Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яамны зохион байгуулсан арга хэмжээнд Германы канцлер асан Герхард Шрөдер оролцсон нь шүүмжлэл дагуулаад байна. Мягмар гаригт болсон уг арга хэмжээнд Герхард Шрөдер, түүний эхнэр Со-ён Шрөдер-Ким, Зүүн Германы сүүлчийн коммунист удирдагч Эгон Кренц нар оролцжээ.
Эгон Кренц өдгөө 86 настай бөгөөд Берлиний хана нурах үед албан тушаалаасаа огцрохоос өөр аргагүйд хүрсэн. Дараа нь тэр коммунист дэглэмийн гэмт хэрэгт буруутгагдаж зургаан жил хагасын хорих ял авсан байна. Хэт барууны популист Альтернатив Герман намын удирдлага болон хэт зүүний үзэлтэй "Die Linke" намын өндөр албан тушаалтнууд мөн арга хэмжээнд оролцсон.
Ялалтын баярт зориулсан тус хүлээн авалтын зургууд "Bild" сэтгүүлд нийтлэгдсэн байна. Сэтгүүлийн тоймч Франц Йозеф Вагнер "Путин хүмүүсийг алж, хүүхдүүдийг хулгайлж, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байхад манай экс канцлер түрс идээд явж байдаг. Мэдрэмжтэй хүн бүр тэндээс үхлийн үнэрийг үнэртэх ёстой. Герхард Шрөдер үнэрлэх чадвараа алджээ" гэж бичжээ.
Герхард Шрөдер нь 1998-2005 онд канцлераар ажиллажээ. Энэ хугацаандаа Хойд урсгал хийн хоолойн төслийг хүчтэй дэмжигч байсан. Мөн Роснефть, Газпром зэрэг компанид үүрэг гүйцэтгэж байсан хүн юм. Европын холбооны хориг арга хэмжээний асуудлаас болж тэр Роснефть компанийн ТУЗ-ийн гишүүнээсээ огцорсон. Үүнийхээ дараа Москвад явж харагдсан бөгөөд сэтгүүлч түүнээс юу хийж байгааг нь асуухад "Москвад хэд хоног амарч байна, үнэхээр сайхан хот байна" гэж хариулж байв.
Герхард Шрөдер арга хэмжээнд оролцсоноо хүлээн зөвшөөрөөд зогсохгүй өөртөө буруу өгөөгүй байна. "Парламентын бүх бүлгийн дарга нарыг хүлээж авсан гэдэгт итгээд урилгыг зөвшөөрсөн. Уламжлал ёсоор бол тавдугаар сарын 9-ний энэ арга хэмжээнд Бундестаг дахь Германы бүх намын улстөрчид оролцох ёстой гэж үздэг байсан. Орос улс Украин руу довтолсон нь энэ заншлыг өөрчлөх ёсгүй. Хямралын үед яриа хэлэлцээ тасрах ёсгүй" гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: THE GUARDIAN
Зочин 2023-05-12 202.179.26.153
Shudarga zorigtoi unen hudliig yalgadag hun baina
зочин 2023-05-12 64.119.24.149
Энэ дайныг баруун өдөөсөн, Украины төрд нацистүүдийг хууль бусаар гаргаж, оросуудыг үзэн ядах нацист дэглэм тогтоож ОХУ-ын эсрэг дайнд 8 жил бэлтгэсэн, Үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзэл дэлгэрүүлж,жишээ нь оросоор ярих сонсох сурахыг хорилож,бүр геноцид үйлдэж16 мянган иргэний аминд хүрсэн,Украины нутгийг НАТО-гийн цэргийн бааз болгон хувиргаж, ойрын зайнаас ОХУ-д цөмийн цохилт өгч устгахыг санаархсан, Оросууд эх орон ард иргэдээ хамгаалж сөрөг цохилтод орохоос өөр зам үлдээгүй,
Зочин 2023-05-12 64.119.24.149
Украин улс рүү ОХУ халдан довтолсон гэдэг бол гүтгэлэг, ОХУ-ыг устгах түрэмгий ажиллагааг нуух барууны заль мэх, ОХУ-ыг устгах барууны энэ харгис хуйвалдаанд Украины нацистууд голлон оролцож , нутаг дэвсгэр дээрээ дайн үүсгэснээр энэ орон үндсээрээ сүйрч байна, Улс орныг нь үзэн ядагч,атаат дайсан нацистүүдтэй ОХУ зэрэгцэн орших ямар ч боломжгүй, Энэ зүгээс ирэх нацистийн аюул арилаагүй цагт энэ дайн зогсох боломжгүй, Гэтэл баруун нацистүүдийг бүх талаар дэмжиж дайныг улам шатаах зорилготой ажээ
Зочин 2023-05-12 64.119.19.242
honshoortoi l er bna
Зочин 2023-05-12 150.129.140.141
Энэ герман эр чинь харин өөрийн бодолтой хүн баыйна даа. Заавал бусадтай адил байх албагүй гэдгийг харуулжээ.
Зочин 2023-05-12 59.153.112.209
төрийн түвшин нуруу. мөн чанарыг агуулсан аугаа улс төрч юмдаа. тэгэхэд манай Элбэгээг хардаа. Америкийн утёан куколка. яг л Саакшьили. Прощенко нар шиг
Зочин 2023-05-12 124.158.68.221
Авилгач Шороодэр оросоос их мөнгө ш****г.
Зочин 2023-05-12 192.82.92.42
Туух бол туух. Мундаг тууштай, зоригтой хун юм.
Зочин 2023-05-12 66.181.160.69
Улс төрч хүн – тэр туёмаа их гүрний удирдагч байсан хүн үзэл бодлоосоо ухардаггүй юм – байх ёстойгоороо л байдаг юм , ямар одоогийн эрх эшигийн төлөө аялдан дагалдагчид биш …
Зочин 2023-05-12 66.181.160.37
Шрёдер оросын нефть, гаазын компаниудаас асар их мөнгө авсан хүн дээ!! Соёлтой барууны улсын төрийн том зүтгэлтэн ч хүн л юм болохоор бас авлигад автдаг л юм байна!!!
Бадарч тахар 2023-05-12 103.212.119.106
Штирлиц байна шүү дэ ! обёрштандартанфюрёр цолыг нь сэргээх хэрэгтэй !
Зочин 2023-05-12 103.212.117.102
Авилагач,,, 5р цувааны нохойлдоо,,,
Зочин 2023-05-12 202.21.111.170
Шударга хүн!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Unshigch 2023-05-12 91.86.153.41
eh orondoo ard tumendee unench, mundag uls torch !
Оноч 2023-05-12 202.5.205.7
Улс төрч хүний гол чанар тууштай байх. Тэр улс төрч юмаа. Германы л эрх ашиг шүү дээ. Гээд нөгөө талын бас буруу биш. АНУ германыг их шахсан учир нь аюулгүй байдлын зардлыг АНУ дангаараа 70 хувь дааж байхад Германы батлан хамгаалахын зардал бага, тэгээд Оросоос ашиг хүртдэг, гэтэл тэр мөнгөөр нь Орос улам зэвсэглээд байсан. Аль альнийг нь ойлгож болно.
Оноч 2023-05-12 202.5.205.7
Шольц германы батлан хамгаалахын зардлыг 100 тэрбум болгож, Оросоос авдаг бүх хийгээ зогсоож чадлаа. Ард нь төлбөрийг нь Германы ард түмэн төлж байгаа. Шрёдер үүний эсрэг байдаг.