Сурвалжлага: Ахмадууд "өнчин хүүхдүүд" шиг өмөлзөж сууна

Сурвалжлага: Ахмадууд "өнчин хүүхдүүд" шиг өмөлзөж сууна

Сурвалжлага: Ахмадууд "өнчин хүүхдүүд" шиг өмөлзөж сууна

Уймарсан хаврын хуйсгануур өдрүүд үргэлжилж байна. Хаа нэг тийш хурдан хурдан алхах хүмүүс тэдний хажуугаар зөрнө. Зам дээрээ багталцаж ядсан тээврийн хэрэгслийн жолооч нар тэсгэл алдахдаа дуут дохиогоо хангинуулахад “Үгүй ээ мөн тэсгэлгүй нөхдүүд шүү. Жаахан хүлээгээд урдуураа гаргачихгүй дайраад л байх юм аа” хэмээн амандаа бувтнах зуураа “Шаг” хэмээн шатар нүүх ахмадууд…

 

…“Чи бас тэгж байгаад хорлонтой нүүж байна шүү” хэмээн тамхиа баагиулснаа “Тийм ч амархан буугаад өгчихгүй шүү. Гарц гаргалгаа олдож л таараа” хэмээн жаахан бодлогоршисноо шатрын хөлгийн зүүн урд байсан хүүг шалмаг гэгч нь түлхэж орхив. Тэд бол Сүхбаатар дүүргийн 11 хороонд орших Хангай хотхоны дөрвөн замын уулзвар дээр нарлах, наадахыг хослуулан суугаа ахмад настнуудын төлөөлөл юм. Зарим хүмүүс тэднийг оршин байгааг ч үл анзаарах бол зарим нь хийж байхаа олж ядсан хэдэн хөгшчүүд хэмээн ад үзсээр уджээ…

 

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш эрхтэй бөгөөд энэхүү тэгш эрх, тэгш боломж нас ахих тусам хязгаарлагдах ёсгүй.

Гэвч насан өндөр болоод нийгмээс тусгаарлагдах, тэгш эрх, тэгш боломжоо алдах, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл дарамтад өртөх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож түүний үр шимээс хүртэх боломжоо хязгаарлуулах зэрэг олон асуудлууд ахмадуудын хувьд тулгарч байна.

Тиймээс бид энэ удаагийн сурвалжлагаараа ахмад настануудын чөлөөт цагаа өнгөрөөх барилга, байгууламжийн хүрэлцээний  талаар хөндөхийг зорилоо.

"БИДНИЙ ҮГИЙГ ТӨРИЙНХӨНД ДУУЛГААД ӨГӨӨРЭЙ, ХҮРЧ ИРЭЭД ҮЗ, ХАР, УУЛЗ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ"

Үдийн 14:00 цагт СБД-ийн 11 хороо Хангай хотхоны дөрвөн замын уулзвар дээрх хэсэгхэн дөрвөлжин талбай ахмадуудын хөлд дарагджээ. Хэн хэн нарлахаар гарч ирснийг мэдэхгүй ч хэн нэгэнтэй нүүнэ дээ гэх итгэлээр бааданд боосон шатраа өвөртөлсөөр гарч ирсэн 60 гаруй насны ахмад тэхийн зогсоол гэдэг шиг л танил дотно болсон болзоотын бор талбайдаа гарч ирч, байрлалаа нэгэнт эзэллээ. Түүнийг баадантай шатраа дэлгэж хар, шараар нь өрж амжаагүй байхад л тоглох хүмүүс ар араасаа цувна. Тэр дунд “Би ганц нүүчих үү” хэмээн архи сэнгэнүүлэх нэгэнд “Би согтуу хүнтэй нүүдэггүй шүү” хэмээн тас хийтэл хариулав.

“Амнаасаа эхүүн үнэр үнэртүүлсэн ч адилхан л цаг нөгөцөөх гэж байж биенийгээ тэгж яахав дээ” хэмээн сааданд суусан эмээ өмөлзөв.  Би ч ер нь бусаддаа түвэг удчихлаа гэж бодсон уу, яасан архи уусан гэж ад үзэгдсэн ах хүү тэднээс жаахан холдож, хэзээ мөдгүй нахиагаа дэлгэх гэж байгаа бяцхан хаалиасны хажууханд очиж суунгаа уйдах завгүй суугаа бусад нөхдийнхөө зүг гуниглангуй харна. Түүний гунигийг мэдэрсэн нэг нь байхад мэдээгүй царайлан суух ч нэг нь байна.

Таягаа тулан шат уруу намс намс алхах найзынхаа өөдөөс очиж сугадаж ирээд сааданд суулгав. “Одоо ч Нансал эгч гарч ирэх дөхөж байгаа даа. Өнөөх дэггүй шар нь одоо л унтаж байгаа байх” хэмээн цагаа харан догдлоно.

…Нансалыг гарч ирэхээс өмнө багаа үзэж л байя. Наад ширээгээ нааш нь болгочих хэмээн тоглохыг тэсч ядах нэгэн. Түүний санаачилгыг дэмжиж модон ширээгээ өөртөө ойртуулах зуураа “Орныхоо бүтээлгийг аваад гарч ирсэн нь бүр сайн боллоо. Өнөөдөр чинь харин салхи тогтуун байх шив дээ “ хэмээн тас тас хөхрөх өөр нэгэн.

…Салхи тогтуун ч гэж худлаа байх даа. Байж байгаад л хамаг юм авч шидэхээ алдах юм. Сайн дарахгүй бол дээрийнх шиг  хөзрөө салхинд тавьж туугаад холион бантан болох вий.  Гүйгээд гүйцэхгүй хэцүүхэн юм болно” хэмээн дэггүйхэн инээлдэх настнууд.

Нэг л мэдэхэд увж, цуван ийнхүү болзоотын талбайдаа цугласаар тэд олон жилийг ардаа үджээ. Үеийн нөхөдтэйгөө уулзаад суух, уяраад ярилцах, даалуугаа дэлгээд тоглох, даамаа нүүгээд суух, найман гар нанжилдаж, таван гар талцах орчин тэдэнд байдаггүй болохоор ийнхүү хаврын тэнгэрийг аргадаж, хуй салхинд тал засч, хурц наранд найр тавьж халуунд халж, хүйтэнд хөрсөөр уджээ. Хүн, малын зоо тэнийдэг урин цаг сайхан. Дөн өвлийн хүйтэнд бол тэд хийж байхаа олж ядан дөрвөн хананы дунд цаг өнгөрч өгөхгүй хэцүүхэн байдаг талаараа ч хуучилна. Заримдаа нэг нэнийхээрээ орж багтах шингэх бололцоогоороо уулзаж учирдаг аж.

Уйдах, ганцаардах, цаг өнгөрөхгүйн зовлонг хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Ямар сайндаа л ингээд сууж байхав дээ. Бидэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж дасгал хөдөлгөөн хийх, дуулж бүжиглэх, тоглоод суух, таван үг тухтай солих газар байдаг бол бид энд юу хийгээд суух вэ. Байрны зай талбай, булан тохой  бүрт л зочид буудал, баар, ресторан байна. Гэтэл ахмад настнууддаа зориулсан алгын чинээ газар олгоод муурын байшин ч бариад өгч чадахгүй байна хэмээн ахмадууд гомдолж байна.

Тухайлбал, Хангай хотхон 507 байрны оршин суугч ахмад настан н.Өнөрөө "Ахмадуудад тулгамдаж байгаа асуудлыг тоочоод тоочоод дуусахааргүй байна. Алга дарам газар дээр ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа талаар хэлж байна. Арга ядахад өөрсдөө нийлж  модон ширээ хийжээ. Тэднийг СӨХ-ноос дэмжиж даалуу, шатар тоглох өөр нэгэн өндөр ширээ хийлгүүлж өгсөн байна. Гэсэн хэдий ч хоёр ширээндээ ахмадууд багталцдаггүй учраас хэн түрүүлж гарч ирсэнийх нь зол болдог байна. Тэдэнд олдсон хааш хаашаагаа 50 метр хүрэхтэй үгүйтэй дөрвөлжин талбай тэдний хувьд асар их үнэ цэнэтэй. Өдөрт дунджаар 70-80 орчим ахмад энэ жижигхэн талбайдаа гарч ирж тоглох нь тоглож, нарлах нь нарладаг байна. УИХ-д сонгогдохын тулд гишүүд тэдэнд олон сайхан амлалт өгчээ. Ахмадын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөө, танхим гаргаж өгөхөө ч амласан байна. Гэсэн ч нүдээ чилтэл хүлээж цөхөрсөн ахмадууд тэдгээр амлалтууд зүгээр л үлгэр байсан юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэмээн цөхрөл дүүрэн ярьж байна.

“Хатуухан хэлэхэд хорооны эмнэлэгээс өөр очих газар ч бидэнд алга. Хорооны эмнэлгээс өөр очих газаргүй байсаар модон гэрнээсээ хадан гэртээ л очих юм шиг байна” хэмээн түс тас ярих найзынхаа яриаг тэд дуу нэг дэмжив.

“Сонгууль болох бүрт бид улстөрчдийн сонгуулийн шоуны хохирогч болж үлддэг. Одоо гишүүдийн тоог 152 болгох санаархалтай байгаа гэнэ. Бидэнд дараагийн ээлжийг баяжуулах тэнхэл алга” хэмээн тэд уурсав. Зарим нь тоглоом наадмаа түр орхиод тэтгэвэр, тэтгэмж нь амьдралд хүрэхгүй байгаа талаар яримаар байна хэмээн зориг шулуудав. Өндөр настаны тэтгэвэр, тэтгэмж буугаад 3-4 өдрийн дотор дуусч дараа сарын тэтгэвэр буух хүртэл зээл тавих үйл явц үргэлжилдэг байна. Өнөөх “улны” хүмүүс чинь бид л юм байна. Гэтэл гэр хороололд амьдарч байгаа зарим өндөр настнууд гэрээсээ гараад уулзах ч хүнгүй хашааны мухар сахиад л өдрийг өнгөрүүлж байгаа шүү дээ. Бид насаараа төлсөн НДШ-ийнхээ үр өгөөжийг одоо л үзэх нь гэж бодтол халамж горилогч, улсад дарамт учруулагчид л болж хувирлаа гэхчилэн саяхан камер хараад жихүүрхэж байсан ахмадууд ам уралдан асуудал ярьцгаав.

…“За үг олдож үхэр холдлоо. Одоо тэгээд наад чинь ямар зурагтаар гарах уу” хэмээн бидний яриаг анхааралтай сонсонгоо хааяа хааяа гар дахь хөзрөөсөө ганц нэгийг  шидчихээд суусан ах хүү асуув.

Намайг хариулж амжиагүй байхад “Юун зурагтаар гарах. Мэдээллийн сайт гээд байхад чинь. Чи зурагтаар гарна гээд ярилцлага өгөхгүй байсан юм уу” хэмээн зэмлэх зандрахын дундуур түүний хажууд суусан найз нь хариулж орхив. Болзоотын бор талбайд нар манддагаараа мандахад өчигдөр инээж байсан нэг нь үүрд хорвоог орхисон уйтай мэдээгээр хорвоог эхлүүлэх гунигтай гэнэ. Намрын навчис шиг нэг нэгээрээ газар унахад хаврын нахиа шиг нэг нэгээрээ настны эгнээг тэлдэг эгэл юм шиг хэрнээ эгэлгүй эргэлдэх орчлонгийн жамыг хүн бүхэн туулна шүү дээ хүүхээ хэмээн сэтгэл шимшрэм үгээр үдэж “Хамгийн гол нь бидний үгийг төр засагт хүн байвал дуулгаад өгөөрэй. Хүрч ирээд үз, хар, уулз гэж хэлээрэй” хэмээн гар далласаар тэд үлдэв.

ХООСОРСОН ДАНС, ЦӨХӨРСӨН СЭТГЭЛ…

Монгол Улсад 55-аас дээш насны эмэгтэй, 60 дээш насны эрэгтэйг ахмад настан хэмээн үзнэ гэж хуульчилсны дагуу улсын хэмжээнд 334.7 мянган ахмад настан амьдарч байна.

Түүнчлэн Ахмадын холбооноос гаргасан судалгаагаар нийт ахмадуудын 16.7 хувь буюу 28.2 мянган ахмад настан амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд амьдарч, 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асрамжинд байна.

Тэтгэвэрт гарсан ахмадуудын 67.5 хувь нь буюу 180 мянган ахмад ямар нэг ажил, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй боловч 38.5 мянга нь ажил хийж, тэднээс 9000 нь байнгын ажлын байранд хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй байна. Ахмадуудын өмнө тулгамдсан асуудал олон бий. Тэр дундаа тэтгэврийн хэмжээ, зөрүүнээс үүдэн  ахмадуудын нийгмийн баталгаа улам суларсаар байгаа аж. Үнийн өсөлт өндөр байгаагаас ядуурлын индексрүү ахмадууд гулсан орж байгаа аж. Түүнчлэн Ахмад настаны хууль, Эрүүл мэндийн хуульд зааснаар ахмадууд бүх төрлийн тусламж дэмжлэг авах ёстой. Гэтэл хороо, дүүрэг, аймаг, сумынхаа эмнэлэгт үзүүлэхэд хүндрэлтэй, тэр ч бүү хэл III дугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхэд бэрх, эмийн үнэ өндөр, хүрэлцээ муу гэх мэт тулгамдаж байгаа асуудлууд тэдэнд мундахгүй. Түүнчлэн ахмад настнуудын эрх алхам тутам зөрчигдөж байгаа талаар олон бодит жишээ бий. Тэдэнд анхаарал хандуулдаг, асуудлыг нь тогтож сонсдог шийддэг, шийдвэрлэдэг хууль, эрх зүйн орчин дутмаг байсаар байна.

Ахмад настаны хууль 2017 онд батлагдсан. Тиймээс ахмадууд бие даасан хуультай, тэр хуулийнхаа дагуу эрхээ эдлэхийн төлөө төр засагтаа шаардлага тавьдаг, сайн сайхан амьдрахын төлөө санаа бодлоо илэрхийлэх боломжтой болсон гэдгийг Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар хэлж байна.

Гэсэн хэдий ч ахмадууд хоорондоо хууч хөөрөх, дасгал хөдөлгөөн хийх орчин нөхцөл дутмаг байсаар байгаа аж. Мөн Ахмад настаны хуульд заасны дагуу Орон нутгийн захиргаанд ахмадын ордон, өргөө, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх төв, танхим байгуулж ажиллуулахыг хуулиар үүрэг болгож өгсөн. Хууль хэрэгжилтийн хүрээнд ахмадын ордон өрөөний тоо нэмэгдэж, улсын хэмжээнд 460 гаруй ахмадын ордон, өргөө, танхим үйл ажиллагаа явуулж  байгаа хэдий ч бүх ахмадыг хамруулах хэмжээнд хүрэлцэхгүй байгаа. Тэр дундаа нийслэл хотын хэмжээнд нэг асуудал нэн хүндрэлтэй байгаа гэдгийг онцолж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 160 гаруй мянган ахмад настан амьдарч байна. Өөрөөр хэлбэл тэтгэврийн насны нийт ахмадуудын 50 орчим хувь нь нийслэл хотод амьдардаг гэсэн үг юм.

Тэрбээр, нийслэлийн ахмадын өргөө, ордонтой болох асуудлыг удаа дараа тавьсаны үр дүнд Засгийн газрын 221 дүгээр тогтоол гарч нийслэлийн ахмадын өргөө, ордон байгуулах газрын асуудлыг шийдэж өгөхийг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон байна. “Засгийн газрын тогтоол гарснаас хойш нийслэлийн засаг дарга нар удаа дараа солигдсон. Хэн нь энэ асуудлыг шийдээгүй хэрнээ бусад газрууд байшин барилга барих болохоор газар, зөвшөөрлийг нь олгочихож байна.

Энэ бол ахмадуудынхаа төлөө анхаарал тавихгүй байгаагийн бодит илрэл” хэмээн тэрбээр тодотголоо. Түүнчлэн сүүлийн 10 гаруй жил ахмад настнууд хүчирхийлэлд ихээр өртөж байгаа гэдгийг Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц. Сүхбаатар хэлж байна. Тэрбээр, нэгдүгээрт, ахмад настнуудын тэтгэврийг өөрөөс нь өөр хүн авч байна. Тэр дундаа тэднийг хамгийн их ойлгож дэмжих ёстой ойр дотны хүмүүс болох үр хүүхэд, ахан дүүс нь олон сараар нь зээл авах, эсвэл тэтгэвэр орох өдөр нь банкны картыг нь булаагаад авчихдаг учраас аяга сүүтэй цай ч чанаад уух эрхгүй ахмадууд байдаг нь гашуун боловч үнэн гэдгийг учирлаж байна. Түүнчлэн өөрийн эзэмшлийнх нь орон байр, хашаа байшин, өмч хөрөнгийг нь өөрсдийн нэр дээр шилжүүлэн авч адаг сүүлд нь гудамжинд хөөгөөд гаргасан учраас орцноос орцонд хоног төөрүүлэх нэгэн байхад айлын хаяа хатавч бараадах өөр нэгэн ч байдаг байна. Ялангуяа өвлийн хүйтэнд асуудал улам хүндэрдэг учраас ахмад настнуудаа хайрлаж, тэднийг ойлгож, ядахдаа тэтгэврийн таван цаасыг нь булаацалдахгүй байх нь том дэмжлэг болно гэдгийг хэлж байна.

Сар бүр буудаг тэтгэврийн хэдэн бор төгрөгийг нь эздэд нь өгөхгүй байх нь тэдний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг гэдгийг ахмадын холбооны тэргүүн тодотгов.  Зарим ахмадуудад чөлөөт цагаа өнгөрөөх байр орон сууц ч алга, чөлөөтэй захиран зарцуулах тэтгэвэр, тэтгэмжиж нь ч алга. Хоосорсон данс, цөхөрсөн сэтгэл л тэдэнд үлджээ.

АХМАДУУДЫН ДУНД СЭТГЭЛ ГУТРАЛ, СЭТГЭЦИЙН ЭМГЭГТ ӨРТӨХ НЬ ӨНДӨР БАЙДАГ

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ ахмад настны эрхийн хэрэгжилт, хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох зорилгоор Нийслэлийн 9 дүүргийн гэр хороололд амьдарч буй 600 ахмадыг хамруулсан судалгааг 2022 онд хийжээ. Ахмад настны нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх болон хөгжих эрх гэсэн таван дэд хэсгийн хүрээнд хийсэн байна.

Ахмад настны оролцоог дэмжих, хөгжүүлэх, тогтвортой байлгах нь нэг талаар тэднийг бие даан амьдрах, нийгмийн амьдралд оролцох, хөгжих, хөгжлийн үр шимээс хүртэх эрхийг эдлэхийн зэрэгцээ нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, мэдлэг туршлагаа хойч үедээ өвлүүлэх чухал ач холбогдолтой төдийгүй тэдний сайн сайхан байдал, эрүүл мэнд, орлогын баталгаа, идэвхитэй амьдрахад эерэг нөлөөтэй юм.

Гэвч зарим аймаг, сумын ахмадын төвийн байр чанар, стандартын шаардлагад нийцээгүй, байршлын хувьд хүртээмжгүй, тохижилт муу, тав тухгүй, чанарын шаардлага хангахгүй байгаа нь ахмадуудын идэвхтэй амьдрах, бүлгээр ажиллах, хөгжих боломж, орчин нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байгаа гэдгийг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул хэлж байна.

Мөн сумын төв, аймгийн төв, нийслэл хотод ахмад настны чийрэгжүүлэлтийн төв гэрээс нь хол, нийтийн тээврийн хүртээмжгүй байдлаас хамааран нийгмийн үйлчилгээ авах, нийгмийн харилцаанд оролцоход бэрхшээлтэй болгодог байна. Хөдөө мал маллаж амьдарч буй ахмадуудын хувьд аймаг, сумын төвд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд тэр бүр оролцож чаддаггүй, суурин газар хүртэлх зам харилцаа хөгжөөгүй, алс хол нутагладаг, мэдээллийн хүртээмжгүй байдал зэрэг нийтлэг бэрхшээлтэй тулгардаг байна. Ахмадуудад ээлтэй орчин, аюулгүй дэд бүтэц бүрдээгүй, чимээ шуугиан ихтэй, явган хүний зам эвдрэл гэмтэл, халтиргаа гулгаа ихтэй, мөн гадна орчин тоосжилтой зэрэг тав тухгүй байдал нь ахмадын нийгмийн идэвх оролцоонд багагүй нөлөөлдөг аж. Судалгаанд хамрагдсан нийслэлийн 6 дүүргийн ахмад настны амьдарч буй гадаад орчны ээлтэй байдлыг үнэлсэн үзүүлэлтээс үзэхэд оролцогчдын 14 хувь нь маш сайн, 26 хувь нь сайн, 43 хувь нь дунд, 8 хувь нь муу, 9 хувь нь орчны байдалд сэтгэл ханамжгүй гэжээ. Үүнээс дунд, муу, сэтгэл ханамжгүй гэж 60 хувь нь хариулсан байна. Мөн ахмадуудын нийгмийн оролцоонд нөлөөлж буй дээрх олон хүчин зүйлээс гадна ахмадын дунд ганцаарах явдал багагүй байгаа нь судалгааны явцад хийсэн ярилцлагаас тодорхой харагдаж байсан гэдгийг тэрбээр хэлж байна.

Улсын хэмжээнд 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асрамжинд байна. Энэ нь зөвхөн Монголын ахмадын холбоонд бүртгэгдсэн тоо юм.

Үүний цаана бүртгэлгүй асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, гэр оронгүй, хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, бусдын асрамжид байгаа зэрэг зорилтот бүлгийн хичнээн ахмад настан улсны хэмжээнд байгаа талаар Халамж үйлчилгээний ерөнхий газар болон төрийн холбогдох байгууллагуудын нэгдсэн мэдээлэл, бүртгэл судалгаа хангалтгүй байна.

Түүнчлэн ахмад настны дунд ялангуяа гэр хорооллын ахмад настнуудын дунд сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэгт өртөх байдал өндөр байгаа нь тогтоогджээ.

Сэтгэцийн эмгэгтэй ахмад настны тоо сүүлийн 1 жилийн хугацаанд 40.8 хувь, нийт өвчлөл 43.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Ахмад настнуудын дундах сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь тэдний эрүүл мэнд, санхүү, нийгмийн болон орчны хүчин зүйл нөлөөлж байгаа бол сэтгэл гутралын түвшин өвчлөлд нөлөөлж байна. Мөн эрэгтэй, эмэгтэй ахмад настнуудын дундаж насжилтын зөрүү өндөр байгаа нь ахмад настны амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, тэд амьдралынхаа тодорхой үеийг ганцаардал, сэтгэл гутрал, айдас түгшил, орлогын хомсдолтой байдалд өнгөрүүлж байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Тиймээс ахмад настануудын хөгжих эрхийг хангах зориулалтын байр сав ордон, өргөө, танхимаар хангах нь тэднийг олон төрлийн эмгэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх бас нэгэн төрлийн эмчилгээ болно гэдгийг хэлж байна.

Би 3 хүүхэдтэй. Нэг охиныдоо байдаг. Тэд нар маань ажил ихтэй дээр нь өөр өөрсдийн амьдралтай болохоор бараг уулзаж чадахгүй, хааяа нэг утсаар ярьдаг. Үнэндээ их ганцаарддаг. Муу өвгөн маань байсан бол ингэхгүй байх гэж боддог. Хааяа найз нөхөдтэйгээ утсаар ярьж сэтгэлээ хуваалцдаг. Ядаж байхад гэр хороололд гарья гэхээр гарах ч газар байхгүй өдөржингөө хашаандаа тормойгоод ганцаараа сууж байна даа…

/Сонгинохайрхан дүүргийн ахмад настантай хийсэн ярилцлагаас/

…Манайх алслагдсан зайтай гэр хороололд байрлалтай болохоор нийгмийн үйл ажиллагаанд оролцох, өөрийгөө хөгжүүлж чаддаггүй. Гэрээсээ ч цухуйж чадахгүй хөштөлөө хэвтэж байна. Өвлийн хүйтэнд гарвал халтираад уначихна гээд айгаад хөдөлж ч чаддаггүй. Зуны цагт л амралт сувилалд явдаг.

/Баянзүрх дүүргийн ахмад настантай хийсэн ярилцлагаас/

Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзэхэд сүүлийн 3 жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрүүгийн гэмт хэрэгт 187, зөрчлийн хэрэгт 2358 ахмад настан өртөж, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн улмаас хохирсон ахмад настны тоо 2021 онд 632 байсан бол 2022 онд 968 буюу 34.8 хувиар нэмэгдсэн байна. Дээрх судалгаа нь зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас хуулийн болон төрийн бус байгууллагад хандсан ахмадын тоо бөгөөд үүний цаана хандаагүй, бүртгэлд ороогүй, хаана хандахаа мэдэхгүй хэдэн ахмад байгаа нь тодорхойгүй байна.

2020 оноос 2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хэлбэрээр нь авч үзвэл хавсарсан байдлаар сэтгэл санааны хүчирхийлэл 64 хувь, бие махбодын хүчирхийлэл 47 хувь, эдийн засгийн хүчирхийлэл 36 хувь, үл хайхрагдах байдал 21 хувь, бэлгийн хүчирхийлэл 0.1 хувийг эзэлж байна.

Цагтаа цалгиж, цалингаа орохоор наргиж, үр хүүхдээ өсгөж, улс эх орныхоо ирээдүйг бүтээлцэж явсан ахмадууд өнөөдөр өнчин хүүхдүүд шиг л өмөлзөж сууна. Угтаа тэд сайн засаглалтай, сайн засагтай байсан бол тэтгэврээ нэмүүлэх гэж царайчилж, тоглох, хөгжих орон байр гуйж суухааргүй л байлаа. Үнэндээ ахмадууд төрдөө ч, үрдээ ч "орхигдсон" байна.

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-05-12 202.9.47.26

Ордон байгаад ч оруулахгүй ш үү Чадалтай дээрээ гадаа тоглоод суух модтой .агаартай тайван орчинг бүрдүүлэхэд өгөөч дээ Араас дараа үе нь бас л хэрэглэнэ дээ Гадаадын хөгшчүүлд атаархмаар даа Ямар сайхан орчинд цай кофегоо уугаад суудаг билээ

Avatar

Залуу хүн 2023-05-12 202.55.188.37

ахмад хүмүүсээ манай төр арайл хол хаяж бна шүү. хэнч хөгширнө. би залуу хүний хувьд аав,ээжээсээ эхлээд ахмад хүмүүст чадахаараа тусалж явдагтаа сэтгэл дүүрэн байдаг. Залуусаа тэд бидэнд байгаа бүхнээ өгсөн, одоо харин бидний ээлж.

Avatar

Уншигч 2023-05-12 202.126.89.160

Хүн хүнээсээ болдог байх өдөр маш хурдан өнгөрдөг ганцаардаж гуних гэдгийг мэдэхгүй өглөөний хоол цай өдрийн хоол цай дундуур нь дуртай кино нэвтрүүлгээ үзээд нэг мэдэхэд л унтах болдог . Улс ахмадуудаа гайгүй харж үздэг гэж боддог шүү нийтийн унаанд үнэгүй амралт сувилалд үнэгүй шахуу явуулна 13а аваад дуртай эмнэлэгтээ хэвтчихнэ сарын эхэнд 1 нд дансанд тэтгэвэр орчихно яаж зарцуулах нь өөрөөс шалтгаална одоо юмны үнэ өссөн болохоор тэтгэвэрээ нэмчихвэл болчихно .

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.82.38

амралт сувилал нтр зүгээр амандаа шүүдээ. Энэ амралтууд чинь үргэлж дүүрэн хэдхэн хөгшин л авч чадна. Тэтгэвэр нь түлшиндээ ч хүрдэггүй хөгшчүүд шүү. Чи бид нарыг бодвол приус унаж түгжрээ нэмээгүй эд нар чинь татвараа төлж, бүтээн байгуулалтын үеийн хийх юмаа хийчихсэн хүмүүс.

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.89.36

Tetgeveriig ni dorvitoi xurdan nemeech

Avatar

Нэргүй 2023-05-12 202.9.40.107

Үнэхээр анзаарч байгаагүй юмыг маань бичсэн байна, баярлалаа. Үр хүүхэд, гэр бүлээсээ гадна өсгөж, төрүүлсэн эцэг эхийнхээ ач тусыг хэзээ ч мартахгүй байх хэрэгтэй юм шүү.

Avatar

Зочин 2023-05-12 202.126.88.214

60 дээш насны бүх хүмүүсийг хөдөө мал дээр хөөж явуул. Мал маллаад амьдарвал зол чадахгүй бол үхнэ биз.

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.160.107

хөөрхөн шдээ. мөнхийн залуу дүү минь одооноос мал маллах арга ухаан судалж л байгаарай. цаг нь болохоор өөрөө малчин болох болхоор.
малчин гэдэг хөгшин хүний хийдэг ажил гэж хэн чамд хэлээдхэв
хөдөлмөрч хүний хийж чаддаг ажил юм байгаан шдэ

Avatar

Ганаа 2023-05-12 202.131.241.18

Бидний анзаардаггүй зүйлсийн нэг, үүнийг онцолсонд баярлалаа. Хүний эрхэм чанарыг тэд ч мөн хүртэх эрхтэй. Дэргэдээ байгаа нэгэндээ хайр халамжийг түгээж, чухал хүн гэдгийг нь мэдрүүлж байгаарай. Бид ч мөн хөгширнө.

Avatar

ЮУ ТАРЬСАН ТҮҮНИЙХЭЭ ҮР ШИМИЙГ ХҮРТЭЖ БАЙГАА НЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ 2023-05-12 192.82.65.88

ЮУ ТАРЬСАН ТҮҮНИЙХЭЭ ҮР ШИМИЙГ ХҮРТЭЖ БАЙГАА НЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-05-12 68.84.3.157

Za songuuliar sanalaa byy hudaldaad bail daa !!!!~ Tegeed l ingeed yne hyndgyi haaya neg hayj uguh yumii n goridood l hev heveereel bsaar l tsag hugatsaa yvsaar ,ashigch ulsuud ta nariig min huursaar ,hyyhdyyd chin ch sanalaa hudalddag geed bnsdee!!!

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.160.107

үнэн

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.160.107

нэг талаар яг үнэн
тэдний л сонголт байлаа…гэж

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.161.193

Миний санаа бол буурай орны ахмад настан хэмжээндээ сэтгэл ханахгүй хөрөнгөлөг орны хөгшчүүдийн хэмжээнд хэрэгцээ шаардлага гаргах нь хэр зохимжтой вэ гэж л хэлээд байгаа юм. Манайх чинь ядуу буурай орон. Энэ хөгшчүүдийн хөдөлмөрийн бүтээмж, түүний бодит үнэлгээ нь өнөөгийн тэтгэврийн хэмжээ шүү дээ. Тэгээл тансаглах гээл хэдэн хүүхдүүдээ зовоогоол. Санаа нь сансарт гарчихдаг. Гэтэл хэдэн хүүхдүүд нь амь зууж ядаж явдаг. Нэг ийм төрх бол манай хуучин болон одоогийн нийгмийн бодит үнэн нь шүү.

Avatar

Нэргүй 2023-05-12 202.126.90.155

Эсрэгээрээ 50%нь шүү.

Avatar

Нэргүй 2023-05-12 124.158.120.30

60 насанд 500000 мянган төгрөг хангалтай

Avatar

Zochin 2023-05-12 64.119.20.70

chi uuruu udakhgyi 500 000 tugruguur amidrakh bolnoo gaigyi. Magadgyi cham shig iim um bodoj setgej yavdag archaagyi energyteu umnuud tetgever avakh nasiig nasalj ch chadakhgyi baij magadgyi l um daa khuurkhii amitan

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.160.107

хэхэ, харин тн. хөөрхий амьтан 60 насыг насны хязгаар гээд бодчихож.

Avatar

Иргэн 2023-05-12 192.82.83.43

Ямар их алдаатай бичдэг юм бэ дээ. Сэтгүүлч ухаантай юмнууд Монгол хэлээ мэдэхгүй яаж сургууль төгссөн болдог юм бол.

Avatar

Нэргүй 2023-05-12 64.119.24.69

үг үсэг, утга найруулгын алада их байнаа. редактор гэж бну?

Avatar

zochin., 2023-05-12 202.72.245.194

tetgeveree nemeechee ,olsood bna

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.161.193

Угтаа бол эдэн шиг жаргалтай хүмүүс байгаа гэж үү? Хүн ямар явсан нь өтлөхийн цагт мэдэгдэнэ. Манай ахмадууд барууны орнууд эсвэл Азийн бар орнуудын хөгшчүүдтэй өөрсдийгөө адилтгаад байна. Өнөөдөр манайх шиг буурай орны хөгшчүүд ингэж жаргахаас илүү яах юм бэ?

Avatar

Нэргүй 2023-05-12 59.153.112.133

Зүгээр суух бол ер нь жаргал бишшүү дээ, монголчууд л тэнэг учраас тэгж эндүүрдэг.

Avatar

Нэргүй 2023-05-12 64.119.24.69

маш буруу бичжээ. Хороо, дүүрэг болгон ахмадын төвтэй ш дээ. Бас улсад аижл хийж үзээгүй хүмүүс олон бий. Тэд тэтгэвэр нэм гэж шаардах нь шударга бус!

Avatar

Зочин 2023-05-12 192.82.76.172

Эцэг эхээсээ эхлээд ахмадуудаа үл тоох,дорд үзэх, бараг үзэн ядах нь зөвхөн хувиа хичээсэн барууны ялзарсан аминчхан үзлийн хор уршиг. Ахмадууд үхэж дуусах үед л монгол сайхан болно гэж манай ардчилагчид ил хэлдэг.Өөрсдөө нас ахихгүй хөгшрөхгүй үхэхгүй юм шиг сагсуурч. Эд нар хэзээ ч ахмадуудын төлөө анхаарч байгаагүй. атлаа бусдыг гүтгэж гүжирдэн дайрч доромжлон,харлуулж гутаахдаа л сайн.Одоогийн төр ахмад настнууддаа бололцооны хирээр анхаарч байна.Энэ төр л улс орныг хэвийн авч явж чадна.

Avatar

Zochin 2023-05-12 64.119.20.70

b**s doloogch. KKK

Avatar

Ахмал 2023-05-12 103.140.10.200

хүрэлсүх бол залилагч

Avatar

Нэргүй 2023-05-12 66.181.160.107

бас хөөрхөн улс төржөөд амжчих юм даа..
энд ардчилагчид л ахмадаа үзэн ядаад бнуу 🙂
ер нь бол ахмадуудаа харж үздэг шүү бас ч гэж. эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй байна, сувилалд хөнгөлөлт эдэлж байна, ахмадын хороо ажиллаж байна. бүр хаячихаагүй л байгаа. ажилгүй байсан ахмадууд байгаа үнэн, заавал нэг шалтгаан л байгаа, эрүүл мэндийн ч юмуу. бас тэд чинь ажил хийгээгүй ч үр хүүхдээ өсгөхөд хувь нэмрээ оруулсан байгаа, улс орондоо хүн бэлдэж өгнө гэдэг маш том ажил шүү бас.

Avatar

59.153.112.133 эрхэм нөхөрт 2023-05-12 122.201.22.247

Хорвоод шударга бүх хүн хөгширнө хорвоог орхидог жамтай.Эрхэм дүү бас энэ замыг туулна цаг хугацаа ахархан богино гэм зэмгүй мөрөөрөө амьдарч чамд хор хүргээгүй ахмад настангуудыг хатуу үг дайж хэрэггүйдээ.Эрхэм дүү ухаарна биз

Avatar

Нэргүй 2023-05-12 59.153.112.133

Чи надаас дүү дээ ! Би ная хүрч бна, хөдөө надад ажил ч бна, амьдрал ч бна, та нар өөрсдөө өөрсдийгөө заазанд гаргачихаа л засагт ялархаад хэрэггүй ш дээ !

Avatar

Нэргүй 2023-05-12 202.179.21.212

Хөөрхөн л байна. өөрсдийгөө баясгаад сууж л байна.

Avatar

Нэргүй 2023-05-12 59.153.112.133

Ажилгүй алхайсан балай амьтад нийгэм хордуулаад л суухаар хөдөө мал маллаж байсан бол хичнээн тустай билээ ! Социализмаас үлдсэн бөөснүүд !

Avatar

Нэргүй 2023-05-12 202.179.21.212

Чи өөрөө очиж малаа малла !

Avatar

Нэргүй 2023-05-12 59.153.112.133

Би тэртэй тэргүй малчин хүн, үр хүүхэддээ тус нэмэр болоод, эрүүл агаарт, эко хүнстэй, эдэнтэй адилхан гэрийн буг, хотын хог болоогүй, нас ная шахаад явж бна.
Чи битгий Дүлзэндээд бай !

Avatar

Нэргүй 2023-05-12 64.119.24.69

80 шахсан хүн коммент бичээд коммунизмын үлдэгдэл гэж хөгшчүүдийг хараагаад сууж бдаг юм уу? Мэдрэл орк вэ, чи

Avatar

Нэргүй 2023-05-12 59.153.112.133

Байж л байна даа, хө ! Чи бол ная хүрэхгүй хүн бна !

0 1
Avatar

Нэргүй 2023-05-12 64.119.24.69

хүний хог шаараа, чи үхэж далд ор. Чи эцэг, эхгүй юү? Хоосон толгойтой, тархиа угаалгасан бөөс чи хөгшрөхгүй юү? Ахмад хүмүүсийг үгийн муугаар хэлсэн чинь амны алдас болж өөрт чинь бууна даа. Энэ хүмүүс чамайг бодвол эх орондоо хийж бүтээсэн хүмүүс!!! Чи тэр Америктаа очиход нохой нь ч чамайг тоохгүй.

Avatar

Нэргүй 2023-05-12 59.153.112.133

Америкаас хамаагүй дээр Монголын хөдөө гэж бнаа, чи мартсан биз дээ ! Энд хөгшин хүнд хийх ажил их бий, наад яс мэрсэн улсдаа хөдөө гар гэж хэлээрэй !

Avatar

иргэн 2023-05-12 202.55.191.194

ээ хөөрхий удахгүй нэг эгнээнд суух юм ба хаварын шороонд гадаа нарлаад эмнэлэг сувилал тэтгэвэр царайчлаад гадаад орон гоор жуулчилах мөрөөдөөд тэгээд хадан гэррүүгээ,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж