Зеленский: Сөрөг довтолгоог эхлүүлэхэд эрт байна

Хуучирсан мэдээ: 2023.05.13-нд нийтлэгдсэн

Зеленский: Сөрөг довтолгоог эхлүүлэхэд эрт байна

Зеленский: Сөрөг довтолгоог эхлүүлэхэд эрт байна

Фронтын шугамд Украины арми ахицтай байгаа гэж Дайны судалгааны хүрээлэн мэдэгдсэн. Тодруулбал, "Украины арми зүүн хэсгийн Бахмут хотод ялалт байгуулж, фронтын зарим хэсэгт орос цэргүүд хоёр км ухарсан бололтой. Украины сөрөг довтолгоог Орос хүлээн зөвшөөрч, сандрал нь нэмэгдсэн" гэжээ.

Энэ мэдээллийг Оросын тал үгүйсгэж байна. "Фронтын хэд хэдэн байрлалд ахиц гарсан гэх мэдэгдэл нь бодит байдалтай нийцэхгүй байна. Цэргийн тусгай ажиллагааны ерөнхий байдал хяналтад байна" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Гэвч "Вагнер"-ын бүлгийн тэргүүн Евгений Пригожин саяхан Оросын энгийн цэргүүд Бахмутаас ухарсан гэж мэдэгдсэн билээ.

Түүнчлэн зүүн өмнөд хэсгийн Мелитополь хотод өчигдөр /2023.05.12/ өглөө хүчтэй дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлт юунаас болсон нь тодорхойгүй байна.

Украины нисэх хүчин Пүрэв гаригт Оросын арми болон цэргийн техник хэрэгсэлд 14 удаа цохилт өгсөн гэж мэдэгдсэн. Мөн Оросын есөн нисгэгчгүй онгоцыг устгаж, их бууны анги, сумны агуулах, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл зэрэг олон арван цэргийн бай руу амжилттай дайралт хийсэн гэлээ. Гэхдээ сөрөг довтолгоог эхлүүлэхэд арай эрт байна гэж Зеленский мэдэгдсэн. "Бид одоо байгаа нөөц бололцоогоороо урагшилж, амжилтад хүрч чадна гэж бодож байна. Гэхдээ бид олон хүнээ алдах болно. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс бид хүлээх хэрэгтэй. Бидэнд дахиад жаахан цаг хугацаа хэрэгтэй" гэжээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж