Б.Гончигсүрэн тэмцээн өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.05.12-нд нийтлэгдсэн

Б.Гончигсүрэн тэмцээн өндөрлүүллээ

Б.Гончигсүрэн тэмцээн өндөрлүүллээ

НЭМЭЛТ:

Жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2023.05.12/ болж байна. Эрэгтэйчүүдийн -100 кг-д өрсөлдсөн Б.Гончигсүрэн эхний тойрогтоо АНЭУ-ын Жафар Костоевыг ялсан ч удаах барилдаандаа Гүржийн Илья Суламанидзед ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.


Жүдо бөхийн ДАШТ-ий тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.11/ боллоо.  Энэ өдөрэрэгтэйчүүдийн -90 кг болон эмэгтэйчүүдийн -70 кг-ын барилдаанууд явагдаж, аваргууд тодров. Монгол Улсаа төлөөлөн Г.Алтанбагана, Б.Ням-Эрдэнэ нар татамид гарсан.

-90 кг-д өрсөлдсөн Г.Алтанбагана эхний тойрогтоо Польшийн Роланд Гозтой барилдсан боловч ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлэв. Энэхүү жинд Гүржийн Лука Маисурадзе түрүүлж, Гүржийн Лаша Бекаури үзүүрлэсэн бол хүрэл медалийг Японы Санширо Мүрао болон Шведийн Маркус Ниман нар хүртжээ.

Харин эмэгтэйчүүдийн -70 кг-д өрсөлдсөн Б.Ням-Эрдэнэ эхний барилдаандаа АНУ-ын Чантал Райтыг ялсан ч удаах барилдаандаа Оросын Мадина Таймазовад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Энэхүү жинд Японы Саки Нийзой түрүүлж, Германы Жиованна Скоккимарро мөнгөн медаль, Австрийн Михайл Поллерес, Хорватын Барбара Матич нар хүрэл медаль хүртэв.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -100 кг болон эмэгтэйчүүдийн -78 кг-ын барилдаанууд болох бөгөөд Монгол Улсаас Б.Гончигсүрэн, О.Хүслэн нар барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж