Хөгжлийн банкны гэх хэргийн хөөрхийлөлтэй хэлмэгдэгсэд

Хөгжлийн банкны гэх хэргийн хөөрхийлөлтэй хэлмэгдэгсэд

Хөгжлийн банкны гэх хэргийн хөөрхийлөлтэй хэлмэгдэгсэд

Хуучин, хүйтэн театрт “жүжиг биш” шүүх болж байна. Алдарт шүүх хурал нээлттэй тул очиж сонирхлоо. Улаанбаатар чуулгын байр үнэхээр мууджээ. Байрыг тойроод цагдаагийн хамгаалалт гарч. Ороход цагдаа шалгана. Яг л онгоцны буудал шиг зэвсэг хайх аж. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг багаж руу хүн бүрийг үлээлгэдэг юм байна. Энэ багаж хичнээн их халдвар тарааж байгаа бол гэж сэжиглэнгүй бодлоо. Дотогшоо орлоо. Хүйтэн, бүүдгэр, дүнсгэр орчин угтлаа. Жаахан суухад ихэд жиндэв. Энэ заалны нэг талд шүүгдэгсэд шигэн суужээ. Тэднийг цагдаа нар тойрон хянана. Нөгөө талд нь хов хоосон. Хүмүүс энэ зааланд сар шахуу өдөр бүр ингэж сууж байгаа аж. Бөгшүүлэн ханиах хүмүүс олон. Ханиад томуу тархах эрсдэл нэн өндөр гэдэг нь илт.

Шүүгч нар индэр дээр сууна. Тайван дүр үзүүлэх авч ядарч залхсан нь илт. Тэд гөлийжээ. Энэ том хэргийг энэ олон хавтаст хэргийг уншуулан сонсох нь хүний хүлээж авах чадвараас нэгэнт хэдийджээ. Яаж шийдвэр гаргах юм бол доо?

Хөрөнгө оруулалтын жишиг үлдээнэ. “Хөгжлийн банкны” гэх энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь улс эх орны эдийн засгийн ирээдүйн өсөлт, хөгжилд гүнзгий нөлөө үзүүлэх нь тодорхой. Ядрангуй харагдах гурван шүүгчийн шийдвэр нь Улсын Их Хурлаас баталдаг ямар ч хуулиас дутахгүй цар далайцаар хөрөнгө оруулалтын орчинд төрийн зохицуулалтын хэм хэмжээг тогтоох жишиг болон үлдэнэ. Хурлын завсарлагаагаар ганц хоёр шүүгдэгчээс асуулт асуулаа. Прокурорт нууцын баталгаа өгсөн тул хамаагүй яриа өгвөл буруудна гэх.

Хэнтийнхэнд хууль хамаагүй. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн харин ганц хоёр хариу өглөө. Энэ шүүх хурал бол сонгууль угтсан шоу юм. Төгсгөл нь тодорхой жүжиг тул шударга ёс, хууль ёсонд итгэх арга алга гэдгээ хэлж байх юм. Нээрээ л Засгийн газрын дэмжлэгэтэй, шантаажны гэх сайтуудаар өндөр авахуулж байгаад наян хүнийг хомроглон яллаж байгаа билээ.  МАН-100 жил болж буй тул дахиад хорин хүн нэмчихгүй ясан юм бол доо гэж нэмэв. Дээр нь Ганбямбын Дөлгөөн, Янгүгийн Сод-Эрдэнэ зэрэг Хэнтийн гэгдэх бүлэглэлээс хамгаалалт бүхий эрх мэдэлтнүүд сугарч үлджээ. Хуулийн хонгил гэж Н.Алтанхуягийн хэлдэг байсан зүйл Хэнтийн хонгил болж хувирсан юм биш байгаа даа. Эмгэнэлт инээдмийн жүжиг үзсэн мэт сэтгэгдлээ тээсээр театрыг орхин гарлаа. Ажил дээрээ ирж хэсэг бодов. Ер нь энэ шүүх хурал сонгууль угтсан пиар биш биз дээ гэх эргэлзээ төрсөн тул фэйсбүүк ухав. Шүүхийн мэдээ гэх пэйж байх. Тэнд шүүх хурлуудын лайвыг архивлан хадгалжээ.

Банк бол итгэлцэл бас нэр хүнд. Эдийн засгаар дагнан бичдэг сэтгүүлчийн хувьд аливаа банк, санхүүгийн байгууллагын хамгийн том капитал бол нэр хүнд нь байдаг гэж боддог. Хөгжлийн банкны итгэл хүлээх чадвар өндөр байх нь зөвхөн тус байгууллагын эрмэлзэх зүйл төдийгүй Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэх юм. Гэтэл тус банкийг төлөөлж оролцож буй “хохирогч”, “хохирогчийн төлөөлөгч”, “хохирогчийн өмгөөлөгч” гэх этгээдүүд нь тус банкны нэр хүндийг хамгаалах чадваргүй, дээр нь шүүх хуралдаанд ач холбогдол өгч биечлэн оролцохгүй байгаа юм байна. Тус банканд газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг гэх, 2020 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан З.Батырбекийн өгсөн “хохирогчийн мэдүүлэг” нь бүхэлдээ Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй улс төрчийн илтгэлийн шинжтэй байв.

Мэдлэггүй шинэковууд мангар зоригтой. Хохирогч гэх хэдэн залуусын мэдүүлгийг нөхөж үзлээ. Зээлийн харилцаанд өргөн ашиглагддаг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэрхэн барьцаалах талаар Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон. Тус өөрчлөлтийг батлагдсанаас таван жилийн өмнө болоод өнгөрсөн 2014 оны зээл олгох үйл явцтай холбон шүүгдэгч нарыг буруутгасан нь тэр шинэковуудын хуулийн хэрэглээний талаарх суурь мэдлэг тун ядмаг болохыг харуулах. Шинэков гэсний учир нь Хөгжлийн банкыг төлөөлж оролцож байгаа хэд нь ажилд ороод жил ч болоогүй залуус юм байна. УИХ-ын гишүүнийг “битгий попроод бай” гэж зандрах нь сүртэй. Монголд уг нь шүүх эрх мэдэл зөвхөн шүүгч нарт л байдаг сан. Гэтэл тэр хохирогч гэх залуус шүүгдэгч нарыг загнаад, буруутгаад, яллаад, шүүгээд, таслаад гарч өгөв.

Банкаа мэддэггүй банкирууд. Түүнчлэн “Зээлийн эдийн засагч” гэх этгээдүүдийн “хохирлоо нэхэмжилж буй” гэх мэдүүлгээс үзэхэд тухайн ажилтнууд нь Хөгжлийн банкны зорилго, оршихуйн философи, суурь зарчмуудыг огт ойлгоогүйн дээр зээлийн харилцаанд үүсдэг хууль, дүрэм, нийтлэг журмын талаар ямар ч мэдлэггүй болох нь харагдлаа. Тухайлбал “Техник эдийн засгийн үндэслэлийг Уул уурхайн яам баталдаг, баталгаажуулдаг” гэх зэргээр удаа дараа худлаа ярив. Энэ нь санаатай үйлдэл гэхээсээ илүү санамсаргүй буюу мэдлэггүйн шинж гэж дүгнэж байна. Бодит байдал дээр ТЭЗҮ-г хараат бус, хөндлөнгийн шинжээчдийн оролцоотой Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авдаг юм. Тэгээд ч ТЭЗҮ хүлээж авах журам нь “хууль давсан” гэх шалтгаанаар Хууль зүйн яам нэгдсэн бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл, хуучнаар бол нийтээр дагаж мөрдөж журам биш, одоогийнхоор бол гадагшаа чиглэсэн захиргааны хэм хэмжээ биш болно. Яам, агентлаг, зөвлөл гурвын хоорондын харилцааг зохицуулсан дотоод журмыг баримтлан аливаа хүнийг эрүүгийн хуулиар “яллах” нь зохисгүй билээ.

Хохирогч уу, хорлогч уу?. Хөгжлийн банк бол миний ч өмч таны ч өмч. Энийг одоо байгаа удирдлага гэх хэдэн хүүхдүүд өмчлөх нь инээдтэй. Тэдэнд Хөгжлийн банкыг муухай харагдуулах эрх хэн ч олгоогүй. Тэд шүүгч ч биш. Зүгээр яг яаж хохирсноо л ноьлох баримттай яримаар.   Үндсэн хуулийн дөчин долдугаар зүйлийн нэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заажээ. Гэтэл “хохирогч”, “хохирогчийн төлөөлөгч”, “хохирогчийн өмгөөлөгч” гэх аархуу, сагсуу залуус шүүгдэгчдийг тохуурхаж, үл хүндэтгэн харьцахаар үл барам яллагч, шүүн таслагчийн дүрээр шүүх хуралдаанд оролцож байна.

Хувь хүн буруутай юу? Систем буруутай юу? Хохирогч нарын дунд Гүрбазар гэх залуу бусдыгаа бодвол арай нуруутай бас мэдлэгтэй юм. Туршлага ба харилцааны соёлоор нөгөө хэдээсээ эрс ялгарна. Тэр залуу нэгэн чухал зүйлийг мэдүүлэв. Банкны зээл олгох шийдвэр бол системийн үйл ажиллагааны үр дүн шүү гэв. Гэтэл энэ хуралд 80 хувь хүн яллагдаж байгаа аж. Хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө олон залуус “үйлдлээрээ нэгдэж” бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагджээ. Гэтэл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь … хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэжээ. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хувь хүний гэм буруугийн хүрээнд  хязгаарлагдаж байх. Гэтэл “Хөгжлийн банкны” гэх энэхүү хэргийн хувьд тус ажиллагаа нь институтийн буюу байгууллагын цар хүрээнд хийгдэх нь шүүх хуралдааны явцад улам бүр тодорсоор.

“Зээл бол хохирол мөн”. Хөгжлийн банкны төлөөлөгч нарын үзэж байгаагаар зээл олгох нь банкыг хохироож буй үйлдэл юм байна. Хөгжлийн банк үндэсний үйлдвэрлэлийг тэтгэж зээл олгосноороо асар их хохирсон л гэнэ. Үүнд өнөө ковид, хятадын хил хаалт, ам долларын ханш хоёр дахин өссөн зэрэг нь огт хамаагүй гэнэ. Гэтэл Хөгжлийн банкны тухай хуулийн 18.2-т “Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Засгийн газар байна” гэж заасан. Энэ дагуу хувьцаа эзэмшигч Засгийн газрыг төлөөлүүлэн Сангийн сайд нь “хохирол” гэх зүйлээ яаж нэхэмжлэх нь тодорхойгүй. Жавхлан бол банкир. Тэр эрсдэл, зээл, тусгай актив, барьцаа зэргийг хэнээр ч хэлүүлэтгүй мэдэж байх учиртай. Харин хохирол гэдгийн талаар юу мэдэх бол?

Хариуцлагатанууд нь хаяагаа манасаар. Өмнөх удирдлагынхаа бөгсийг ухаж, ул шагайдаг буруу жишиг энэ банканд гүн бат шигджээ. Тиймээс ч тэр одоогийн удирдлага нь шүүгдээд зогсож байхыг үгүйсгэх аргагүй. Энийгээ ч мэдэрсэн үү Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-т томилогдсон Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат, Гүйцэтгэх захирал Н.Мандуул нарыг Шүүх хуралдаанаас зугтсаар. Шинэковуудыг, олонд  танигдах гэсэн бага гарын улс төрчдийг өмнөөсөө турхирсаар.

Шударга байгаасай. Шүүгдэгч нарын дийлэнх нь шударга шийдвэр гарна гэдэгт итгэлгүй, унтаа байдалтай сууцгаана. Хайран сайхан залуус эх орныхоо төлөө гэнэн мөрөөдлөөөр ажилласныхаа төлөө олон жилийн ялтай хүнд гэмт хэрэгт гүтгэгдэн сууж байхыг харахад харамсалтай. Ядаж байхад тэднийг буруутгасан шинжээч гэх хүмүүс нь хөдөө орон нутагт ня-бо, хянан шалгагч байсан мэдлэг, туршлага муутай хүмүүс аж. Тэд яаж олон улсын стандарт, хятад-монголын өрсөлдөөн, стратегийн том төсөл, эрсдэлийн удирдлага, төслийн санхүүжилтыг ойлгох билээ. Зүгээр л мөрдөгчийн хүссэн зүйлийг бичиж өгөөд хэдэн цаас аваад явсан нь илт. 100 хавтаст нэг хэргийг 5-хан хоногт уншаад дүгнэлт гаргачихдаг. Гэхдээ ийм маягаар нэг биш долоон төсөлд дүгнэлт гаргажээ. Ийм зүйлээр хүнийг яллана гэдэг аймшигтай. Ийм зүйлд хяналт тавих үүрэгтэй прокурор гэх жаахан залуус ч түрэмгий омогтой гэж жигтэйхэн. Одоо ганц л зүйл үлдлээ. Шүүгч нар шударга байгаасаа гэх найдлага. Итгэл биш шүү!

         2023-05-11                                                                                     Улаанбаатар чуулгын байр.

БАТ-ОСОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Со явж барилга дээр ажил 2023-05-12 202.179.25.251

Хүний мөнгө авсан юм бол олитой бичээч. Барьж авах нэг ч үндэслэл алга энд чинь. Сэтгүүлчээ боль бууны нохой минь ккккк

Avatar

Нэргүй 2023-05-12 64.119.22.52

Ha ha ha. Hulgaichuud hulsnii setguulchdeeree bichuuleed ehelsen uu. Bugdrd ni ni yal ugch yavuul

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.70.16

хэлмэгдээд байхдаа ч яах вэ дээ угаасаа хууль нь тийм юмчинь хуульгүй орон хаана байна

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.90.138

Энэ дотор гэмгүй хүн өчнөөн бна,гэмтэй нь ч бна,ялгаж салгаад шүүхэд оруулах байсан юм,гэсэн мөртлөө заримыг нь улаан цагаан сугалаад үлдээцэн бналээ,энэ тэгээд шудрага ёс уу

Avatar

Харьцуулагч 2023-05-12 49.0.139.186

Монгол гэдэг ашиг сонирхол байдгыг ойлгуулж байгаад баярлаж байна, хэлмэгдэгсэд биш, лебералыг дагаж далдагнагсад алдаж байгаа юм, амьдрал өөрөө хэлж өглөө, хууль гэдэг заавал мөнгөтөй хүнд гууль байх алба байх уу?

Avatar

Зочин 2023-05-12 202.9.46.62

Энд хэлмэгдэгсэд ерөөсөө байхгүй. Том хулгайчид болон цүнх баригчидыг шүүж байна. Түргэн ялыг нь өгөөд далд оруул.

Avatar

Нэргүй 2023-05-12 64.119.25.36

Хөөрхий залуус хэлмэгдлээ ч гэх шиг. Тэнд нэх ардаа татаасгүй жирийн залуус ороод байдаггүй л байх. Голдуу л хүмүүсийн хөл гар болж ажиллдаг залуус байдаг. Эд нар байхгүй шудрага байдаг бол тэр дарга нар мөнгө идэж чадах уу

Avatar

Эрүүдэн шүүлт 2023-05-12 192.82.71.6

МАН-ын томчуудын зодоонд зүв зүгээр мөрөөрөөрөө ажлаа хийснийхээ төлөө, Засгийн газрын бодлого шийдвэрийг биелүүлснийхээ олон гэмгүй, шударга залуус эрүүдэн шүүгдэж байна

Avatar

Нэргүй 2023-05-12 64.119.23.123

өчнөөн олон хүн ажил а ьлралаа өөд татах гэж зүтгэж байхад г ай болсон өөдгүй новшнууд

Avatar

Нэргүй 2023-05-12 64.119.23.123

юу ч мэдэхгүй байж битгий донгос худлаа мэдэмхи ч рнээ

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.84.45

Er ni bol zeeldegch nariig shuudeg ni buruu sh dee,yaagaad gevel ted nart hen zeel olgoson yam tuhain bank ni buh nuhtsliig ni shalgaj uzeed zeel olgoj bolno geed olgoj baigaa biz dee,bas herev zeelee tuluhgui bol baritsaanii chini hurungiig huraaj avna geed baritsaa avch baigaa,tegeed baritsaag ni shuuhiin shiidver garguulaad l avaach dee,herev durem zurchuud zeel ugsun bol buruutai alban tushaaltand ni hariutslaga tootsoh estoi,n notolj chadahgui bol bank l buruutai bolno getel uls turiin shou

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.84.45

Erunhiiduu zuv zuitei asuudal hundsun bn,hugjliin banknii huuliig uurchilj baigaad baga huutei zeeliig alban tushaalaa ashiglan huvidaa zavshsan bn geed MAN iihniig shuumjilsen chini tuuniig ni shuurch avaad shalgaj bn geed surug huchnii ued zeel avsan bn geed mushgiad nuguu humuusee buruutgaad naachihsan bas yaaj zugeer bh ve geed uursdiin gants hoer hunee zoligt gargaad shoudaad etssiin dundee bid bish ed nar l buruutai geed hoid har ovoohoi ruugaa buh buruugaa chihsen,

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.87.83

Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бус зарцуулаад эргэж төлөөгүй эрх мэдэлтэн албан хаагч нар одоо гэнэт өрөвдмөөр болчихов уу? Ингэж захиалгат юм бичиж хэдэн бор юм олдог шившигтэй сэтгүүлч юм даа.

Avatar

Шинжээч 2023-05-12 172.225.55.45

Шинжээчдийн мэдлэг ийм муу бол дуус дуус

Avatar

Зочин 2023-05-12 66.181.183.231

Бодит байдлыг л бичсэн байна.

Avatar

Зочин 2023-05-12 192.82.71.53

Захиалгат нийтлэлибнасдаа. Идэж ууснаа нуух гэсэн хэргээ далддах гэсэн хэдэн хулгйчууд бичүүлжээ. Эхлээд мөнгөө төлчихөөч сэтгүүлчдэд мөнгө үрж бснаас !!!

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.88.104

Идэж уусан нььсугараад үлдчихсэн гэж бн маанагаа

Avatar

Нэргүй 2023-05-12 202.9.40.171

Зээл авсан бүх хүнд хариуцлаг тооцож ял оногдуул гээд л шаардаад байснаа өнөөдөр гэнэт юу болоод өөр юм бичээд явчихав. Нэг л янзаараа баймаар байна. Бүр хөөрхий болоод хэлмэгдсэн улс болгочиож. Өлсгөлөн зарлаад жагсаал цуглаан хийгээд байсныха эсрэг юм бичиж болохгүй. Шударга байцгаа

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.88.104

Зээл авсан болгонг шоронд хатаах ёстойн бол байрны цалингиин тэтгэврийн зээл авсан бүх хүнг шонд өлгө

Avatar

зочин 2023-05-12 64.119.24.56

Энд маргаад бүр хөөрхийлөөд байх юү байна. Банкнаас мөнгө авсан л бол буцааж төлөх ёстой гэсэн
тун энгийн, бүр шал усан тэнэг амьтан ч ойлгохоор үүрэг байгаам бишүү Зээлдэгчдэд!!!

Avatar

Ху 2023-05-12 202.126.88.219

Батосор солиорсон байна

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.89.13

ОЮУНЭРДЭНЭ ГЭЖ ЗАЛУУ ТУНЧ МУУ ЮМ ХИИЛЭЭДЭЭ,1937 ОНООС ХОЙШ ИИМ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БОЛЖ БАЙГААГҮЙ .80 ХҮН ДОТОР ЦӨӨН ТООНЫ ГЭМТ ХЭРЭГ ХИИСЭН ХҮН БАЙГАА Л БАЙХ,ГЭХДЭЭ. ЗЭЭЛЭЭ ТӨЛЦӨН КОМПАНИЙН ЗАХИРАЛ,АЖИЛАА ХИИСЭН МЭРГЭЖИЛТЭН ГЭХ ГЭМ БУРУУГҮЙ ХҮМҮҮС ИХЭНХ НЬ БАЙНАА.ИНГЭЖ ХҮНИЙ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОЖ,НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ БОЛДОГ ЮМ УУ ,ЦАГ ХУГАЦАА ШҮҮНЭ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-05-12 59.153.112.133

Чиний булхайг илчилснээрээ Оюук буруутахгүй ээ, улам зоригтой ажилларай, шүүхийг Засаг шахаж болохгүй гэвэл АРД ТҮМЭН шахнаа, жагсана тэмцэнэ !!!
Шүүхийн шийдвэрийг ажиглан харж бна, Женкогийн шүүгч нарыг огцортол тэмцэнэ шүү !!!

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.89.190

ИДЭЖ УУЧИХААД ОДОО ХЭЛМЭГДЭГЧИЙН ДҮР ЭСГЭЖ МАТРЫН НУЛИМАС УНАГАХ ХЭРЭГГҮЙ

Avatar

Иргэн 2023-05-12 192.82.80.96

Хэдэн халтар төгрөгөөр бичсэн ухаантай юм байх даа чааваас

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.89.13

Халтар төгрөг гэж юу байдгийн малаа,мөнгө

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.89.13

төрд бүү ажилла, ард түмний төлөө зүтгэхээ боль, дор бүрдээ өөрсдийгөө амиа бод.
ажил хийсэн хүмүүсиийг хэлмэгдүүлж Монголын ирээдүг сүйтгэж байна

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.89.13

Одоо монголд бизнес хиих зоригтой аавын хүү,төрд ажиллах ээжийн хайртай охид хөвгүүд олдох болов уу,нэг өдөр ажилаа хиисниихээ төлөө,зээл авсаны төлөө хугаа хэтэрсэний төлөө ялтан болохнээ ,монголын хөгжил ухарнаа,гадагшаа гарч тайван амьдрах л зөв зам болж таарлаа,эх орон ,хөгжил дэвшил,монголоо гэх дэврүүн бодол хэрэггүй юм бна даа,ЗГ нь ард түмнээ оролдоод тайван байлгадаггүй иим улс орон ховор байх шүү,иим ардчилал гэж юу байсийн,хүнии эрхиин талаар бүр ярилтгүй

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.88.142

Ц.Нямдорж гуай Цагдаагийн 1 хэлтэс байх газрыг тусад нь гаргалаа гэсэн. АН-н нөхдүүд АТГ гж мангасыг Эби бүтээж, Женко Мие хуульгүй болгоод одоо карма болж түүндээ бариулж бна, цаашд 37 оныг түүх давтагдах нөхцлүүд бүрдүүлсээр бна, 3хан сая хэрнээ 80, 100р нь Хөгжлийн банк, нүүрс гээд шүүгээд л бай, 1 өдөр дарангуйлал айдас, хийрхэлээр дүүрсэн хуульгүй хувьсгалч улс болох вий

Avatar

Иргэн 2023-05-12 103.212.118.71

шүүх бүрэлдэхүүн, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч гээд энэ шүүх хуралд оролцож байгаа бүх хүнийг доромжлон гутаагч энэ эрхэм өөрөө хир мэдлэгтэй нөхөр вэ. Сэтгүүлч гэхээр бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч, бас оромжлогч байж болох уу

Avatar

зочин 2023-05-12 103.111.68.3

наад нөхөдүүд чинь ХӨГЖИЛЫН БАНКНААС ЗЭЭЛ АВААД ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ ? ХИЙХ ЁСТОЙ АЖИЛАА ХИЙГЭЭГҮЙ УЧИР ШҮҮЖ БАЙГАА ЮМ АА . Дахин ийм зүйл гаргуулахгүй байх талаас нь сайн шалгаж шүүх хэрэгтэй . Дандаа зээл аваад сурчихсан тэгээд бас болоогүй маш бага хүүтэй шүү Мөнгө хүүлээд эргүүлээд ядарсан ард иргэдэдээ өндөр хүү нэхээд БӨХӨӨР ХАМГААЛУУЛААД өөрсдөө ард нь БООС ЦАРАЙЛААД ДАНДАА АР ӨВӨРИЙН ХААЛГА ТАТААД ӨГЧ БАЙГААГ НЬ ХҮРТЭЛ САЙН ШАЛГАЖ ДАХИН ИЙМ ЗҮЙЛ ГАРГАХГҮЙ БОЛТОЛ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.89.13

Одоо монголд бизнес хиих зоригтой аавын хүү,төрд ажиллах ээжийн хайртай охид хөвгүүд олдох болов уу,нэг өдөр ажилаа хиисниихээ төлөө,зээл авсаны төлөө хугаа хэтэрсэний төлөө ялтан болохнээ ,монголын хөгжил ухарнаа,гадагшаа гарч тайван амьдрах л зөв зам болж таарлаа,эх орон ,хөгжил дэвшил,монголоо гэх дэврүүн бодол хэрэггүй юм бна даа,ЗГ нь ард түмнээ оролдоод тайван байлгадаггүй иим улс орон ховор байх шүү,иим ардчилал гэж юу байсийн,хүнии эрхиин талаар бүр ярилтгүй

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.89.240

Олон мундаг хүмүүс бна лээ. нилээд эх орондоо хэрэгтэй том компани байгуулж ажиллавал ч

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.161.182

зөв шударга шүүгээсэй

Avatar

Нэргүй 2023-05-12 203.217.139.240

Үнэн шүүдээ. Жинхэнэ авилгачин, луйварчингууд нь дундаас сугараад гарчихсан, ажлаа хийж байсан олон залуус шүүгдэгч гэгдээд сууж байгаа. Гэрч нэрээр байцаагаад хүссэн мэдүүлгийг өгөөгүй тул одоо шүүгдэгч болон хэдэн сараар ажил амьдрал нь хохироод явж байгаа. Ядаж байхад бүх зээлийг нэгтгэчихсэн, тэр зээлтэй нь холбоогүй байсан ч байнга сууж байх ёстой гээд үнэхээр хүнд сурталтай, ажил хийсэн нэр зүүсэн сонгуулийн шоу.

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.90.15

Ортой л санагдлаа.

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.89.13

ОЮУНЭРДЭНЭ ГЭЖ ЗАЛУУ ТУНЧ МУУ ЮМ ХИИЛЭЭДЭЭ,1937 ОНООС ХОЙШ ИИМ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БОЛЖ БАЙГААГҮЙ .80 ХҮН ДОТОР ЦӨӨН ТООНЫ ГЭМТ ХЭРЭГ ХИИСЭН ХҮН БАЙГАА Л БАЙХ,ГЭХДЭЭ. ЗЭЭЛЭЭ ТӨЛЦӨН КОМПАНИЙН ЗАХИРАЛ,АЖИЛАА ХИИСЭН МЭРГЭЖИЛТЭН ГЭХ ГЭМ БУРУУГҮЙ ХҮМҮҮС ИХЭНХ НЬ БАЙНАА.ИНГЭЖ ХҮНИЙ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОЖ,НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ БОЛДОГ ЮМ УУ ,ЦАГ ХУГАЦАА ШҮҮНЭ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-05-12 195.181.173.22

төрд бүү ажилла, ард түмний төлөө зүтгэхээ боль, дор бүрдээ өөрсдийгөө амиа бод.
ажил хийсэн хүмүүсиийг хэлмэгдүүлж Монголын ирээдүг сүйтгэж байна

Avatar

irgen 2023-05-12 202.9.41.0

Zuuni luivarchin hulgaichaa ordond zalchihaad.eersdee gulug bolood suuj baij.bitgii jujug taviad bai.EK eesee ehleed bugd shalguulah estoi humuus.Nuursnii mashinuud.uul uurhai.Hadgalamj.HHB.JDU.Kontsees.ASEM .Tsalingaas davsan uul taliig buheleer hashaad olon odtoi buudal.hurtel barichihsan.bugdiig shalgaach.Esvel bugd tartsgaa.Ard tumen amidarmaar bn.Hulgaichuudaa.

Avatar

123 2023-05-12 64.119.22.153

Тухайн үед зээл олгоход тусална уу гэж Хөгжлийн банкны удирдлагад хөндлөнгөөс нөлөөлсөн УИХ гишүүд, сайд нарыг л зуучилж, хахууль авсан, тэрнийг нь тогтоох гэж хууль хяналтынхан ажиллаад юу ч олж тогтоож чадаагүй юу, эсвэл тэдэнтэйгээ нэгдээд хэдэн хүнээр туг тахиад сугарч үлдэх гэсэн жүжиг болсон нь үнэн… Тэр УИХ гишүүд болон одоо ажиллаж байгаа хууль хяналтынхан олж тогтоож, хариуцлага тооцож чадахгүй СИСТЕМ-тэй улс болсон нь үнэн юм. Шинэ ЕС харин энэ системийг засаж чадах эсэх нь МАШ том а

Avatar

Нэргүй 2023-05-12 202.131.227.82

Ер нь бол улсын хөгжлийн нэгэн зуунаар хойш татсан бизнес эрхлэгчдийн зоригийг мохоосон ард түмэн гэх хар массаас нэр олсон мэт дүр эсгэх гэсэн цөөн бүлэг этгээдийн найруулга жүжиг

Avatar

Зочин 2023-05-12 202.9.47.55

Түргэн шиг ялыг нь ясанд нь тултал өгөөд явуул.

Avatar

Нэргүй 2023-05-12 122.201.31.132

гэмт хэрэгтэн Ганбямбын хүү Дөлгөөнгэгч, мөн гэмт хэрэгтэн Содбаатарын тарсан ах Содэрлэнэ нар ял эдлэхгүй бүрэн эрхтэй. хулгайчид яг ижил эрхтэй,гэхдээ рөнхийлөгчийн тамгын газрын даргын ах гахай арай илүү эрхтэй, мөн Хэнтийн Ганбямба гэгч Хүрэлсүх, Оюунэрэнэ нарын хам хулгайчийн хүү бас гахай дотроосоо арай лүү эрхтэй гэнэ ээ.

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.161.193

За яг үнэндээ хилмэгдүүлэлт биш шүү. Харин яахав заримаар нь туг тахиад зарим нь сугарч үлдэж буй процес бол яах аргагүй мөн. Товчхондоо манай нийгэмд шилжилтийн үе явагдаж байна. Люмпэн давхарга нийгмийн удирдлагыг гартаа авахаараа яадаг вэ гэдэг түүхэн процес ид дундаа явж байна. Хүн мэндлэхээс эхэлсэн авилга, хээл хахууль, ар өврийн хаалга шат ахисаар, хүрээгээ тэлсээр нийгмийг ялзруулж дампуурал руу өөрийн эрхгүй хөтлөж байгааг бид харж байна. Одоо бид дампуурал хэрхэн явагдаж нийгмийн дараа

Avatar

Зочин 2023-05-12 66.181.161.193

гийн шат руу хэрхэн шилжих процесийг нүдээрээ харах түүхэн гэрчүүд болж байна. Бидний үлэмж хэсэг энэ шилжилтийн золиос болно. Амьдрал ахуйгаараа хохирно. Нийгэм үймнэ. Самуун дэгдэнэ. Зүй бус явдал, үйлдэл манай ард түмний дунд, нийгмийн дунд хэтэрхий түгээмэл зүйл болчихжээ. Иймээс л бид өр төлөөсөө төлнө. Хэн хүчтэй, чадалтай, мөнгөтэй бэлтэй нь хүч түрэх гэсэн энэ зөн, энэ тэмүүлэл явсаар люмпэний хувьсгалыг нөхцөлдүүлж байгаа юм. Чи мөнгөтэй, нөлөөтэй бол хулгайч, авилгачин, а******н байсан

Avatar

Зочин 2023-05-12 66.181.161.193

ч хамаагүй болчихож байгаа биз? Дөнгөж саяхан хот руугаа орсон өнчин ишгийг ч гаргаадаггүй байсан нөгөө Хэн одоо сум орон нутагтаа маш нэр хүндтэй нэгэн болчихсон. Бүгд хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл бүгд түүнийг хотын төвд хоёр өрөө байртай, дансандаа хэдэн зуун сая төгрөгтэйг мэднэ. Яг нарийн ярьвал энэ бүх мөнгө хэрхэн цугласанг ч төлөв мэдэцгээнэ. Мань хүн урдуураа бүсгүй хүнийг зүгээр өнгөрөөдөггүй, нөгөө Хэн, Хэн гуайн охин, бэрийг юу яасанг ч мэднэ. Зайлуул нөгөө Хэний амь настай хол

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.161.193

богддогийг ч бас мэднэ. Ер нь ингээд бодоход мань хүнд хийгээгүй хэрэг ч гэж бараг байхгүй болж дээ. Үүнийг бас л бүгд мэдэцгээнэ. Гэтэл яагаад дуугүй өнгөрөхөөр барахгүй өнөөдөр түүн рүү хошуурч дагах болсон билээ? Аан тийм шүү дээ. Ердөө л өмч хөрөнгө, бэл чадал. Хүүхдүүд нь толгой дараалан төрд алба хашиж жил ирэх тусам эцэг эхийнхээ бэл чадалтай өрсөлдөж байна. Уг нь анх эцэг нь идэшний үхрээр дээд сургуульд оруулахаас гараа нь эхэлцгээсэн. Төрийн албанд ороход мөн л үйлтэй үхрээр зүтгүүлсэн

Avatar

Зочин 2023-05-12 66.181.161.193

Охиноо төрөхөд ч эх баригчид нь мөн л үхэр амлаж байв даа. Тэр үхэр ямар замаар тогоог нь тослож буйг авч байгаа хүн түй ч сонирхохгүй. За сайхан л юм. Ердөө үхэр, үхэр мандтугай! Гэвч ямар ч сайхан үлгэр төгсгөлтэй. Үхэр бас тоотой. Үйлийн үр мөрөөрөө мөшгөөд, өр төлөөсөө ширхэгээр нь нэхээд ирнэ. Үүний хамт бид тэр өр төлөөсийг нийгмээрээ төлөлцөнө. Яагаад? Яагаад гэвэл бид дуугүй өнгөрцгөөсөн шүү дээ. Тэгэхээр төлөөд л байж дээ. Өр төлөөс бас л үхрээр яригдах байх аа даа.

0 0
Avatar

Нэргүй 2023-05-12 203.91.115.49

энэ бол хэлмэгдүүлжлт шүү! Мундаг сэтгүүлч байна

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.178.61

Хэнтийн тэнэгүүд МАН-ыг Монгол Улсыг дуусгалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж