ГХЯ: Бид бүх туслалцааг үзүүлж байгаа

Хуучирсан мэдээ: 2023.05.12-нд нийтлэгдсэн

ГХЯ: Бид бүх туслалцааг үзүүлж байгаа

ГХЯ: Бид бүх туслалцааг үзүүлж байгаа

БНСУ-д ажиллаж байхдаа амь насаа алдсан монгол иргэний талаар өчигдөр /2023.05.11/ ар гэрээс нь мэдээлэл хийсэн. Энэ үеэр Гадаад харилцааны яам энэ асуудалд анхаараагүй учир гомдолтой байгаагаа хэлсэн юм. Тиймээс тус яамнаас Өмнөд Солонгост амиа алдсан залуугийн асуудалд үнэхээр анхаараагүй эсэхийг тодрууллаа.

Хохирогчийн ар гэрийн зүгээс Гадаад харилцааны яам, БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд гомдолтой байгаа. Гадаад харилцааны яамнаас  уг хэрэгт өмгөөлөгч гаргаж өгөх хүсэлт өгөхөд “өмгөөлөгчөөр туслах боломж байхгүй” гэжээ. Харин ГХЯ-наас хохирогчийн ар гэрийнхэнд боломжит бүх тусламжийг үзүүлж ажиллаж байгаа гэсэн юм.

Тодруулбал, Монгол залуу Өмнөд Солонгост амиа алдсан хэрэгт ГХЯ-наас бүх талаас нь анхаарч бүх туслалцааг үзүүлсэн. Одоо ч туслалцаа үзүүлсээр байгаа. БНСУ-д суугаа Элчин сайдын яам ч боломжит  туслалцааг үзүүлж ирсэн. Хэдийгээр бид шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа ч энэ хэрэг БНСУ-ын хууль хяналтын байгууллагад шийдэгдэх асуудал.

БНСУ-д суугаа элчин сайдын яам ганцхан асуудал шийдэх гэж ажилладаггүй шүү дээ.

Тус улсад ажиллаж, амьдарч байгаагийн хувьд шийдэх асуудал олон байхад талийгаач залуугийн ар гэрийнхэн ЭСЯ-ны ажилчдын ажлыг хийлгэдэггүй юм билээ. Гадаад харилцааны яамнаас талийгаачийн ар гэрт өмгөөлөгч олж өгсөн. Ар гэрийнхэнг нь Монголын Шүүх шинжилгээний үндэсний төвтэй холбож өгч Хууль зүйн яамтай холбож өгөхөөр ажиллаж байна. Ар гэрийнхэнд нь ЭСЯ, ГХЯ-ны зүгээс үзүүлж болох бүх дэмжлэгийг үзүүлж ажиллаж байгаа" гэлээ.

Хохирогчийн нагац дүү Б.Ариунзул "Хэргийг шийдвэрлүүлэхээр хамгийн сүүлд Хууль зүйн сайд Х.Нямбаатарт өргөдөл өгсөн. Тэгтэл тус яамны газрын дарга намайг авч уулзаад өмгөөлөгч гаргаж өгнө гэсэн ч сар гаруйн хугацаа өнгөрлөө.

Үүнээс гадна анх бидний зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийж, цогцсыг харуулалгүй чандарласанд бид гомдолтой байна. Энэ хүн үнэхээр манай ах мөн үү гэдэгт эргэлзэж байна.

Магадгүй хүний наймаанд явсныг үгүйсгэхгүй шүү дээ. Тухайн үед цогцсыг таниулахаар Өмнөд Солонгост байдаг хамаатны эгч н.Мөнхбаярыг гуйсан ч  цогцсыг таниулаагүй. Тэгсэн хэрнээ Өмнөд Солонгос талаас цогцсыг таниулсан гэх зэргээр будилаантай зүйлийг бидэнд ярьж байгаа. Одоо манай гэр бүлийн зүгээс Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нараас Монгол иргэнийхээ асуудлыг шийдэхийн тулд анхаарч өгөхийг хүсч байна" гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж