Энэ жилийн номын баяр онцлог болно

Энэ жилийн номын баяр онцлог болно

Энэ жилийн номын баяр онцлог болно

Үндэсний номын баярыг 33 дахь удаагаа ирэх тавдугаар сарын 19-21-нд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд гурав хоног болох юм. Зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн номын баярыг онцлог болно гэдгийг мэдэгдсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, "Номын соёлт ертөнц" ТББ-аас 33 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр тавдугаар сарын 19-21-ны өдөр болно.

Номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтайгаар авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой. Мөн ховор хуучин номын худалдаа болдог. УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагаа цар тахалтай холбоотойгоор аймгуудад харилцан адилгүй зохион байгуулж байсан бол энэ жил номын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээр төлөвлөжээ.

ӨНГӨРСӨН ОНД НОМЫН БАЯРТ 180 МЯНГА ХҮН ОРОЛЦЖЭЭ

Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн тус арга хэмжээнд оролцдог бөгөөд өнгөрсөн жил 180 мянга гаруй хүн номын баярт оролцсон статистик гарчээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулж буй "Номын баяр"-ын хүрээнд олон сонирхолтой арга хэмжээн болохоор мөн төлөвлөөд буй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Анхаа 2023-05-13 103.254.123.187

Сайн уу? номын баяр хаана хэзээ болох вэ?

Avatar

Нэргүй 2023-05-13 216.38.195.74

-tugs

Avatar

Нэргүй 2023-05-13 216.38.195.74

blro/n

Avatar

Zochin 2023-05-13 66.181.161.50

NEG AMITANII XALAASAND ZUUGAAD ASRIIN MONGO ZUGEER L ORDOG. ULAM L SHUNALTAI BOLOOD BAIGAA TER SUBDAA GEDEG ABGAI.

Avatar

Нэргүй 2023-05-13 216.38.195.74

byx yumbn,darangyilagj;xaana j BL.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж