"Боломжгүй"-г бүтээсэн БААТРУУД

"Боломжгүй"-г бүтээсэн БААТРУУД

"Боломжгүй"-г бүтээсэн БААТРУУД

"Ер нь зураг авалтын талбай маш их стресстэй байдаг. Тэгсэн чинь анх удаагаа стрессгүй зургийн талбайд ажиллаж үзлээ. Одоо яанаа гэхээр л… манайхан инээж ирээд л тэврээд авна. Манай хэд үнэхээр нарны хүүхдүүд. Тэдний чанга тэврэлт нөгөө сандрал, санаа зовоосон асуудлыг юу ч үгүй арилгадаг. Киноны зураг авалт маш сайхан болсон. Бид бүгдээрээ энэ киног бүтээж чадлаа. Та нартаа хайртай шүү" хэмээн залуу найруулагч П.Золжаргал кино багийнхандаа хандан сэтгэлийн үгээ хэлэв.

Тийм ээ. Тэд чадсан. Чадах чадахдаа боломжгүй зүйлийг бүтээж, өнөөгийн нийгэмд нэг "Шат" ахиулж чадлаа.

Учир нь "Шат" богино хэмжээний киног оюуны ялгаатай залуус Монгол, Австралийн мэргэжлийн кино уран бүтээлчидтэй хамтран гуравхан хоногт бүтээснээрээ онцлог. Монголын урлагийн зөвлөл, Австралийн "Bus Stop Films" төрийн бус байгууллагатай хамтран тусгай хэрэгцээт хүүхэд, залуучуудын тэгш хамруулалтыг дэмжих, богино хэмжээний кино бүтээх зорилготойгоор 2018 оноос хойш “Бид чадна-Бид авьяастай” төслийг амжилттай хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд оюуны ялгаатай залуусыг 40 удаагийн нийт 120 цагийн кино бүтээх онол, практикийн сургалтад хамруулан чадваржуулж, 2019 оны аравдугаар сард "Шат" богино хэмжээний киног бүтээсэн байна.

Киноны найруулагчаар П.Золжаргал, продюсераар нь Женевив Клей Смит ажиллажээ.

Монгол, Австралийн кино уран бүтээлчид, Монголын дауны холбоотой хамтран 2019 оны аравдугаар сард 65 хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван өдөр таван байршилд зураг авалтыг амжилттай хийжээ. Ингэснээр богино хэмжээний "Шат" кино 2020 онд бэлэн болсон. Өнгөрсөн хугацаанд олон улсын кино фестивальд оролцохоос гадна цар тахлаас шалтгаалан гурван жил хойшилсны эцэст өнөөдөр /2023.05.12/ "Ancore event hall"-д Монгол дахь нээлтээ хийж буй нь энэ.

Тэд энэ өдрийг тэсэн ядан хүлээсэн. Өнөөдөр тэдний баярын өдөр. Бие биедээ талархал илэрхийлж, чин сэтгэлийн тэврэлтийг бэлэглэнэ.

"Тэргэнцэртэй үсчин гэж байдаг юм уу?

Би лав анх удаа л сонсч байна…энэ бол өнөөгийн нийгмийн хатуу хариулт.  "Шат" богино хэмжээний кинонд үсчин болох хүсэл мөрөөдөлтэй, тэнгэнцэртэй хүүгийн түүхийг өгүүлэх аж. Тэр үсчин болохыг хүссэн ч автобусанд суухаас эхлээд түүний алхам тутамд "шат" хэрэг болно. Гэсэн ч хүү бууж өгөлгүй тэмцэнэ. Тэр амьдралынхаа "шат"-ыг өөрийн гараар бүтээнэ.

Дөнгөж нээлтээ хийж буй "Шат" кино нийгэмд аль хэдийнэ нөлөөллөө үзүүлж, олон олон налуу замыг бариулахаар болжээ. Энэ тухай найруулагч П.Золжаргал ярихдаа "Цаашид "Шат" бүрэн хэмжээний уран сайхны кино хийх талаар бодож амжаагүй байна. Энэ богино хэмжээний киногоороо нийгэмд инфакт үүсгэмээр байна. Хүмүүс киног үзээд гэр, байгууллага, орцны үүдээ анзаарч, бид юу чадах вэ гэдгийг бодоосой.

Бид "Голомт" банкны ТУЗ-ийн гишүүдэд "Шат" киног үзүүлэхэд өөрсдийнхөө барьж байгуулж болох барилга байгууламж, зөвшөөрөл өгсөн бүх байгууллагынхаа үүдэнд налуу зам барихаар болсон. Бид киногоо олон нийтэд үзүүлсний дараа налуу шат барих кампанит ажил өрнүүлэхээр төлөвлөсөн. Тэр ажил маань киноны зураг авалт хийсэн "Дельта" төвийн үүдэнд стандартын дагуу налуу зам барихаар төлөвлөж буй. Стандартын налуу замыг хэрхэн бүтээж байгаагаа видео хэлбэрээр хийж, түгээх болно. Тэр видеог иргэд үзэж, стандартын налуу зам хийх боломжтой болох юм" гэв.

“Шат” богино хэмжээний кино нь Оскарын наадмын өнгийг тодорхойлдог олон улсад нэр хүндтэй наадмуудад оролцож, "Biogen award", "Шилдэг гэр бүлийн богино хэмжээний кино", "Шилдэг зохиол" зэрэг шагнал авсан нь нийгэмд тэгш хамруулалтыг сурталчилахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Мөн 38 дахь удаагийн Чикагогийн олон улсын хүүхдийн кино наадмыг өнгөлж, тэргүүн байрын шагналыг хүртсэнээр 2022 оны Оскарын шилдэг богино кино төрөлд "Entry" хийх эрхтэй болсон нь маш амжилт.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

A 2023-05-12 103.140.10.215

qq

Avatar

Нэргүй 2023-05-12 217.148.142.140

Энд тэндээс үзэх арга байна уу? Үзмээр санагдчихлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж