Өмнөд Солонгосын "BLACKPINK" хамтлагийн гишүүн Женни саяхан болж өнгөрсөн "Met Gala" шоунд оролцсон. Тэгвэл Женни ирэх долоо хоногт дэлхийн хэмжээний дахин нэг наадамд оролцох болжээ. Тодруулбал, Женни "The Idol" нэртэй "HBO"-ийн киногоор Каннын кино наадамд оролцоно гэж "YG Entertainment"-аас мэдэгдлээ. 76 дахь удаагийн Каннын кино наадам тавдугаар сарын 16-27-ны хооронд болно.
"The Idol" киног Сэм Левинсон найруулсан бөгөөд хөгжмийн салбар дахь бидний мэддэггүй хар бараан зүйлсийг харуулах юм. Тус цуврал кинонд дуучин "The Weeknd" болон Лили Рөүз Депп, Сюзанна Сон гэх мэт хүмүүс тогложээ. Гол дүрд "The Weeknd", Лили Рөүз Депп нар тоглосон ба Женнигийн хувьд туслах дүр аж.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ