Төмөрлөгийн үйлдвэр барих зээлтэй холбоотой нотлох баримтыг танилцуулж байна
Бэрэн группээс гаргасан хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзав
Үдээс хойшхи хуралдаанаар Бэрэн компанийн Хөгжлийн банкнаас авсан арматур болон орон сууцны төслүүдийн зээлтэй холбоотой аэсуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тиймээс Бэрэн компанитай холбоотой асуудлын нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй байх хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх бүрэлдэхүүн тус хүсэлтийн талаар хуралдлаа.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дээр хоёр талаас оролцсон бөгөөд хэрэгт ач холбогдолтой нэг л үйл баримтыг авч үзсэн. Харин өнөөдөр хэлэлцэж байгаа асуудал бол Хөгжлийн банкнаас олгосон зээл дээр ярьж байгаа.
Албан тушаалтнууд эрх мэдлээ ашигласан эсэх, Бэрэн группийн хүмүүс мөн эрх мэдлээ ашигласан эсэхтэй холбоотой Эрүүгийн хуулиар өнөөдөр асуудлыг хэлэлцэж байна. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд бүх талын мэтгэлцээнийг хангаж, ажиллах ёстой. Мэтгэлцээнээр хэргийн бодит байдлыг тогтоож, нотлох баримтыг шинжлэх зайлшгүй шаардлагатай. Тийм учраас өмгөөлөгч н.Хатанбаатараас гаргасан хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн.
Улсын яллагч н.Ганбулган:
-Бэрэн групптэй холбоотой нотлох баримтыг шинжлэх судлахад Монгол Улсын Засгийн газрын 2013 оны долдугаар сарын 6-ны өдрийн 256 дугаар тогтоол дээрээс графикийн дагуу судлаад явах нь зүйтэй гэж үзлээ. Тогтоолыг дэлгэрэнгүй уншиж танилцуулъя.
2013 оны долдугаар сарын 6. 256 дугаар тогтоол. Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол. Монгол Улсмын засгийн газраас тогтоох нь:
1. Төмрийн хүдрийг баяжуулах үйлдвэр болон барилгын арматурын үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай байгаа ам.долларын санхүүжилтийг хавсралт ёсоор баталсугай.
2. Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барьж байгуулах Монгол метал майнинг холдинг, Монлаа компани болон Бэрэн группийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг УУХҮ-ийн сайд н.Ганхуяг болон Барилга хот байгуулалтын сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарт даалгасугай.
3. Энэ тогтоолын хоёрдугаар зүйлд заасан төслүүдийг Засгийн газрын үнэт цаасыг арилжиж хуримтлуулсан хөрөнгөнөөс Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжилтээр авахыг Эдийн засгийн хөгжлийн сайдад зөвшөөрсүгэй гэх тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг батлав гэжээ.
Тогтоолын хавсралтаар хэрэгжүүлэгч Булган аймгийн Монгол метал майнинг компанийн шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт, Сэлэнгэ аймаг дахь Монлаа компани, Хэнтий аймагт хэрэгжүүлэх төсөлд тус тус шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг баталсан байдаг.
Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-д заасан эрх үүргийг сонгон шалгаруулалтхийгээд шууд дөрвөн компанийн нэрийг шууд бичиж, шаардлагатай төсвийг бичсэн байгаа. Үүнийг шинжлэн судлах шаардлага үүсч байна.
Мөн хоёрдугаарт, Монгол Улсын Сангийн яамны 2022 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 03 дугаартай албан бичгээр яамнаас ирсэн болон явсан бичиг баримтуудыг шүүж үзэхэд дээрх тогтоолын төсөлд аваагүй байна гэдэг албан бичиг ирүүлсэн. Энэ ямар албан бичиг байсан бэ? гэхээр Засгийн газрын хуралдаанаар тухайн үед хэлэлцүүлэх төслийн талаар албан бичгийн хүсэлтийг илгээсэн байдаг. Үүний дагуу яамдуудаас хариу ирсэн байдаг.
БШУЯ болон бусад яамд төсөл хөтөлбөрийг боловсруулахтай холбоотой санал хүсэлтийг хүргүүлсэн.
Барилга хот байгуулалтын яамны албан бичгээр 2013 оны 5-7 дугаар сарын ирсэн, явсан бичиг баримт дунд мөн хуулийн төсөлд санал авсан гэх баримт байхгүй. Эдийн засаг хөгжлийн яамны архивын баримтаас мөн шүүж үзэхэд төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай тогтоолын төсөлд санал авсан албан бичиг байхгүй байна. Хавсралтаар мөн тогтоолын төслийг хүргүүлсэн байдаг.
2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын бодлогын зөвлөлөөс мөн зөвлөмж гаргасан. Ийнхүү бусадхолбогдох нотлох баримтуудыг танилцууллаа.
Нотлох баримтад холбогдох баримтуудыг танилцуулж байна
Өнөөдрийн хуралдаанаар нотлох баримтыг судлан холбогдох баримт бичгүүдийг хавсарган хэлэлцүүлж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны тогтоол. Дугаар 121
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай.
Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2.9.1.1, 9.1.2. Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын 2.2, "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого" -2.2.3. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 квы 07/04 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь:
1. Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын – 3.2.2-т заасан эхний үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтэц, 3.2.4-т заасан хоёр дахь үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзсүгэй.
4. 2012 оны тавдугаар сарын 31-ний өдер "Дорнын төмөр зам" ХХК билан "Монголиантранс Лайн" ХХК-тай байгуулсан "Сайншанд-Тавантолгой" чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг "Энержи Ресурс" ХХК болон "Энержи Ресурс Рэйл" ХХК-тай "Улаанхудаг-Гашуунсухайт" чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг тус тус цуцлах арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хороо Ц.Нанзаддоржид даалгасугай.
5. Үргэлжүүлэн ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгасугай.
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар тогтоол, "Төмөр замын суурь бүтцийг барих концессын гэрээний тухай" Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 161 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсогуй.
Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг гэжээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хамаарах нотлох баримтыг танилцуулж байна
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон түүний өмгөөлөгчид улсын яллагчийн яллах дүгнэлтийн дараалалд заасны дагуу нотлох баримтыг судалсан талаар хэлэлцэнэ. Өнөөдрийн шүүх хурал нотлох баримтуудыг уншиж эхэллээ.
Засгийн газрын 2013 оны наймдугаар сарын 13-ны хуралдааны тэмдэглэлээс:
Н.БАТБАЯР: Энэ төлбөр гадагшаа гарахгүй шууд дотооддоо байна. Өнөөдөр тэд тодорхой хэмжээгээр ажлаа зохицуулсан байгаа. Түүнтэй холбогдуулаад олон дотоодын байгууллага өр төлбөртэй болсон. Тиймээс тэр нь тэдний компанийн данс руу орох гэдгээс илүү өр төлбөртэй компани руугаа шууд явна. Эрдэнэс Тавантолгой дээр ийм асуудлыг шийдсэн жишээ бий.
Н.АЛТАНХУЯГ: Бид компаниудтай уулзаад Засгийн газрынхандаа мэдээлэл сайн өгөөгүй байгаа юм. Тиймээс Гантөмөр сайдын асуугаад байгаа нь зөв. Валютын ханш өөрчлөгдсөнтэй холбоотой ямар арга хэмжээ авах вэ гэх дотор нүүрсний экспортыг нэмэгдүүлье гээд нүүрсний экспортын том Тавантолгой, жижиг Тавантолгой, Ухаахудаг, Мах гэсэн дөрвөн компанитай уулзсан. Тус бүртэй нь яриад та нарт ямар санаа байна вэ нүүрсний экспортыг нэмэгдүүлмээр байна гэсэн. Энэ замыг Засгийн газар аваад дундын зам болгоод тэр хавийн бүх компани яадаг болговол ямар вэ гэсэн санал нь энэ удаа тавигдсан зүйл биш. Удаан хугацааны туршид олон удаа тавигдаж байгаа санал юм. Бид энэ замыг авбал ямар эерэг зүйл байна, ямар сөрөг зүйл байна гэж харах хэрэгтэй.
Ихээхэн мөнгөөр авсны дараа төмөр зам ашиглалтад орно. Тэр үед нь энэ зам нь үнэгүйдэх юм биш байгаа гаж эзэн асуудалтай учирч байна.
Шийдэж чадахгүй байсаар өнөөг хүрсэн. Сая нүүрсний асуудал үүсэнгүүт эд нар уг асуудлыг тавьж байгаа юм. Hөгөө компаниудтай нь ярихаар манай төрийн өмчийн Тавантолгой гээд маш их хэмжээний мөнгө төлж байж энэ замаар тээвэр хийж байна.
Тэгэхээр эдээс гарсан санааг бид тойрч суугаад ярихдаа уг замыг Тавантолгой дээр аваад тарифыг тодорхойд багасгавал жижиг Тавантолгой мэтийн бусад компаниуд барьсан замаараа явах юм.
Гэхдээ барьсан зам дээр арилах, засах зардал их гарах юм билээ. Иймэрхүү схемээр ажиллавал зам байх юм болов уу гэсэн санал яригдсан. Яг байх хэдэн төгрөгөөр явах вэ? гэдэг дээр ярих байх.
Н.БАТБАЯР: Одоо бол зарчмын шийдвэр оруулж ирж байна. Дараа нь хэлэлцээр явагдах ёстой болно.
Н.АЛТАНХУЯГ: Түүнийгээ бас оруулж ирээд хэлбэржүүлэх хэрэгтэй байх. Бүх компани түүгээр явбал яасан юм бэ гэх боловч асуухаар бас тийм биш байна. Бүх компани тэр замаар явж болохгүй, ачааллаа дийлэх ч үгүй юм билээ. Гансүх сайд он гаргаад хажуу талын шороон замаар машин явахыг хориглосон. Хоёр хоногийн өмнө түүнийгээ хүчингүй болгосон. Бид нар нэг кабинетад сууж байж түвэгтэй байдал үүсгээд баймааргүй байна.
Замын асуудал байгааг ойлгож байгаа хэдий ч улс оронд минь хэд гурван ам.доллар хэрэгтэй байна, экспорт нэмэгдүүлэх шаардлагатай байна.
10, 20 жил тэр замаар явсан хүмүүс хэдэн сар явахад болох байх. Түүнийг Гансүх сайд ойлгоод явуулж байна. Оюун сайд түүн дээр юм хэлэхгүй байгаад байна. Ойлгож байгаа учраас хэлэхгүй байх шиг байна. Бид базаад ойлголцоод ажиллахгүй бол болохгүй. Шороо манарч байна гээд зам хаагаад байвал энэ экспорт явахгүй.
Шүүх хуралдаан үргэлжилж байна
"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 20 дахь өдрөө үргэлжилж байна.
Холбоотой мэдээ