Цалин нэмэхгүй бол УДБЭТ-ынхан төрийн концертод оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2023.05.12-нд нийтлэгдсэн

Цалин нэмэхгүй бол УДБЭТ-ынхан төрийн концертод оролцохгүй

Цалин нэмэхгүй бол УДБЭТ-ынхан төрийн концертод оролцохгүй

“Цалин нэмэхгүй бол үндэсний их баяр наадмын төрийн концертод оролцохгүй, ажил хаяна” гэдэг шаардлагыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өчигдрөөс /2023.05.11/ Соёлын сайддаа тавьж эхэлжээ.

Цалингаа нэмүүлэх хүсэлтийг тус театрын хамт олон Соёлын яам байгуулсан цагаас тавьж ирсэн аж. Гэвч өнөөдрийг хүртэл Засгийн газар шийдвэрлээгүй. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчийн нэг сарын гар дээрээ авдаг цалин 700 мянга гаруй төгрөг. Сарын эхний 15 хоногт 300 мянга гаруй төгрөг, сүүлийнх нь 15 хоногт 400 мянган төгрөг авдаг. Түүгээр амьдрах биш арай ядан амь зууж байна гэж мэдэгдлээ.

Мөн тэд “Үндэсний их баяр наадам болоход бид нараар л нүүр тахалдаг. Гадаадаас зочид төлөөлөгчид ирэхэд  бид л тэдэнд Монголынхоо нүүр царай болж, зогсдог. Бидний энэхүү цалин нэмэх шаардлагыг мэргэжлийн урлагийн бүх л байгууллагууд дэмжиж, хүсэлтээ Соёлын сайдад хүргүүлсэн” гэж мэдэгдээд байна.

Засгийн газрын хувьд инфляцийн өсөлтөөс шалтгаалж, цалин, тэтгэвэр иргэдийн амьдралд хүрэлцэхгүй болсон гэдэгтэй санал нэгдэх болсон. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр цалингийн судалгаа хийлгэж буй. Ингэхдээ хамгийн бага цалин авч буй ажил мэргэжлийнхний цалинг нэмэх бодлого барина гэдгээ мэдэгдэж буй. Гэхдээ одоогоор соёл урлагийн салбарынхны цалинг хэдэн хувиар нэмэх вэ гэдэг нь тодорхой болоогүй, судалгаанд үндэслэж, эцэслэн шийдэх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж