Өмнөд Африкаас ОХУ руу зэвсэг, сум илгээснийг АНУ-ын Элчин сайд Реубен Э. Бригети II хэллээ. Мөргөлдөөнд төвийг сахихыг хүсэж байна гэж Өмнөд Африк мэдэгдсэн хэдий ч өнгөрсөн арванхоёрдугаар сард Оросын хөлөг онгоцонд зэвсэг, сум ачсан аж. Кирилл Рамафосагийн засгийн газар Оростой найрсаг хандсаар байгаад барууныхан бухимдлаа илэрхийлсээр байна.
Оросын "Lady R" нэртэй ачааны хөлөг онгоц арванхоёрдугаар сарын 6-8-ны хооронд Кейптауны ойролцоох баазад бэхлэгдсэн байжээ. 7260 тонн жинтэй хөлөг онгоц ирсэн нь тухайн үед олон нийтийн хардлагыг төрүүлж байсан ч ямар ачаа тээвэрлэсэн нь баталгаажаагүй аж. "Тэр хөлөг онгоц Орос руу буцахдаа зэвсэг, сум тээвэрлэсэн гэдэгт итгэлтэй байна. Оросуудыг зэвсэглэх нь туйлын ноцтой. Өмнөд Африкийг эвсэлд үл нэгдэх бодлогоо хэрэгжүүлэхийг хүсч байна" Элчин сайд Реубен Э. Бригети II хэлэв.
Өмнөд Африкийн батлан хамгаалахын тэргүүлэх мэргэжилтэн Эрика Гибсоны мэдээлсээр, АК-47 автомат бууны сум тээвэрлэсэн байх магадлалтай.
Эрх баригчид мөргөлдөөнд оролцоогүй гэж байгаа ч энэ нь худал гэж Сөрөг хүчний Ардчилсан холбоо намын удирдагч Жон Стинхуйсен хэлсэн байна. Ерөнхийлөгч Кирилл Рамафоса болон түүний засгийн газар Орос, Украины дайнд идэвхтэй оролцож байгааг АНУ ийнхүү нотолсон нь түгшүүр төрүүлж байна. Энэ нь эрх баригчид иргэддээ болон бүх дэлхийд аль хэдийнэ худал хэлснийг нотолж байна" гэж тэр хэллээ.
Өмнөд Африк нь олон жилийн турш Оростой ойр дотно харилцаатай байсан. Тиймдээ ч энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг халуун дотноор угтан авч, гуравдугаар сард Орос, Хятадтай хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн юм.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ