Бяцхан зураач О.Мишээлийн "Гэрэлт өнгө"-өөр аялъя

Бяцхан зураач О.Мишээлийн "Гэрэлт өнгө"-өөр аялъя

Бяцхан зураач О.Мишээлийн "Гэрэлт өнгө" анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн /2023.05.13/ маргааш Mongol Art Gallery-д нээлтээ хийх гэж байна. Бяцхан сахиусан тэнгэрийн гайхамшигт ертөнцийн "Гэрэлт өнгө"-өөр аялахыг урьж байна. Ид шидийн мэт сонирхолтой, гэгээн тунгалаг, мөрөөдлийн онцгой мэдрэмжээр хөглөгдсөн авьяаслаг охин О.Мишээлийн уран зургийн анхны бие даасан үзэсгэлэнд хүүхэд багачууд та бүхнийг урьж байна.

Үзэсгэлэнг дэмжин ажилласан "Шинэ Монгол" сургуулийн хоёрдугаар ангийн багш Л.Мөнхтуулд талархал илэрхийлье. О.Мишээл охин дугуйланд явалгүй өөрөө бие даан зураг зураад хоёр жил болж байна. Охины авьяасыг аав, ээж нь дэмжин түүний гэгээн ертөнцөөр бүтээсэн шигшмэл 60 бүтээлийг олны хүртээл болгоно. О.Мишээл төрсөн өдөр, шинэ жилээр зургийн хэрэгсэл бэлгэнд авах дуртай, том болоод зураач болох мөрөөдөл тээн яваа авьяаслаг бяцхан зураачдаа "Монгол Арт" галерейн хамт олноос уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.

  • Нээлт: 2023.05.13 ны 12 цагт
  • Үзэсгэлэн: 2023.05.13-17 ны өдрүүдэд Монгол арт галерейн I-р давхрын үзэсгэлэнгийн танхимд
  • Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол Арт Галерей
  • Утас: 77198080
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж