Допингийн босс Ж.Хатанбаатарыг хайж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.12-нд нийтлэгдсэн

Допингийн босс Ж.Хатанбаатарыг хайж байна

Допингийн босс Ж.Хатанбаатарыг хайж байна

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Ж.Хатанбаатар гэх хүнийг хайж байгаа аж.  Тодруулбал, өнөөдөр/2023.05.12/ Шүгэл ажиллагааны ажлын хэсгээс “Допинг ба Спортын авлига” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Хэлэлцүүлэгт Авилгатай тэмцэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын спортын арбитрын шүүх, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зэрэг газрууд оролцож байна.

Энэ үеэр үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Ж.Хатанбаатар гэдэг хүнийг таван жил харсангүй. Уг нь бөхийн холбооны удирдах зөвлөлд байдаг юм. Үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулахаар л ирдэггүй, бараа сураг нь байдаггүй” гэсэн юм.

Үнэхээр л тийм. Ж.Хатанбаатар ерөнхийлөгчийг ажил дээр нь сураглаж очихоор  дэд захирал нь сууж байдаг аж. Өнөөдөр ч гэсэн дээрх хэлэлцүүлэгт допингийн эсрэг байгууллагыг төлөөлөн Ж.Хатанбаатар ерөнхийлөгч бус дэд захирал нь болох Д.Мөнхболд ирсэн гэнэ.  Ер нь л тус байгууллагын дэд захирлууд тогтмол солигдож, зарим нь бүр шүүхээс ял сонсож байсан удаатай. Гэтэл Ж.Хатанбаатар гэх хүн ерөнхийлөгчийн сэнтийдээ залраад олон хавар, олон намрыг үзжээ.

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг ил тод бус, асуудалтай, улстөрчдийн захиалгаар ажилладаг гэх хардлага, сэрдлэг наадам бүрээр гардаг ч тэгэс хийгээд мартагддаг. Тэгээд л дараа намар нь дахиад асуудал нь сэргэдэг. Хоёр хүүтэйгээ допингийн эсрэг байгууллагад эзэн суусан гэдэг ардын эмч, доктор профессор Ж.Хатанбаатарыг харсан үзсэн хүн байвал ажлаа хийгээрэй гэж хэлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж