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлсэн эхэлсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд хувь хүн замын хөдөлгөөнд соёлтой оролцох төрөл бүрийн сургалтын хөтөлбөр боловсруулж, тээврийн холбоодтой хамтран жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт хийх, замын сахилга батыг сурталчлах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх сургалт, бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын паркаар дамжуулан танилцуулах сургалтуудыг ч хийдэг байна.

Манила хот түгжрэлээ сааруулахын тулд 2019 оноос метро барих төлөвлөгөөг эхлүүлжээ. Метрог түгжрэл ихтэй уулзвар, коридор, болон дэд бүсүүдэд байршуулах зэргээр 2023-2027 он хүртэл менежментийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж буй.

МАНИЛА ХОТОД Ч ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧИЛДЭГ

Манила хот түгжрэлийг шийдэхийн тулд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийтийн тээвэр зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчих, дугаарын хязгаарлалт, төлбөртэй зам, хурдны галт тэрэг, LRT, MRT гээд бүх төрлийн аргуудыг хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн тулд автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр болон түргэн тусламжийн машин зорчих боломжтой. Ингэхдээ нэгдүгээр эгнээг хайсаар тусгаарлаж, нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг зохицуулдаг. Мөн түгжрэлээ шийдэхийн тулд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилдэг байна.

Дугаарын хязгаарлалт нь нийтийн тээвэр, такси үйлчилгээ, мотоцикл болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд үйлчилдэггүй.

ТҮГЖРЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БОЛ ТӨЛБӨРТЭЙ ЗАМААР ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ

Нэгэнт хүн амын нягтаршил өндөртэй, автомашины тоо их учраас автозамын сүлжээг нэмэгдүүлж, төлбөртэй замуудыг бий болгожээ. Тодруулбал, автомашины хөдөлгөөнд оролцохын тулд жолооч түгжрэлгүй явахыг хүсвэл төлбөртэй замаар зорчино.  1 цаг 30 минут явж очих газарт төлбөрөө төлөөд 30 минутын дотор очих боломжтой. Төлбөрийн хувьд км-ээсээ шалтгаалаад 2500-4000 төгрөг үнэтэй. Тус хотын зүгээс төлбөртэй замуудыг хувийн хэвшлийн компаниудад “даатгадаг”. Өөрөөр хэлбэл, төлбөртэй замыг хувийн хэвшлийн компаниуд нь барьж, замын төлбөрөө ч өөрсдөө авдаг байна. Манила хотын нэг өдөрт замын хөдөлгөөнд оролцдог 3,3 сая автомашинаас 500 мянга орчим нь төлбөртэй замыг сонгодог аж.

Азидаа түгжрэлээрээ тэргүүлдэг Манила хотын хувьд түгжрэлээ бууруулахын тулд олон арга хэмжээ хэрэгжүүлж буй ч автомашины тоо, хүн амын тоо жилээс жилд өсч байгаа учраас түгжрэлийг нэмэгдүүлэхгүй байх зарчим баримталж байна.  Манила хотын иргэдийн хувьд түгжрэлтэйгээ "эвлэрчихсэн" учраас төрөөс түгжрэлтэй холбоотой, замын хөдөлгөөний газрын хэрэгжүүлж буй арга хэмжээ хэрэгжүүлэхэд эсэргүүцэл үзүүлдэггүй, шаардлагатай тохиолдолд олон нийтээс санал авч хэрэгжүүлдэг юм байна.

Яг л өнөөдрийн нийслэлд авч хэрэгжүүлж буй түгжрэлийг сааруулах, бууруулах олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Түгжрэлийг нэмэгдүүлэхгүйн тулд татварын бодлого, төлбөртэй зогсоолууд, нийтийн тээврийн парк шинэчлэл, зах худалдааны төв дагасан хэт төвлөрөлийг сааруулах, татвар төлбөрийн хураамж гээд олон ажлыг хийж хэрэгжүүлж буй. Түгжрэлийг нэг л өдөр арилгахгүй ч шат дараатай, зөв төлөвлөгөөтэй шийдвэрүүд маш чухал байгааг Манила хотын жишгээс харж болох нь.

                                                                                            үргэлжлэл бий

     Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tatvar nemeechee 2023-05-15 202.21.107.27

tuv zamiin tatvaraa nem.huduunii maahinuudiig hotiin tuv zamaar yvbal 100 dahin undur tatvar noogduil.tugjrel arilna

Avatar

Нэргүй 2023-05-15 172.56.105.10

Buruutai humuust n shiitgel onoo. Tegj baij shudarga yos tigtono. Enkhbold555 Badamjunai Munkhbayar!!! Bart

Avatar

Нэргүй 2023-05-15 202.55.191.130

metrogoo bariachee oyu tolgoid nuh uhaad surchihsan ajliin huch baihad uragshgui tur

Avatar

Gilde 2023-05-15 103.161.242.142

Sshasha

Avatar

Зочин 2023-05-15 202.21.107.31

Сэтгүүлч тоондоо тааруухан аа харуулчихлаа.

Avatar

Нэргүй 2023-05-15 192.82.89.246

Том захуудын хооронд агаарын хөнгөн галт тэрэг тавих ажил аль шатандаа явж байна.

Avatar

Нэргүй 2023-05-15 64.119.17.33

МАШИН ЗАМААР ЯВДАГИГ МЭДДЭГУИ МАНГАРУУДАА ТАТВАРА НЭМ ГАДНАС ГУИЛГА ГУИХА БОЛИ

Avatar

Нэргүй 2023-05-15 66.181.160.17

3-4 томхон өгуулбэрт багтааж болохоор мэдээг яасан их нуршуу бичдэг юм бэ???

Avatar

MGL 2023-05-15 103.229.176.132

LRT, BRT, Metrogoo barij baij khot telne

Avatar

ZOCHIN 2023-05-15 92.88.171.112

Manila xot jildee 100 saya juulchin xuleej avdag gedeg xudlaa medeelexee bolix xeregtei. Odoogiin baidlaar France uls jildee 95 saya juulchin xuleej avch delxiid 1d bichigdej baigaa shuu

Avatar

Irgen 2023-05-15 202.126.89.114

mashin bolgon chiptei bolood yavsan hemjeegeer ni tulbur avah gej baigaa yum bailgui. iim yum niitelj baigaag bodvol

Avatar

Нэргүй 2023-05-15 216.38.195.74

-@-; kodx1e.

Avatar

Нэргүй 2023-05-15 66.181.189.61

Төльеөө иймэрхүү ажлуудаа хий

Avatar

Нэргүй 2023-05-15 202.131.238.26

хамгийн их түгжрэл уулзвар, эргэлтүүд дээр байна. Огтлолцдоггүй уулзвар, зам, гүүрэн байгууламж барьчихвал түгжирч зогсохгүй болчихно доо

Avatar

Zocnin 2023-05-15 108.63.252.37

Zam guur sain barij bj l shiidne Gadaadad 3 dawhar cn guur bna Humuus ni uhamsartai bna Ocnij ocnij filippinees suraltsaad bhdaa yahaw dee Mash buduuleg hun ard ni bohir zawaan uls shuudee . Muuhai tsarai bogino hol muu sanaa tednees surah zuil yu cn bhgui

Avatar

Нэргүй 2023-05-15 202.126.94.205

Улаанбаатарт бол Нарантуул Барс,Дүнжингарав,Хар хорин ,Өгөөмөр захуудыг хотоос гаргачихад түгжрэл шийдэгдэнэ худлаа бөөн мөнгөөр судалгаа хийж байна гэж идээд байвал хэзээ ч шийдэглэхгүй ….

Avatar

И 2023-05-15 66.181.161.148

овоо яригддаг байснаа одоо бүр сураггүй. Зах бүү хэл том сүлжээ дэлгүүрүүдийг ч хотоос гаргах хэрэгтэй. Захууд, Емарт болгоны орчимд түгжээ үүсч байгааг хүн бүгд л мэдэрч байгаа биздээ.

Avatar

Нэргүй 2023-05-15 203.98.77.101

САЙХАН БУРАХ ЮМ АА. 7-ХОН ЖИЛИЙН ДОТОР НИЙСЛЭЛИЙН ХҮН АМ НЬ 2 ДАХИН ӨСНӨ Ч ГЭХ ШИГ. ХЭДЭН ЖИЛ БОЛЖ БАЙЖ МОНГОЛ УЛС 3 САЯ БОЛСОН БИЛЭЭ. АРАЙ ХУДЛАА, ЯМАР Ч СУДЛАГАА, ҮНДЭСЛЭЛГҮЙ ТООЦООЛОЛ БАЙНА.

Avatar

Нэргүй 2023-05-15 38.42.106.107

Хүндээ л хамаг учир нь. Хагас мянганы тэртээх сэлэм эргүүлдэг сэтгэхүйгээсээ салаагүй бидэнд юу ч бариад нэмэргүй ээ

Avatar

Хот 2023-05-15 202.131.241.34

Архи, тамхи , суудлын авто машины хэрэглэгээ бол тансаг хэрэглээ гэдэг зайлшгүй хэрэглээ биш учир нэмэгдэл төлбөр төлж болно…ӨӨртөө болон бусдад хохирол их байна…

Avatar

Монгол хүү 2023-05-15 64.119.29.63

Хөдөөний машинууд УБ хотын түгжрэлийн 80%-г эзэлж байна гэж үзэж байна. Энэ дэлхийн ихэнх буурай улсуудын ч нийслэлд хөдөө тосгодын машинууд өндөр татвар төлж явдаг байхад, УБ-т ямар төлбөр төлөхгүй хөдөөнөөс орж ирчихээд УБ хотод такси эрхлээд л хорооллын машины зогсоолуудыг дүүргээд л машиндаа унтчихаад л хөлс хир үнэртүүлсэн юмнууд хотоор битүү байна! Ичиж зовох булчирхай нь ажиллахаа байчихсан, зорчигчдоос илүү мөнгө саачих санаатай жолоо барьж хотын хөдөлгөөний урдуур дайрсаар байна даа.

Avatar

И 2023-05-15 66.181.161.148

яг үнэн.

Avatar

Зочин 2023-05-15 66.181.179.160

түгжрэл ярихаар хэдэн тоо л хэлдэг тэгээд энийгээ ажил хийчлээ гээд бгаа юмуу

Avatar

Нэргүй 2023-05-15 150.129.141.17

Хэт харгис ширүүн болхи арга хэрэггүй. Шийдэл олж чаддаггүй хүмүүсийн арга!!!

Avatar

zochin 2023-05-15 202.126.90.149

heden nvhen bolon gvvren garts uulzvar hiigeed boloo shu de mongol shig uulzvar huleej buglurdug uls bauhgvi shu ih l olon doo 20 d uulzvar shiideed buglurulgvu yavna eniig shiidehgvi baij bvh buruugaa mashin ru chihdeg 3 saya hvntei uls heden saya mashin unah gej bgaa bish ANU 300 saya mashintai bolood l bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж