Оросын арга хэмжээнд оролцсон Германы канцлер асан шүүмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.05.12-нд нийтлэгдсэн

Оросын арга хэмжээнд оролцсон Германы канцлер асан шүүмжлүүлэв

Оросын арга хэмжээнд оролцсон Германы канцлер асан шүүмжлүүлэв

Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яамны зохион байгуулсан арга хэмжээнд Германы канцлер асан Герхард Шрөдер оролцсон нь шүүмжлэл дагуулаад байна. Мягмар гаригт болсон уг арга хэмжээнд Герхард Шрөдер, түүний эхнэр Со-ён Шрөдер-Ким, Зүүн Германы сүүлчийн коммунист удирдагч Эгон Кренц нар оролцжээ. 

Эгон Кренц өдгөө 86 настай бөгөөд Берлиний хана нурах үед албан тушаалаасаа огцрохоос өөр аргагүйд хүрсэн. Дараа нь тэр коммунист дэглэмийн гэмт хэрэгт буруутгагдаж зургаан жил хагасын хорих ял авсан байна. Хэт барууны популист Альтернатив Герман намын удирдлага болон хэт зүүний үзэлтэй "Die Linke" намын өндөр албан тушаалтнууд мөн арга хэмжээнд оролцсон. 

Ялалтын баярт зориулсан тус хүлээн авалтын зургууд "Bild" сэтгүүлд нийтлэгдсэн байна. Сэтгүүлийн тоймч Франц Йозеф Вагнер "Путин хүмүүсийг алж, хүүхдүүдийг хулгайлж, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байхад манай экс канцлер түрс идээд явж байдаг. Мэдрэмжтэй хүн бүр тэндээс үхлийн үнэрийг үнэртэх ёстой. Герхард Шрөдер үнэрлэх чадвараа алджээ" гэж бичжээ.

Герхард Шрөдер нь 1998-2005 онд канцлераар ажиллажээ. Энэ хугацаандаа Хойд урсгал хийн хоолойн төслийг хүчтэй дэмжигч байсан. Мөн Роснефть, Газпром зэрэг компанид үүрэг гүйцэтгэж байсан хүн юм. Европын холбооны хориг арга хэмжээний асуудлаас болж тэр Роснефть компанийн ТУЗ-ийн гишүүнээсээ огцорсон. Үүнийхээ дараа Москвад явж харагдсан бөгөөд сэтгүүлч түүнээс юу хийж байгааг нь асуухад "Москвад хэд хоног амарч байна, үнэхээр сайхан хот байна" гэж хариулж байв. 

Герхард Шрөдер арга хэмжээнд оролцсоноо хүлээн зөвшөөрөөд зогсохгүй өөртөө буруу өгөөгүй байна. "Парламентын бүх бүлгийн дарга нарыг хүлээж авсан гэдэгт итгээд урилгыг зөвшөөрсөн. Уламжлал ёсоор бол тавдугаар сарын 9-ний энэ арга хэмжээнд Бундестаг дахь Германы бүх намын улстөрчид оролцох ёстой гэж үздэг байсан. Орос улс Украин руу довтолсон нь энэ заншлыг өөрчлөх ёсгүй. Хямралын үед яриа хэлэлцээ тасрах ёсгүй" гэж тэр хэлжээ. 

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж