Их Британиас Украинд "Storm Shadow" далавчит пуужинг нийлүүлэх болсноо өчигдөр /2023.05.11/ мэдэгдсэн. Энэ нь Украинд нэн шаардлагатай байгаа алсын тусгалтай, нарийвчлалтай цохилт өгөх чадвартай пуужин юм. "Storm Shadow" пуужинг агаарын довтолгооноос хамгаалах системээр илрүүлэхэд бэрх байдгаараа давуу талтай. Хувилбараасаа шалтгаалаад 560 хүртэл км тусгалтай, 2100 кг-ийн цэнэгт хошуутай.
Өдгөө Их Британи, Франц, Итали, Сири, Ирак, Ливид "Storm Shadow"-ыг амжилттай ашиглаж байна.
Их Британиас илгээж буй хувилбар нь харьцангуй богино тусгалтай боловч Крым зэрэг бүс нутагт хүрэх чадвартай. Пуужингуудын хуучин ЗХУ-ын үеийн сөнөөгч онгоцуудад суурилуулна. Үүний тулд инженер техникийн ажиллагаа шаардлагатай. Гэхдээ Украины хувьд өмнө байсан онгоцуудаа орчин үеийн болгож шинэчлэхдээ арвин туршлагатай болсон гэж үзэж байна. Тухайлбал, МиГ-29, Су-27 сөнөөгч онгоцууд нь "HARM" цацрагийн эсрэг пуужин, "GPS"-ийн удирдлагатай ухаалаг бөмбөг зэрэг барууны орнуудаас нийлүүлсэн дэвшилтэт зэвсгийг амжилттай харвасан.
Украинд нийлүүлж буй зэвсэг техникийн хэмжээгээрээ Их Британи тэргүүлж яваа гэхэд болно. Бүрэн хэмжээний довтолгооноос долоо хоногийн өмнө Хатан хааны Агаарын цэргийн хүчин олон тооны "NLAW" танк эсэргүүцэгч пуужин илгээсэн нь дайны эхэн үед нэн чухал зэвсэг байв. Энэ нь тухайн үеийн ерөнхий сайд Борис Жонсоны нэр хүндийг ч өсгөсөн юм. Мөн өнгөрсөн оны сүүлээр "Challenger 2" танкийн 14 хүний бүрэлдэхүүнтэй эскадриль нийлүүлснээр баруунд үйлдвэрлэсэн үндсэн байлдааны танк нийлүүлсэн анхны улс болсон.
Эх сурвалж: YAHOO NEWS
Холбоотой мэдээ