ГХЯ: Бид бүх туслалцааг үзүүлж байгаа

ГХЯ: Бид бүх туслалцааг үзүүлж байгаа

ГХЯ: Бид бүх туслалцааг үзүүлж байгаа

БНСУ-д ажиллаж байхдаа амь насаа алдсан монгол иргэний талаар өчигдөр /2023.05.11/ ар гэрээс нь мэдээлэл хийсэн. Энэ үеэр Гадаад харилцааны яам энэ асуудалд анхаараагүй учир гомдолтой байгаагаа хэлсэн юм. Тиймээс тус яамнаас Өмнөд Солонгост амиа алдсан залуугийн асуудалд үнэхээр анхаараагүй эсэхийг тодрууллаа.

Хохирогчийн ар гэрийн зүгээс Гадаад харилцааны яам, БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд гомдолтой байгаа. Гадаад харилцааны яамнаас  уг хэрэгт өмгөөлөгч гаргаж өгөх хүсэлт өгөхөд “өмгөөлөгчөөр туслах боломж байхгүй” гэжээ. Харин ГХЯ-наас хохирогчийн ар гэрийнхэнд боломжит бүх тусламжийг үзүүлж ажиллаж байгаа гэсэн юм.

Тодруулбал, Монгол залуу Өмнөд Солонгост амиа алдсан хэрэгт ГХЯ-наас бүх талаас нь анхаарч бүх туслалцааг үзүүлсэн. Одоо ч туслалцаа үзүүлсээр байгаа. БНСУ-д суугаа Элчин сайдын яам ч боломжит  туслалцааг үзүүлж ирсэн. Хэдийгээр бид шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа ч энэ хэрэг БНСУ-ын хууль хяналтын байгууллагад шийдэгдэх асуудал.

БНСУ-д суугаа элчин сайдын яам ганцхан асуудал шийдэх гэж ажилладаггүй шүү дээ.

Тус улсад ажиллаж, амьдарч байгаагийн хувьд шийдэх асуудал олон байхад талийгаач залуугийн ар гэрийнхэн ЭСЯ-ны ажилчдын ажлыг хийлгэдэггүй юм билээ. Гадаад харилцааны яамнаас талийгаачийн ар гэрт өмгөөлөгч олж өгсөн. Ар гэрийнхэнг нь Монголын Шүүх шинжилгээний үндэсний төвтэй холбож өгч Хууль зүйн яамтай холбож өгөхөөр ажиллаж байна. Ар гэрийнхэнд нь ЭСЯ, ГХЯ-ны зүгээс үзүүлж болох бүх дэмжлэгийг үзүүлж ажиллаж байгаа" гэлээ.

Хохирогчийн нагац дүү Б.Ариунзул "Хэргийг шийдвэрлүүлэхээр хамгийн сүүлд Хууль зүйн сайд Х.Нямбаатарт өргөдөл өгсөн. Тэгтэл тус яамны газрын дарга намайг авч уулзаад өмгөөлөгч гаргаж өгнө гэсэн ч сар гаруйн хугацаа өнгөрлөө.

Үүнээс гадна анх бидний зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийж, цогцсыг харуулалгүй чандарласанд бид гомдолтой байна. Энэ хүн үнэхээр манай ах мөн үү гэдэгт эргэлзэж байна.

Магадгүй хүний наймаанд явсныг үгүйсгэхгүй шүү дээ. Тухайн үед цогцсыг таниулахаар Өмнөд Солонгост байдаг хамаатны эгч н.Мөнхбаярыг гуйсан ч  цогцсыг таниулаагүй. Тэгсэн хэрнээ Өмнөд Солонгос талаас цогцсыг таниулсан гэх зэргээр будилаантай зүйлийг бидэнд ярьж байгаа. Одоо манай гэр бүлийн зүгээс Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нараас Монгол иргэнийхээ асуудлыг шийдэхийн тулд анхаарч өгөхийг хүсч байна" гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-12 202.9.40.183

Гадаадад байгаа Монголчуудынхаа төлөө уг нь элчин сайдын яамдууд ажиллах ёстой ч үнэндээ ажилладдаггүй юм билээ! Зүгээр л иргэдийнхээ буруу л гэх юм билээ аймаар

Avatar

Зочин 2023-05-12 202.9.46.62

Амь насаа алдсан дүүгийнхээ асуудлаар яваа эмэгтэйг цагдаад барьж өгч тусалсан юм шиг байна. Энэ нь бүх туслалцааны нэг болноо.

Avatar

Монголчууд гадаадад биёэ зөв авч явах хэрэгиэй 2023-05-12 219.74.101.40

монголчууд гадаадад хулгай хийхгүй биёээ үөв авч явах хэрэгтэй.Зарим нь өөрсдийн бурууг ,гэмт үйлдэл,хариуцлагагүй байдлаас үүссэн хүнд байдлаа Элчингийн 4.5 ажилиангаар шийдүүлэх гэж тухайн улсын хуулиас давсан шаардлага тавихаа больцгоо.Тэнэглэл Хогын зангаа больж үз

Avatar

Хог 2023-05-12 219.74.101.40

иргэд хэт сүржигнээд ,Элчингийнхэн Тухайн улсын хуульд захирагдаж л ажилдаг.Элчингийн 4,5 ажилчин бүгдийг хийх ямар ч боломжгүй.Тэнэгтэхээ болж үз

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.182.213

Сарантогос яахаараа шагнуулаад Канадад Элчин болдог юм вэ. Түүний үед болсон зугтааж байна эргүүлэн тат. Мөн Алтайн хүүг ч тат.

Avatar

Нэргүй 2023-05-12 103.212.117.157

хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг орнуудад гомдох асуудал дуусахгүйшт

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.160.12

яаахаараа иргэнээ цагдаад барьж өгдөгийн ацнуудаа гхя өмнө зулын гол болно өөрийгөө шатаана эмэгтэй гадаад харилцааны сайд нарт ийм хөгийн жингэр сайданцар хийж байгаг харуулна анхааралын хандуулана хүнд өвчтэй би үхэхэд харамсахгүй

Avatar

Нэргүй 2023-05-12 103.212.117.157

үхээчдээ чи хэний төлөө амьдраад байгаан

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.88.212

элчин яам иргэдэдээ үйлчилэнэ гэж гонжийнжоошдээ

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.160.12

батцэцэг шулмасаа чамайг ирхээр нүүр лүү чин хүчил цацна тэгээд ажилаа хийгээрээ я***н мин доороо ажилж байгаа нохойнуудадаа гомдорорй тайрдас авгай ллалараа

Avatar

Нэргүй 2023-05-12 90.166.134.183

emee uu daa.Uuriinhuu uvchnind jaahan anhaarch bai l daa.h**** eruumuur asuudal shiidehgvi

Avatar

Иргэн 2023-05-12 192.82.80.96

Захын хэн нэгэн хүний хэлсэн үгээр явдаг юм ч гэж юу байхав дээ. Солонгос дахь элчин сайдын яам болон ГХЯ ажлаа хийж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Avatar

Нэргүй 2023-05-12 188.162.254.69

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж