Хятадын байлдааны онгоцууд Японыг тойрон 12 хоног эргэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.12-нд нийтлэгдсэн

Хятадын байлдааны онгоцууд Японыг тойрон 12 хоног эргэлдэж байна

Хятадын байлдааны онгоцууд Японыг тойрон 12 хоног эргэлдэж байна

Японы Хирошима хотод ирэх долоо хоногт "Их-7"-ийн Сангийн сайд нарын уулзалт болно. Энэ уулзалтад Токио бэлдэж байгаа үетэй зэрэгцэн Хятадын тэнгисийн цэргийн флот 12 хоногийн турш Японы гол арлуудыг тойрон эргэлдэж байна.

Хятадын флотын зургийг Японы Батлан хамгаалах яам өчигдөр цахим сүлжээнд нийтэлжээ. Зургаас харахад Хятадын онгоцууд дөрөвдүгээр сарын 30-нд Өмнөд Солонгос, Японы хооронд орших Цүшима хоолойгоор явж эхэлсэн. Улмаар тавдугаар сарын 5, 6-нд Хоккайдо арлын хойд үзүүрт Цүгарү хоолойгоор дамжиж, Пүрэв гаригт Токиогийн өмнөд хэсэгт орших Изү арлын гинжин хэлхээгээр дамжин өнгөрсөн байна. 

"Энэ үйлдэл нь олон улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй, гуравдагч этгээдэд чиглээгүй боловч Японд өгч буй хүчтэй мессеж гэж харж байна. Эсвэл энэ нь Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн ердийн сургуулилалт ч байж магадгүй" гэж эх сурвалж мэдээлжээ.

Японы ерөнхий сайд Фүмио Кишида Лхагва гаригт хэлэхдээ "Тайванийн хоолойн тогтвортой байдал нь зөвхөн манай улсаар тогтохгүй олон улсын хамтын нийгэмлэгт чухал ач холбогдолтой" гэсэн. "Хэрвээ япончууд Тайванийг өөрсдийн аюулгүй байдалтай холбовол улсаа л эрсдэлд оруулна" гэж Хятадын тал мэдэгдсэн билээ.

Хятадын тэнгисийн цэргийн флот өмнө нь 2021 оны аравдугаар сард Японыг тойрон эргэлдэж байсан удаатай. Тухайн үед Хятад, Онгоцын 10 хөлөг онгоц үйл ажиллагаанд оролцож байв. Гэхдээ энэ сургуулилалтын цаг хугацаа нь Тайванийн талаарх Кишидагийн хэлсэн үгтэй давхцаж байгаа нь түгшүүр төрүүлжээ. "Их-7"-ийн удирдагчдын гол анхаарал Украинд төвлөрч байгаа ч Хирошима дахь уулзалтын үеэр Япон улс асуудлыг Зүүн Азийн аюулгүй байдалтай холбохыг хичээнэ гэж үзэж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж