Өдөр бүр тамхи татах нь тархи ширгээдгийг тогтоожээ

Өдөр бүр тамхи татах нь тархи ширгээдгийг тогтоожээ

Өдөр бүр тамхи татах нь тархи ширгээдгийг тогтоожээ

Өдөр бүр утаат тамхи татах нь тархины хэмжээг ширгээдэг болохоор сүүлд явуулсан судалгаагаар тогтоожээ. Тус судалгааг 28 мянга гаруй хүнийг оролцуулан явуулсан бөгөөд тамхи татдаг хүмүүсийн тархи, татдаггүйгээсээ хэмжээ нь жижиг байгааг шинжлэх ухаанчид тогтоосон байна.

Эрдэмтэд Их Британид төвтэй оролцогчдын генетикийн болон эрүүл мэндийн мэдээллийн асар том сан болох Их Британийн Биобанкны тархины дүрс зурган мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Үүнээс гадна судалгаанд хамрагдсан хүмүүсийн тамхи татах зуршилд дүн шинжилгээ хийсэн байна. Оролцогчид эдгээр судалгааг 2006-2010 онд нэг удаа, 2012-2013 оны хооронд хоёр удаа авсан. Ингэхдээ оролцогчдын тархийг соронзон резонансын дүрслэл (MRI) гэх аргыг ашиглан судалсан байна. 

Эрдэмтэд судалгаан оролцсон өдөр бүр тамхи татдаг  хүмүүсийг  татдаггүй хүмүүсийнхтэй харьцуулан харахад тархины хэмжээ нь дунджаар 7.1 куб/см-ээр бага байжээ.

Үүнд тархины эзэлхүүн буурсанд саарал хэсгийн хэмжээ 5.5 куб/см-ээр, цагаан хэсэг 1.6 куб/см-ээр агшсан нь нөлөөлсөн гэдгийг онцолсон байна. Түүнчлэн тамхинаас гараад удсан хүмүүст тархины саарал хэсгийн хэмжээ нь саяхан гарсан хүмүүсийнхээс арай том байсан гэнэ. Үүнээс харвал тамхи татахаа больсноор тархи ширгэх явцыг зогсоох боломжтой байна.

Мөн судалгаанд оролцогчдын генетикийн мэдээллийг судалж, ямар нэгэн ген нь тамхи татсанаар тархины саарал хэсэг ширгэхэд нөлөөлдөг эсэхийг судлахад холбоогүй нь батлагджээ. Тиймээс тамхи татах нь л тархи жижгэрч, ширгэхэд нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд батлав. Тархи ширгэх нь Альцгеймер зэрэг мэдрэлийн өвчнүүдээр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж эрдэмтэд хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: LIVE SCIENCE 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-12 203.91.115.45

Дэлхийн шилдэг эрдэмтэд элeктрон тамхи хүний насыг 7 с 10 жилээр багасгана гэж тогтоожээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж