БНСУ: Мөрийнд мөнгөө алдсан хятад эрэгтэй гэмгүй хүмүүсийг хөнөөжээ

БНСУ: Мөрийнд мөнгөө алдсан хятад эрэгтэй гэмгүй хүмүүсийг хөнөөжээ

БНСУ: Мөрийнд мөнгөө алдсан хятад эрэгтэй гэмгүй хүмүүсийг хөнөөжээ

Сөүлийн баруун өмнөд хэсэгт байрлах ажилчин ангийн хороололд интернэтээр мөрийтэй тоглоомонд хожигдсондоо уурласан гэх хятад залуу гэмгүй хүмүүсийг хутгалж хөнөөжээ. 39 настай сэжигтэн эрэгтэй Сөүлээс 26 км-ийн зайд орших Сихунг дахь байнгын түрээсийн байранд өчигдөр 20:00 цагийн орчимд хүн амины хэрэг үйлдээд цагдаад баригджээ. Тэрбээр байрны оршин суугч хоёр хүнийг хөнөөж, өөр нэг хүнийг гэмтээсэн байна. 

Өмнөх өдөр нь тэрбээр онлайн мөрийтэй тоглоомонд 1,6 сая вон (1,203 доллар) алдсан аж. Тэрбээр нийтдээ 80 сая воныг цахим мөрийтэй тоглоомонд  алдсан уурандаа хутга барьж, хүмүүс рүү дайрч эхэлсэн гэж мэдээлж байна.

Эхний хохирогч болох 40 гаруй насны эрэгтэй нь сэжигтнийг интернэт мөрийтэй тоглоомтой танилцуулсан бөгөөд тэд өмнө нь мөрийтэй тоглож байсан гэж Кёнги Сихэунг цагдаагийн газраас мэдээлэв. Хохирогч хүнд шархтсан байна.

Харин түүнийг нас барсан гэж бодсон сэжигтэн “хүн хөнөөсөндөө бачимдаж”, тус байрны 60-70 насны өөр хоёр эмэгтэйг хутгалж хөнөөсөн гэнэ.

Солонгос гаралтай сэжигтэн хятад залуу 2010 онд Өмнөд Солонгосын иргэншил авчээ. Тусгай эрхэлсэн ажилгүй тэрбээр өнгөрсөн аравдугаар сараас хойш солонгос харьяат хамаатан садныхаа  байранд амьдарч байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-12 192.82.80.253

шива гэж уншина.

Avatar

Нэргүй 2023-05-12 101.114.77.73

хятад орос 2оос үргэлж гай балаг л гарна дөө

Avatar

Иргэн 2023-05-12 192.82.83.43

Өмхий х***а нар хаа явсан газраа гай болж байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж