Цалин нэмэхгүй бол УДБЭТ-ынхан төрийн концертод оролцохгүй

Цалин нэмэхгүй бол УДБЭТ-ынхан төрийн концертод оролцохгүй

Цалин нэмэхгүй бол УДБЭТ-ынхан төрийн концертод оролцохгүй

“Цалин нэмэхгүй бол үндэсний их баяр наадмын төрийн концертод оролцохгүй, ажил хаяна” гэдэг шаардлагыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өчигдрөөс /2023.05.11/ Соёлын сайддаа тавьж эхэлжээ.

Цалингаа нэмүүлэх хүсэлтийг тус театрын хамт олон Соёлын яам байгуулсан цагаас тавьж ирсэн аж. Гэвч өнөөдрийг хүртэл Засгийн газар шийдвэрлээгүй. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчийн нэг сарын гар дээрээ авдаг цалин 700 мянга гаруй төгрөг. Сарын эхний 15 хоногт 300 мянга гаруй төгрөг, сүүлийнх нь 15 хоногт 400 мянган төгрөг авдаг. Түүгээр амьдрах биш арай ядан амь зууж байна гэж мэдэгдлээ.

Мөн тэд “Үндэсний их баяр наадам болоход бид нараар л нүүр тахалдаг. Гадаадаас зочид төлөөлөгчид ирэхэд  бид л тэдэнд Монголынхоо нүүр царай болж, зогсдог. Бидний энэхүү цалин нэмэх шаардлагыг мэргэжлийн урлагийн бүх л байгууллагууд дэмжиж, хүсэлтээ Соёлын сайдад хүргүүлсэн” гэж мэдэгдээд байна.

Засгийн газрын хувьд инфляцийн өсөлтөөс шалтгаалж, цалин, тэтгэвэр иргэдийн амьдралд хүрэлцэхгүй болсон гэдэгтэй санал нэгдэх болсон. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр цалингийн судалгаа хийлгэж буй. Ингэхдээ хамгийн бага цалин авч буй ажил мэргэжлийнхний цалинг нэмэх бодлого барина гэдгээ мэдэгдэж буй. Гэхдээ одоогоор соёл урлагийн салбарынхны цалинг хэдэн хувиар нэмэх вэ гэдэг нь тодорхой болоогүй, судалгаанд үндэслэж, эцэслэн шийдэх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-12 122.201.21.112

бүгд л хэцүү байхад эд нар өөрсдийгөө онцлоод байх юмаа . Үнэхээр тийм хэцүү байгаа юм бол урлагаар явахаа болиод өөр ажил хийхгүй юу . Наана чинь ямар цавуудаад хадчихсан биш

Avatar

зочин 2023-05-12 124.158.82.59

урлагийн шантаажчин нөхдийн цалин нэмэх хэрэггүй. халаад явуул нэг бол урлагийн бүх барилгыг цырк шиг хувьчлах хэрэгтэй.

Avatar

Unshigch 2023-05-12 202.126.90.15

Zov shde.aliin bolgon nerelhej yawdiin oorsdiinhoo erh ashigiin toloo hleh estoi bol helj, shaardah estoi bol shaardaj chaddag bh hregtei.

Avatar

Зочин 2023-05-12 64.119.26.24

Урлагийнханы түүний дотор дуурийнханы цалинг төрийн бусад байгууллагынхнаас зориуд бага төвшинд барьдаг гэвэл би л лав итгэхгүй. Өөрийн ажлын хажуугаар орлого нэмж олох боломжтой гэж үздэг юм болов уу. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээр асууж яриулж үнэнийг тогтоомоор юм байна.

Avatar

УЛАМБАЯР 2023-05-12 202.5.198.4

УРЛАГИЙНХАН ЧАДВАРААРАА АМЬДАРЧ БАЙГАА ОЛОН ХҮН БАЙГАА хАРИН ЧАДВАР МУУТАЙ НЬ ТӨРӨӨС ЦАЛИН НЭХЭЖ УЙЛАН ДУУГАРЧ СУУНА сОЁЛЫН ЯАМ ЯАХ ВЭ ДЭЭ 2020 ОНД БАЙГУУЛАГДААД ЧУЛУУН НЭГ ЖИЛ ХИЙСЭН БИШ БАЙСАН БИШ ТОГЛООД ГАРСАН ХАРИН НОМИН САЙДЫН АЖЛЫН ҮР ДҮНГ ХОЁР ЖИЛД ҮНЭЛЭЭД БАЙХ АРАЙ БОЛООГҮЙ Л ДЭЭ

Avatar

Иргэн 2023-05-12 192.82.76.66

Яг зөв урлаг соёлыг ойлгохгүй байгаа хүмүүсд ингэж мэдрүүлэх хэрэгтэй. Бид нарыг яаж амь зууж зээлээс зээлийн хооронд амьдарч байгааг яам дарга нар мэдэхгүй байна.

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.81.23

нэгэн цагт ухаант багш нар минь Та нар урлагийн хүн болж бна. Та нар тухайн нийгмээсээ хоёр алхам урд гишгэх өв тэгш сайн сайхан явдаг юм шүү .гж хэлээд төгсгөж ажил др гаргаж блаа. гэтэл миний энэ их итгэл үнэмшил 1991.02.01 ний өглөө алга болсон .үнээс хойш ёстой хөл толгойн мэддэгдэхгүй өнөөг хүрсэн харамсалтай

Avatar

лллл 2023-05-12 202.126.89.191

ззгээр л тзрээслэх зараа тавиад төр ачааллаасаа салаачэээ

Avatar

Чи хэн бэ? Халдварын эмч үү? Малын эмч үү? 2023-05-12 64.119.24.104

Төрийнхөн өөрсдөө хошин шог тоглохгүй юу? Тэртээ тэргүй тэдний үйлдэл хошин шог байдаг.

Avatar

Монгол улсын иргэн 2023-05-12 192.82.90.108

Энэ наймаачин яаж урлаг соёлын ажил мэддэг юм бэ. Мэддэг мэргэжлийн хүмүүсээр нь ажлыг нь хийлгээчээ. Энэ хүүхэнд хувийнхаа бизнесээ хиййгээд явах боломжийг нь олгоод, энэ том албанаас нь чөлөөлөөд, мэдлэгтэй мэргэжлийн хүмүүсээр нь сайд даргыг нь хийлгээчээ.

Avatar

Зочин 2023-05-12 66.181.180.40

Элгийн цалин авдаг наацан , онигоо юмаа

Avatar

Нэргүй 2023-05-12 150.129.141.34

Энэ хэдэн жүжигчид, дуучдыг жилдээ хэдэн удаа ашигладаг юм бэ, тэгснээс зүгээр хувьд байж болдоггүй юм уу, тоглолт энэ этрээ дураараа хийгээд мөнгө олж болохгүй юу

Avatar

зочин 2023-05-12 192.82.85.175

Цалинг нь нэмэх хэрэгтэй. Хэрэв хувьчилбал цирк шиг устах аюултай. Маш олон жил хөдөлмөрлөж байж л хөгжимчин болно. Тусгаар улс байна, урлагаа соёлоо арай ч алга болгож болохгүй байхаа

Avatar

Нэргүй 2023-05-12 103.212.119.222

мөнгөтэй хүмүүс үндэсний соёлыг гутааж байна

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.182.213

Энэ нэг сааданцар юу ч хийж чадахгүй згйлуулаач яаачихсан юм вэ.

Avatar

монгол 2023-05-12 67.247.102.58

Төрийн гэх урлаг спортын байгууллага байх утгагүй. Тэд яасан гэж төрөөс цалин нэхээд байгаа юм. Хувьчил. Жинхэнэ хэн чадюар чансаатай нь тэнд үлдэнэ. Чанаргүй чадваргүй ч танил ихтэй нь тэр Солонгос руугаа далд ор. Тэгээд урлаг, спортын арга хэмжээгээ нэх. Хувийн комани хэдэн төгрөгний цалин өгөх, ямар үйлчилгээ үзүүлэх нь төрд хамаагүй. Амв зуухын тулд менежментээ сайжруулаад үйлчилгээ үзмэр нь сайжирах нь зах зээлийн хууль. Төр татвараа л харин тултал нь ав. Гүйцээ.

Avatar

Нэргүй 2023-05-12 103.57.93.110

Та ч жинхэнэ. МОНГОЛ ч биш бололтой юу ч мэддэггүй хятад гаралтай хүн юм шиг байна аа. Монгол үндэсний урлагийн төв байгууллагын жүжигчид ийм ядмаг хөлстэй байгаа нь жирийн үзэгч миний ч сэтгэлийг эмзэглүүлж байна. одоо юм болгоны үнэ тэнгэрт хадчихсан байхад хэзээ үеийн хэдэн оны цалингаар тэднийг маань аргацаагаад тэд юунд найдаад байгаа юм бэ жинхэн урлагт хайртай нь л үлдсэн байгаа байх даа

Avatar

Нэргүй 2023-05-12 202.9.46.51

Төрийн цалин бүгд ладилхан л байгаа ш дээ. нэг их онцгой юм шиг концертонд орлцохгүй ч гэх шиг аргагүйл эрх хүүхдүүд гэдэг чинь харагдаж байна. Бүтээн байгуулалтад орлцож байгаа ажилчид бид ажлаа хийхгүй бүтээн бүтээн байгуулалтад оролцохгүй гэж хэлж байгааг сонсооч үгүй Баяраар та нар, мөн сайн дурынхан. төрөл бүрийн уралдаанд байр эзлэгчидииг нэг зэрэг тоглуулбал хэнийг нь олон хүн үзэх бол гээд бодчихдоо.Би л лав улиг болсон та нарыг үзэхгүй.

Avatar

Нэргүй 2023-05-12 103.57.93.110

улиг биш жинхэнэ гайхамшгийг үзүүлдэг юм даа эргүү мал л биш бол эрүүл мал ч чих нь соотоймоор жинхэнэ урлаг бол монголын ардын дуу бүжиг дээ

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.90.108

Наад хүмүүс чинь өөрсдийнхөө ажлыг мэдээд бичижбайгаа шүү. Юу ч мэдэхгүй байж битгий худлаа мэдэмхийрээд бай.

Avatar

zuv 2023-05-12 77.9.67.152

zuv zuv arai ch dee

Avatar

эмээ 2023-05-12 202.21.107.22

Угаасаа би л лав ямар ч үзвэр үзэж чадахгүй 10 жил боллоо, үнийг нь дийлдэггүй, тэгээд тэр их орлого хаашаа орчихдог болж байна,

Avatar

Зочин 2023-05-12 103.57.94.63

Ийм халтар сайдтай урлаг соёлынхон өөдлөх вэ дээ. Сүүлийн үед бас их таргалчжээ. Төрийн хоол зохисон бололтой.

Avatar

зочин 2023-05-12 66.181.179.160

урлагын хэдээ хэдэн дүүжилдэг гялгар төмрөөр хуурчдаг

Avatar

Нэргүй 2023-05-12 59.153.112.133

Урлаг, соёлыхон та нар Соёлын Яам л хэрэгтэй гэж нэх сээр байгаад яамтай болсон, уул нь Соёл спортын Яам ч билүү байсан ш дээ, тэрнийг голоод заавал тусдаа яамтай бна гэж нэхсээр байгаад баахан данхайсан орон тоо, баян хүний эрх хүүхэд сайдтай болсон Тэрнийхээ оронд л цалингаа нэмүүлэх байсыи, тэнэгүүд одоо яая гэхэв ! Баян хүний эрх хүүхэнд сайдын цалин өгчихөөд өөрсдөө 500, 000-тайгаа гуриатаж суухаас !!!

Avatar

Би. 2023-05-12 192.82.90.108

Энэ урлагийн мэдлэг мэргэжилгүй наймаачин хүүхнээр удирдуулахаар яаж наад цалин чинь өсхөв дээ

Avatar

Нэргүй 2023-05-12 122.201.24.213

Орлогоороо цалинждаг Аж Ахуйн тооцоотой байгуулага болговол аль алиндаа ээлтэй ашигтай болох биш үү.

Avatar

Далхаа 2023-05-12 202.21.111.13

Болино л биз. Их юмаар айлгаж дээ.

Avatar

Нэргүй 2023-05-12 64.119.26.96

Мөнгөөөр гарч ирсэн сайдууд юу гэж хүмүүсийн цалингийн хүрэлцэж байгаа эсэхийг мэдэх вэ дээ. Улсын хэмжээнд цалингийн индексаци хийж бүгдийг нь тодорхой хувиар нэмэхгүй бол энэ улсад тогтмол цалин, тэтгэвэр, тэтгэмж авдаг улс сүйрлээ.

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.90.108

Мөнгөний төлөө бизнес хийдэг хүүхэн бусдад илүү мөнгө зарах уу?

Avatar

Нэргүй 2023-05-12 122.201.31.117

энэ хар хүүхэн хөөрхөн хүүхэн шүү

Avatar

oogii 2023-05-12 202.9.47.7

toglolt hiihee bolijchih. 8

Avatar

Нэргүй 2023-05-12 202.9.46.134

neeh goyo um uzuuldeg bish dee

Avatar

Зочин 2023-05-12 150.129.140.67

Энхрий хайрт МАН-ын 100 жилийн түүхийн бодит үнэн. Баастай жорлон, өлсгөлөн, ухаан санаа нь коммунист үзэл сурталд гэмтсэн, шагнал, төмөрийн донтой ард түмэн, энэ бүгд МАН-ын 100 жилийн түүхийн үр дүн…

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.64.248

улсын соёлын бодлого хийх ёстой сайд нь хувийн телевизээрээ үй түмэн дуучин бүжигчний тэмцээн, уралдаан явуулаад суугаад байдаг, залуус энэ СУИС гэж юманд маш ихээр татагддаг байхаа, гэвч нэгэнт төгсөөд, улсад ажиллаад эхэлсэн хүмүүстэй цалингий нь өгөх стой байлгүйдээ, харин цаашдаа энэ олон дуучин яанаа.

Avatar

Зочин 2023-05-12 64.119.20.149

УИХ-ын гишүүний дархан эрх гэдэг шиг тэгээд тэнд очиж суучихаад өндөр цалин авч баймаар байна уу?Ажил хөдөлмөр хий.Ямар соц үед амьдарч байгаа биш. Ёстой наадмаар л нэг гарч ирж дуулсан болдог байх.өөр юу хийдгийн ичиж амьдар.Та нараас өөр хоногийнхоо хоолыг яая даа гэсэн хүмүүс олон байна!!

Avatar

Зочин 2023-05-12 66.181.186.248

ашгүй багалзуурдаж үхсэн юмнуудгүй

Avatar

зочин 2023-05-12 103.111.68.3

ажил хийл дээ маш их ажил байна Жишээ нь зам барилга Заавал урлаг гээд байх ямар хэрэг байна ер нь бөх урлаг уран сайханы нөхөд бүгдээрээ ажил хийх хэрэгтэй . Цэдэнбал дарга бүгдээрэй ажил хий . урлаг бөх спортын хүмүүс сайн дурын хэрэгцээ байх хэрэгтэй гэдэг байсан .Тэгж байж л улс орон хөгжинө. зүгээр сууж байгаад өөрийнхөө сонирхолоор ӨНДӨР цалин авах гээд байгаа юм уу .

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.90.108

Зам барилгын ажлыг мэргэжлийн хүмүүс хийдэг юм шүү. Урлаг соёлынхон өөр ажил хийдэг гэдгийг мэддэггүй юм уу?

Avatar

Нэргүй 2023-05-12 146.70.46.60

Аргагүй дээ. Ийм цалингаар яаж амьдрах вэ

Avatar

Нэргүй 2023-05-12 64.119.29.144

Зөв шүү дээ

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.92.204

700k ch bas arai yumaa. gehdee er n niiteeree l baga bgaadoo. hamgiin gol n tsalin nemlee geed erguu huurnuud n dagaad baraa buteegdehuuniihee uniig nemdeg n l teneg bgam. dundee dun, yamarch ur dungui,

Avatar

Иргэн 2023-05-12 202.126.89.235

Цэцэрлэгийн туслах багш бас л ийм цалин авдаг

Avatar

хүннү 2023-05-12 103.161.242.144

Манай мэргэжлийн урлагийн жүжигчид сайн шүү. Тэдний цалинг боломжийн болгохгүй бол урлаг хөг нь өнгөрнө. Яам тамгийн газар, агентлаг, цэрэг, цагдаагаа цөөл. Төр хэмнэлттэй баймаар байна. 76-г н 152 болгох гэсэн тэнэг санаагаа боль. Эднээс илүү урлаг монгол хэрэгтэй байна. Орчин үеий технологыг ашиглаж хүнийн оролцоог багасгах хэрэгтэй.

Avatar

болихгүй юу тэгвэл 2023-05-12 192.82.88.118

ер нь энэ сонгодог урлаг гэдэг нь хэнд хэрэгтэйн,дээр үед баячууд үзэж харах юмгүй үед үзэж зугаагаа гаргадаг л эд шдээ,масс ард түмэн үзэх боломжгүй шаардлага ч үгүй зүйл, зохиолын дуугаа,ардын дуугаа дуулаад л болоошдээ,найр наадамд оперын дуу дуулдаг гэж сонсоогүй,наадахыг чинь соц үед филатова хатан хаан байхдаа дэлгэрүүлсэн элитүүдийн тоглоом.хүн үзэхгүй байгаа,орлого олохгүй байгаа бол зах зээлийн хуулиар дампуураад хаалгаа бариад зайлаачээ юун татварын мөнгөөр цалинжих,барилга,малчин бол

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.91.146

тэгвэл морин хуурын чуулгад нийлүүлчих гэмээр юм бна

Avatar

Зочин 2023-05-12 192.82.85.221

Тархины хомсдолд орсон эргүү мал

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.88.103

Энэ бичиж байгаа хүн хотод цагаачилж ирсэн хотын уугуул биш хүн байхаа бид хотын боловсрол соёл эзэмшсэн хотшсон хүмүүст хүүхдүүдэд маш чухал хэрэгтэй урлаг спорт байдаг та зохиолын дуугаа дуулаад морин дэл дээр хөдөө хээр малаа хариулаад явж үздээ хэрвээ тэгэх боломжгүй цагаачилж ирсэн бол олон үеэрээ дурлаж сурч боловсорсон урлагынхан уруу өмхий амнаасаа шүлсээ бүү үсчүүл таны хэн болох бичсэн бичвэрээс чинь нэвт харагдаж байна закрой рот задкнис понятна

Avatar

Хотын уугуул 2023-05-12 202.126.90.50

зөв шаардлага байна. Энэ соёлын сайдад ийм юуч мэдэхгүй "охиныг" тавьж ажиллулж байгаа нь Ерөнхий сайд Оюун-Эрдэний буруу. Ийм шаардлагаа Засгийн газарт тавих учиртай.

Avatar

иргэн. 2023-05-12 103.212.116.239

Хүмүүс зөв ойлгох хэрэгтэй. Монголчууд яагаад ингээд бие биенээ хэмлээд байдаг юм болоо. Халтуур хийдэг нь цөөхөн ганц нэг гавьяатууд л хийж байгаа байхдаа. Бүгд халтуур хийгээд ,зогсоо зайгүй концерт хийгээд л тэрийг нь өнөө хангалуун амьдралтай улсууд нь билетийг нь хангалттай аваад суудал дүүргээд өдөржин үзээд байдаг нь юу л бол. Иймд цалингий нь хангалттай нэм. битгий шүлс шиг юм дусаачих.

Avatar

Иргэн 2023-05-12 202.21.104.2

Урлагийнхан олсон орлогооо улсад тушааж, авсан цалингаараа амьдардаг хүмүүс биш ш дээ. Хуучных шиг төлөвлөгөө норм ч гэж байхгүй. Харин ч бүр улсын театр, хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсгийг ашиглаад хувийн голдуу тоглолт, халтуур хийгээд явдаг, ер нь бол дээрх боломж, авьяасаа ашиглаж нэмэлт орлого олох боломжтой харагддаг. Бусад улс орнууд театр, чуулгаа 100% төсвөөс санхүүжүүлдэг ч юм уу гүй ч юм уу.. Тэгэхээр наанатай цаанатай хандах, авч бгаа цалин нь бараг нэмэлт тэтгэлэг юм биш үү?.

Avatar

Нэргүй 2023-05-12 67.247.102.58

яг үнэн

Avatar

Зочин 2023-05-12 202.126.88.192

Халтуураар цөм хийдэг улс биз дээ, халтуураасаа татвар төлөхгүй, багш нар шиг аргаа барсан улс биш байх аа

Avatar

хүннү 2023-05-12 103.161.242.144

Халтуучид гэдэг чинь чөлөөт уран бүтээлчид. Мэргжлийн урлгийн байгууллага гэдэг чинь өөр, түүнийг улс бүрэн авч явах ёстой.

Avatar

Нэргүй 2023-05-12 67.247.102.58

Тэгвэл мэргэжлийн урлагын уран бүтээлчид халтуур хийхээ боль. Олсон орлогоо тайлагнаж татвар төлөхгүй чанаргүй бүтээлтэй цалин авдаг шавар бурхадаар яах юм.

Avatar

Зочин 2023-05-12 64.119.26.136

Хот хөдөөгүй бүх театрынхан ажлаа хая.Тэгвэл жаахан үр дүнд хүрч мэднэ

Avatar

Нэргүй 2023-05-12 87.122.25.234

зөв дөө.

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.91.146

илүү цагаар ажилласан орлого нь алга болно доо. намд сонгуулиар өгчих гээл байхгүй болно. нийгмийн даатгалын мөнгө алга болдог шиг. данс банк нь дампуураад. хөгжлийн банкинд зээл болж намчдад тараагдаад.

Avatar

Нэргүй 2023-05-12 64.119.26.136

Илүү цагийн хөлс гэж хэзээ ч олгож байгаагүй.Ганц нэг биеэр эдлүүлдэг байсан.

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.91.146

улсад халамжийн сан байхад чуулга бас нийгмийн халамжийн сангаар яах юм бээ. хувьцаат банк байгуулж мөнгө хүүлж олсон мөнгөөрөө барилга барьж чуулгын уран бүтээлчдийн нийгмийн, орон сууцны асуудлыг шийднэ. 🧐

Avatar

С.Эрдэнэ 2023-05-12 112.72.10.14

Зөв шаардлага тавьсан байна … Энэ төрийн золиос болж бүх арга хэмжээнд нь үнэгүй оролцох албагүй

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.91.146

нэмэгдэл мөнгийг нь хуучрнаараа олгоочээ. цуглуулж барилга барина яг ш дээ таг шдээ таглаа шдээ бөглөө шдээ.

Avatar

Зочин 2023-05-12 122.11.212.99

МАНгарууд хавтгайруулсан халамжаа зогсоовол УДБЭТ байтугай, эмч багш нарын цалинг хүртэл бодитойгоор нэмэх боломжтой. Даанч сонгуулиар ялахын тулд мафийн халамжийн системээ нураахгүй л дээ, МАНгарууд

Avatar

Ард түмэн төрөө сонгодог цалин тэтгэвэр бага бол яагаад өөрөөсөө асуу 2023-05-12 122.201.22.247

Ард түмний өөрсдөө буруутай улс төрийн намтай хатуу хариуцлага тооцож чаддаг бол Ганхуягийн Батдөлийн гэрээс гардаг хэдэн тэрбум авилгалын мөнгө Т.Аюурсайхан үнэтэй адууны жүжээнд зарцуулагдах бус цалин тэтгэвэр зориулна. Хятад авилгалд дээд хэмжээ хөрөнгө хураадаг Өмнөд Солонгос жагсаж байж мөнгө идсэн ерөнхийлөгчөө огцруулдаг амиа хорлохоор хүмүүжүүлсэн ард түмэн.Монголчууд бол хулгайлах бүрт өндөр албан тушаалд сонгодог

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.178.61

Энэ нэг балай авгайг зайлуулаач ээ

Avatar

зочин 2023-05-12 43.228.130.66

дэмжиж байна

Avatar

Иргэн 2023-05-12 192.82.80.96

Уран бүтээлч хүн гэдэг чанартай сайн бүтээл хийж байж үзэгчдээс өндөр үнэлгээ авч орлогоо нэмэгдүүлдэг болохоос төрөөс мөнгө нэхэд сууж байдаггүй юм. Тэр цалин хөлсний асуудлаа театр дотроо ярь. Тэрнээс бус бидний төлсөн татвараар цалингаа нэмүүлнэ гэж санасны хэрэггүй.

Avatar

зочин 2023-05-12 202.21.104.2

Үнэн. Урлаг улсаар тэтгүүлдэггүй. Сайн уран бүтээлийг үзэгчид санхүүжүүлдэг. Зах зээлийн хуулиар явах ёстой биз дээ. Уран бүтээл хийхгүй, улсаас цалин аваад суугаад байх хэрэг үү? Хуучин цагт бол маш их төлөвлөгөө өгч, улсыг хэд тойрч тоглолт хийдэг, олсон орлогоороо улсын төсөв бүрдүүлдэг байсан. Одоо яадаг юм бүү мэд. халтууранд явдаг юм уу? Яагаад уран бүтээл хийж, нэмэлт орлого олж, цалингаа нэмэгдүүлж болохгүй байгаам бээ? жилдээ ганц наадмын тоглолт? урлаг соёлоор үйлчлэх яасаН?

Avatar

Өвгөн 2023-05-12 203.91.115.45

Хөгшин бид 500 мянгаар 1 сар амь зуух гэж гүрдийж байна даа Ядаж 700 мянга болгоод өгвөл хааяа нэг хоол идэж байхийм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж