ХХААХҮЯ Түймэрт өртсөн өрхүүдэд тусламж үзүүллээ

ХХААХҮЯ Түймэрт өртсөн өрхүүдэд тусламж үзүүллээ

ХХААХҮЯ Түймэрт өртсөн өрхүүдэд тусламж үзүүллээ

Дорнод тал нутагт бусдын буруутай үйлдлээс шалтгаалсан удаа дараагийн хээрийн түймрүүд ноцтой хохирол учруулсаар байна. Иймээс ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар Дорнод аймгийн түймэрт өртсөн сумдад ажиллаж сумын удирдлага, ард иргэдтэй уулзаж байна. Түймрийн гамшигт өртсөн Чойбалсан, Гурванзагал, Булган сумдын айл өрхүүдээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан ажиллаж байна. Олон арван өрх гэр, мал хөрөнгө, автомашин, малын хашаа саравч, эд зүйлсээ алджээ.

Орон гэргүй болсон 25 айлд Засгийн газрын нөөц хөрөнгөөс гэр олгосны зэрэгцээ Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх айлуудад нийт 30 гаруй сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.

Мөн түймэрт мал сүргээ их хэмжээгээр алдсан айлуудыг малжуулах чиглэлээр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхантай хамтдаа газар дээр нь ажиллалаа.

Түймэр түгээмэл гардаг эдгээр сумдууд болон түймэр гарах эрсдэлтэй ОБЕГ-ыг чадавхжуулах, малчин айл өрхүүдийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах төхөөрөмжээр хангах асуудал нэн шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-12 103.111.68.3

Аймгийн удирдлага маш муу ажиллаж байгаа 1-рт ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Болорчулуун дахин сонгогдох боломж гарч байгаа юм байна даа .ИХ Хурлын гишүүн болоод юу ч хийгээгүй 21 аймгийн гишүүд дотор хамгийн муу ажилсан ӨӨРИЙНХӨӨ ХУВИЙН ХӨРӨНГӨӨ МАШ САЙН ХӨГЖҮҮЛЖ ЧАДСАН ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ . ОДОО САЙД БОЛСОН ГЭЭД ЭНЭ ГАЛ ТҮЙМРИЙГ ДАЛИМДУУЛААД ӨӨРИЙГӨӨ САЙН РЕКЛАМДАЖ 2024 ОНЫ СОНГУУЛЬД БЭЛДЭЖ БАЙНА ДАА..ДОРНОД НУТАГ ИЙМ ХӨГИЙН НӨХӨР ОЛОН УДАА СОНГОГДОЖ БАЙНА ДАА БОДОХ БОЛООГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА.

Avatar

Нэргүй 2023-05-12 59.153.112.133

Болорчулуун ХХААХҮЯ-ны төсвийг нутгийнхаа хүмүүст зарцуулж байгаа нь зөв үү ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж