АНХААР: Амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна

АНХААР: Амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна

АНХААР: Амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19-ийн омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхааруулж байна. Тодруулбал, дэлхий дахинд омикроны дэд хувилбар илэрч байгаа бөгөөд энэ нь омикрон-9 хувилбар биш. Тус өвчнөөр өвчилж буй иргэдэд Covid-19-ийн халдвартай ижил шинж тэмдэг илэрч байгаа аж.

Халдварын тархалт намжмал үед өдөрт 10-с доош хүн бүртгэгдэж байсан бол сүүлийн долоо хоногт Covid-19-өөр өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж, долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Мөн цахим хуудаст ХӨСҮТ Covid-19-ийн тасгийг дахин нээсэн гэх мэдээлэл гарсан ч үүнийг тус төв үгүйсгэлээ. Халдварын тархалт, нөхцөл байдлыг харгалзаж дараа, дараагийн хариу арга хэмжээг авах аж. Тиймээс одоогоор ор болон Covid-19-ийн тасаг нэмж нээгээгүй болохыг албаныхан хэлсэн юм.

АРД ИРГЭД ОЛОН ХҮН ЦУГЛАСАН ГАЗАР ЗАЙ БАРИХ ШААРДЛАГАТАЙ

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.НАРАНЗУЛ:

-ДЭМБ-ын мэдээгээр дэлхий нийтэд Covid-19 цар тахал эхэлснээс хойш өнөөг хүртэл 765 сая тохиолдол батлагдаж, 6,9 сая хүн ам нас барсан байна. Он гарснаас хойш дэлхийн улс орнуудад халдвар тогтвортой буурч байгаад сүүлийн долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч зарим улс орнуудад цар тахлын халдвар эргээд нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, Энэтхэг, ОХУ гэх мэт улсуудад долоо хоногт 30-80 мянган тохиолдол бүртгэгдэж байна.

ДЭМБ тавдугаар сарын 5-нд хуралдаж, мэдэгдэл гаргахдаа "Зарим улс орнуудад өвчлөл өндөр байгаа хэдий ч Covid-19 олон улсыг хамарсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал биш болсон. Улс орнууд дотооддоо цар тахлын урт хугацааны менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн.

Сүүлийн долоо хоногт дэлхийн улс орнуудад омикроны дэд хувилбар болох ХВВ1.5  40-50 хувийн тархалттай давамгайлж байна. Монголд 18 дугаар долоо хоногт нийтдээ 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн. PCR шинжилгээгээр эерэг илэрч байгаа тохиолдол огцом өссөн. Омикроны бусад хувилбаруудтай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр. Эмнэл зүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудад хүндрэх эрсдэлтэй байгаа. Тиймээс ард иргэд олон хүн цугласан газар амны хаалтаа зүүж, зайгаа барих шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-13 202.21.108.35

гэр бүлээрээ тусаад дуусахгүй 14 хонож байна нус цэр нь дийлдэхгүй ханиалга ихтэй тоглоод байгаа саваад байгаа зүйл бол алга анхааруулж л байна

Avatar

Зочин 2023-05-13 192.82.90.33

Бас далимдуулж баахан мөнгө идэхгээд л худлаа сэвээд эхэллээ.

Avatar

Зочин 2023-05-13 122.201.22.219

ene 19 huvilbar garah baihaa 19 gej bga yum chin

Avatar

zochin 2023-05-13 203.91.115.54

цэцэрлэгээсээ охин халдвар аваад, охиноосоо аав ээж нь аваад. Одоо гэр бүлээрээ ХӨСҮТ-д эмчлүүлж байна. маш хурдан халдварладаг юм байна. хоолой толгой өвдөөд, булчингаар бага зэрэг хатгуулаад бас л чанга байдаг юм байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд нилээн байна.

Avatar

ATG 2023-05-13 185.220.101.176

Buh unetei mashinuudiig oron suutsnii grash, aguulahaar yavj burtgen, Ezemshil, tsaad ezen, turiin alban haagch baina uu ugui u, yamar eh uusvereer hudaldan absan talaar nariin shalgalt hiine. Mun, oron suuts, house, zuslang shalgana. Udahgui.

Avatar

Зиа 2023-05-13 202.126.90.50

заа наа балай юмаа одоо болиоо
үхсэн ацны чинь короноо

Avatar

Зочин 2023-05-13 64.119.24.69

орк

Avatar

Зочин 2023-05-13 122.201.22.219

ork tsaashaa shdee uuruu uhej baij l oilgohgui garuud shde

Avatar

Зочин 2023-05-13 192.82.84.225

Иймэрхүү бүдүүлэг мангар юмнуудаас болж өвчин эмгэг маш их тархдаг хүн гуай маскаа зүү

Avatar

Зочин 2023-05-13 103.57.93.110

тоглоом биш ээ. Тоомжиргүй байж бас боломгүй. Яалт ч үгүй гадуур хоолой нь өвдсөн ханиалгасан бие сулбайгаад гэж бие биендээ гоншгоносон хүмүүс их болоод байна. Цоо эрүүл харагдавч дотроо ямар нэг эмгэг өвчтэй хүмүүүс халдвар аваад хүндэрч улмаар амь эрсдэх ч явдал гарсаар байгааг сонссоор байж нэг нэгнээ харааж сэрэмж анхааралаа сулруулах нь буруу юм аа . Өөрийн боломжоор өөрийгөө хамгаалж бусдын зөвлөлгөөг авсан нь дээр

Avatar

Зочин 2023-05-13 64.119.24.69

оркуудаас л бүх гай болох юм даа

Avatar

Nnnn 2023-05-13 66.181.177.20

tegeed surjigneed tenegteed ehlevee nobshnuudaa.

Avatar

Зочин 2023-05-13 64.119.24.69

28-хан настай эрүүл чийрэг залуу ковид тусаад 4-хөн хоногт нас барсан юм шүү, оркоо!!!!!!

Avatar

Зочин 2023-05-13 103.57.93.110

тэгэхээр анхааралтай байж өөрийн тань төлөө өгч байгаа бусдын зөвөлгөөг авч байх нь аль аль талдаа өлзийтэй юм даа

Avatar

Зочин 2023-05-13 122.201.22.219

odoo hurtel eruul bsan hun genet uhgjeed bna tegheer eldeveer heleh zuil bish

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж