500 саяын урьдчилгаа төлөөд Лондонд байртай болно

500 саяын урьдчилгаа төлөөд Лондонд байртай болно

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том тоглогч “Knight Frank” Монгол дахь салбараа саяхан нээж Лондонд шинээр ашиглалтад орж буй төслүүдээ монголчуудад санал болгож байна.

25 хувийн урьдчилгаа төлбөрийг 2 жилийн хугацаанд дөрөв хуваан төлж, үлдсэн 75 хувийг нь “Knight Frank” -ийн  хамтран ажилладаг 420 санхүүгийн байгууллагаас жилийн 3 хувийн хүүтэй зээл авч, урт хугацаанд тааламжтай нөхцөлөөр төлөх боломж нээгдэж байна.

Лондон хотын төвд шинээр сүндэрлэж буй барилгуудад хоёр өрөө байр 3 орчим тэрбум төгрөгийн үнэтэй  ба урьдчилгаа 500 гаруй сая төгрөгийг 2 жилд дөрөв хуваан төлж, өөрийн гэсэн үл хөрөнгөтэй болж үр хүүхдээ дэлхийн боловсролын төв цэгт сурган тухлахаас  гадна, түрээслэх, дамжуулан борлуулах зэрэг хөрөнгөө өсгөх ашигтай хөрөнгө оруулалт гэж мөн харж болно.

“Knight Frank Mongolia” танд орчуулагч, хуульч томилон ажиллуулж 21 хоногийн дотор байр худалдан авах хэлцлийг хийж гүйцэтгэнэ. Биеэр очиж болон виртуал тур хийн үл хөдлөх хөрөнгөө сонгох боломжийг мөн олгож байна.

Одоогоор Лондонд хэрэгжиж буй төслүүдээ “Knight Frank Mongolia” харилцагчидтайгаа хувийн уулзалт төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн байна.

Монгол дахь салбарын “Knight Frank Mongolia” фэйсбүүк хуудсаар холбогдон хувийн уулзалт төлөвлөөрэй.

Санал болгож төслүүдийн мэдээллийн заримаас:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж