Америк тивийн анхны хүмүүсийн зарим нь Хятадаас ирсэн гэв

Хуучирсан мэдээ: 2023.05.12-нд нийтлэгдсэн

Америк тивийн анхны хүмүүсийн зарим нь Хятадаас ирсэн гэв

Америк тивийн анхны хүмүүсийн зарим нь Хятадаас ирсэн гэв

Уугуул америкчуудын дунд ази гаралтай хүн олон байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ. Кунмингийн амьтан судлалын хүрээлэнгийн судалгаагаар мөстлөгийн үед Хятадаас Америк руу хүмүүс нүүдэллэн ирсэн нь нотлогдсон. Эртний сибирчүүд нь уугуул америкчуудын өвөг дээдэс байсан гэх итгэл үнэмшлийг энэ судалгаа няцаав.

Судалгааг хийхийн тулд 10 жилийн турш Евразийн бүс нутгаас орчин үеийн 100 мянган хүний, эртний 15 мянган хүний ДНХ-ийн дээжийг судалсан. Ингэхдээ "D4h" гэгддэг тодорхой удамд төвлөрч судалгаагаа хийсэн байна. Судалгааны баг "D4h" угсаатай холбоотой орчин үеийн 216, эртний 39 хүнийг илрүүлжээ.

Хятадаас Америк руу нүүдэллэн ирсэн эхний мөчлөг нь 19500-26000 жилийн өмнө байсан. Тухайн үед Хятадын хойд хэсэгт мөсөн бүрхүүл ихсэж, цаг уурын тааламжгүй нөхцөл бүрдсэн байв. Харин хоёр дахь нүүдэл нь 19000-11500 жилийн өмнө тохиожээ. Энэ нь хүн амын тоо нэмэгдсэнтэй холбоотой гэж үздэг. Хоёр дахь нүүдлийн үеэр зарим бүлэг нь Япон руу явсныг мөн илрүүлжээ.

Эх сурвалж: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж