PCR шинжилгээгээр цар тахлын эерэг тохиолдол ихэсчээ

PCR шинжилгээгээр цар тахлын эерэг тохиолдол ихэсчээ

PCR шинжилгээгээр цар тахлын эерэг тохиолдол ихэсчээ

ХӨСҮТ-өөс өнөөдөр /2023.05.12/ цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул:

-ДЭМБ-ын мэдээгээр дэлхий нийтэд Covid-19 цар тахал эхэлснээс хойш өнөөг хүртэл 765 сая тохиолдол батлагдаж, 6.9 сая хүн ам нас барсан байна. Он гарснаас хойш дэлхийн улс орнуудад халдвар тогтвортой буурч байгаад сүүлийн долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч зарим улс орнуудад цар тахлын халдвар эргээд нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, Энэтхэг, ОХУ гэх мэт улсуудад долоо хоногт 30-80 мянган тохиолдол бүртгэгдэж байна.

ДЭМБ тавдугаар сарын 5-нд хуралдаж, мэдэгдэл гаргахдаа "Зарим улс орнуудад өвчлөл өндөр байгаа хэдий ч Covid-19 олон улсыг хамарсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал биш болсон. Улс орнууд дотооддоо цар тахлын урт хугацааны менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн.

Сүүлийн долоо хоногт дэлхийн улс орнуудад омикроны дэд хувилбар болох ХВВ1.5  40-50 хувийн тархалттай давамгайлж байна. Монголд 18 дугаар долоо хоногт нийтдээ 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн. PCR шинжилгээгээр эерэг илэрч байгаа тохиолдол огцом өссөн. Омикроны бусад хувилбаруудтай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр. Эмнэл зүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудад хүндрэх эрсдэлтэй байгаа. Тиймээс ард иргэд олон хүн цугласан газар амны хаалтаа зүүж, зайгаа барих шаардлагатай.

Вирус судлалын лабораторит судалсан судалгааны дүнг танилцуулъя. Энэ омог 2021 онд Энэтхэг улсад бүртгэгдсэн. Монголын хувьд 2023 оны гуравдугаар сарын 9-нд анхны тохиолдол бүртгэгдэж, энэ вирусийн илрэлтийн хувь нэмэгдэх хандлагатай байна. Омикроны удам зүйн ангиллууд байдаг.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 101 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эмэгтэй 19, төрсний дараах эх хоёр, хүүхэд 27 байна. Нэн хүнд өвчтөн гурав, хүндэвтэр долоон хүн байна. Өвчтөнүүдэд хамар битүүрэх, ядрах, үе мөч өвдөх шинж тэмдэг 70-80 хувь илэрч байна. Мөн хуурай ханиах, нус гоожих, толгой өвдөх, хоолой өвдөх, амьсгаадах шинж тэмдэг нийт өвчтөнүүдэд илэрч байна.

ГАР ХӨЛ АМНЫ ӨВЧИН 0-5 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ИЛҮҮ ӨВЧИЛДӨГ 

 Тандалт судалгааны нэгжийн дарга О.Сувдмаа:

-Хаврын улиралд иргэдийн дархлаа сулардаг. Агаар дуслын халдварын дэгдэлт болдог. Тэр утгаараа гар хөл амны өвч, салхин цэцэг, энтеровирус, цочмог халууралт, цэврүүтэй тууралтын хам шинжүүд түлхүү бүртгэгддэг. Энэ өвчнөөр ихэвчлэн 0-9 насны хүүхдүүд өртөж, өвчилдөг. Салхин цэцэг өвчин 5-9, гар хөл амны өвчин 0-5 насны хүүхдүүдэд илүү өвчилдөг учраас эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Цэцэрлэгийн эмч, багш нар онцгой анхаарч, зөвлөмжөө хэрэгжүүлэх нь зүйтэй. Цэврүүтэй тууралт учраас гараа бохирдсон тохиолдол бүрт угааж, амны хаалтыг зүүлгэх хэрэгтэй. Эцэг эхчүүд олон нийтийн газраар аль болох авч явахгүй байх хэрэгтэй.

Хүүхдийн хамраас нус гоожиж, халуурах, тууралт гарах, шүлс гоожих, ам өвдөх  шинж тэмдэг илрэвэл мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.

Аав, ээжүүд хөнгөн хэлбэрээр өвддөг учраас хайнга хандах тохиолдол гардаг. Эрт эмнэлгийн тусламж авч, бусдад халдвар тараахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Бага насны хүүхдүүдийнхээ тоглоомыг ариутгаж, цэвэрлэж угаах хэрэгтэй.

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ВАКЦИНЖУУЛАЛТАД ХҮҮХДЭЭ ТАВДУГААР САРД БАГТАН ХАМРУУЛААРАЙ

Дархлаажуулалтын албаны Тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгаль:

-Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчинтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээллийг олон удаа өгсөн. Улаанбурхан өвчин вирусээр үүсч, агаар дуслын замаар халдварладаг, халдварлалт өндөртэй өвчин. Жишээлбэл, нэг халдвартай хүн 10 хүнтэй харьцсан бол энэ өвчний эсрэг дархлаагүй бол есөн хүн өвдөх эрсдэлтэй байдаг. Дэлхийд 2022 онд 162 улс орнуудад 170 мянга гаруй өвчлөл бүртгэгдсэн. Энэ тоог 2021 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн байна. Харин 2023 оны эхний гурван сарын байдлаар 40 мянган улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн. Цар тахлын дараа бусад халдварт өвчний тоо нэмэгдэж байгааг эндээс харж болно.

Одоо Монголд улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.

Монголд хамгийн сүүлд улаанбурхан өвчний дэгдэлт 2015, 2016 онд олон хүнийг хамарсан. Энэ үед 0-2 насны хүүхдүүд эхэн үед өвчилж, нийт 50 мянга гаруй хүний 25 хувь нь 0-2 насныхан байсан. Хүндэрч эндсэн тохиолдлын 90 хувь нь 0-1 насныхан байсан. Яагаад гэхээр улаанбурхан халдварлалт өндөртэй өвчин. Дархлаажуулалт хийлгэж урьдчилан сэргийлэх боломжтой. Эцэг эхчүүд 15 нас хүртэлх хүүхдүүдээ улаанбурхан өвчний дархлаажуулалтаа өрх, сумын нэгжүүдэд нөхөж хийлгэх боломжтой. Хэрвээ хүүхэд цар тахлын жилүүдэд вакциндаа хамрагдаагүй бол 0-4 насны хүүхдэд нэг сарын зайтай хоёр тунгаар вакцинд хамруулна. Харин 15 нас хүртэлх хүүхдүүд нэг удаа дархлаажуулалтад хамрагдана. Тавдугаар сард хүүхдүүдээ вакцинд хамруулаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-12 150.129.142.133

За одоо наад тахал энээ тэрээ боль зүгээр. Байдаг л нэг ханиад болж хувирсан юм дээр. Дахиж мөнгө идэх гээ юу????. ПСР энээ тэр гээд

Avatar

Нэргүй 2023-05-12 103.229.122.172

.тахал нь байнга өнгө зүсээ хувиргаж байдгаараа хамгийн хэцүү аюултай өвчин юм.тахал өвчний үед мөнгийг хайрлахгүй зарцуулах хэрэгтэй ..би эмч сувилагч биш бидэнд эмч сув

Avatar

иргэн.. 2023-05-12 202.21.107.38

Сувилагчийн өдрөөр СУВИЛАГЧ сайдтай болох юм сан……КОРОНО …ТАРХАЖ Л байна шүү……Чинзориг гээч .нь ЗОРИГТОЙГООР хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж …байна шүү.. Халдварт эмнэлэг нь мэргэжлийн биш…Чинзориг нь мэргэжлийн биш….ОЛОН хүний эрүүл мэндийн хохиролыг хуульд гомдол гаргаж нэхэнэ шүү…….ЭНЭ бол УИХ…ЗГ…анхаарах ёстой зүйл шүү…..Нас барсан хүмүүсийн ..хүндэрсэн хүмүүсийн ар гэрийнхэн ….ГОМДОЛ гаргаж …ТА нарыг шалгуулна шүү……

Avatar

БЗД-ийн иргэн ... ...... 2023-05-12 202.21.107.38

Вирус судлалын чиглэлээр ..Анагаахын Вирус судлалын чиглэлээр залуу эмч нарыг эрүүл мэндийн яам яаралтай сургалтанд Гадаадад ОХУ…АНУ …Германд сургалтанд ..мэргэжил эзэмшүүлэх …дээшлүүлэх хэрэгтэй байна аа…..Мэргэжлийн биш даргатай 666ХӨСҮТ…. МЭРГЭЖЛИЙН биш САЙД Чинзориг сайдтай ЭМЯ ….Ёстой ЗОРИГТОЙГООР хүний эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл ..эрсдэл ихтэй болгож байна а.а…… УИХ яаралтай бодож үзээд ….Ядаж МАЛЫН эмч …..болж өгвөл ХҮНИЙ ЭМЧЭЭР сайд тавиач ээ…

Avatar

Зочин 2023-05-12 66.181.189.99

Угаасаа амны хаалт, хурал цуглаан хориод нэмэргүйг мэдсээр байж, зүгээр л хүмүүсийг үймүүлэхгүй орхи, цаашаа.

Avatar

Зочин 2023-05-12 203.91.115.54

Арга хэмжээ авч олон хүн цугларах наадам нийллэгийг хорих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.89.15

засс…

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.160.12

наранзул авгай буудалд залуу банди нар их авч ордог жаатай авгай шүү доодох н згр л худаг балиар заваан авгаы түй3

Avatar

Нэргүй 2023-05-12 122.201.20.194

мэдрэл муутай юм уу чи одоо, юу бичиж байгаагаа мэдэж байна уу.
Ой гутмаар бодолтой юмбээ

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.160.12

ажлаа хийгээч авгай нараа хурал хийхээс өөр юм мэдэхгүй баннзал хөгшин төгцөгүүд

Avatar

хүннү 2023-05-12 103.161.242.144

Энэ битүү юм юугаа яриад байгаа юм? 18-р долоо хоног гэж яг хэдэн юм? Амьдралгүй юм ярьхаа боль.

Avatar

Zochin 2023-05-12 66.181.161.96

Surgulder huhduudee avch bga etseg ehchudees tsoohn heden niilj hov bazaj teemsiin yum shig changa changa hohroldoj yaridaguud sanaatai virus taragch shu,yagad gevel buh huhed maskgui bga….

Avatar

Zochin 2023-05-12 66.181.161.96

Hongon gej yu bdg yum,ayultai.Delhi medee unshdaa bolioch,humus medee heleh gej bga bol mnglool h bai.chadvargui bolohoroo delhii medee zarlana.busad ulsiin humus gaihdag yagad iuosiinhig tailbarldag yum gedeg,gadni neg chbulsd manaih shig olon ulsiinhig tailbarlddgui,tasargai tt …..

Avatar

иргэн 2023-05-12 202.9.46.216

Тэгээд гол нь маскаа зүү гэж хэлээч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж