Элон Маск "Твиттер"-ийн шинэ боссыг олсон гэв

Хуучирсан мэдээ: 2023.05.12-нд нийтлэгдсэн

Элон Маск "Твиттер"-ийн шинэ боссыг олсон гэв

Элон Маск "Твиттер"-ийн шинэ боссыг олсон гэв

"Твиттер"-ийн гүйцэтгэх захирал Элон Маск өчигдөр /2023.05.11/ компанийн шинэ боссыг олсон гэдгээ зарлав. Тэрбээр хэдэн сарын өмнө албан тушаалаа хүлээлгэж өгөх хүсэлтэй байгаагаа зарлаж байсан. Түүнчлэн шинэ захирал нь "Твиттер" гэдэг нэрийг "X Corp" гэж өөрчилж магадгүй аж. Элон Маск тухайн хүний нэрийг зарлаагүй ч "Wall street journal"-д мэдээлснээр "NBCUniversal"-ийн Зар сурталчилгаа хариуцсан дарга Линда Яккарино байж магадгүй гэнэ.

"Компанийн шинэ гүйцэтгэх захирлын тухай зарлаж байгаадаа баяртай байна. Тэр эмэгтэй зургаан долоо хоногийн дараанаас ажиллаж эхэлнэ" гэж Маск жиргэжээ.

Шинэ гүйцэтгэх захиралтай болсон ч Элон Маск компанийн бүтээгдэхүүн, програм хангамж, системийн үйл ажиллагаанд хяналт тавина гэж мэдэгдэв. Тэр өнгөрсөн оны аравдугаар сард "Твиттер"-ийг авснаасаа хойш хэд хэдэн бодлогын өөрчлөлт, өргөн хэмжээний цомхотгол хийсэн. Тодорхой үндэслэлгүй өөрчлөлтүүд хийсэн гэж ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан юм. Улмаар арванхоёрдугаар сард гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцрох эсэх талаар санал асуулга явуулахад платформын хэрэглэгчдийн дийлэнх нь дэмжжээ.

Санал асуулгын дүнг дагана гэж Маск хэлсэн ч сүүлд нь "Энэ ажилд орохуйц хангалттай тэнэг хүн олдвол би дүрээ шилжүүлнэ" гэсэн юм. Өөрийг нь орлох хүнийг энэ оны эцэс гэхэд олно гэж тэр мэдэгдсэн ч төлөвлөсөн хугацаанаасаа өмнө олов бололтой.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж