Владимир Путины эхлүүлсэн түрэмгий дайнд цор ганц ялагч бий. Тэр бол Хятадын Коммунист нам юм. Энэ хугацаанд Хятад улс дэлхий дахинд нэр нөлөөгөө эрс тэлж, Оросыг өөрсдийнхөө хяналтад байдаг, хамгаалагдсан улс болгож хувиргав.
Их Британи, АНУ болон Европын орнууд ОХУ-д худалдаа, санхүү, технологийн хориг арга хэмжээ авч, нефтийн үнийг нь хязгаарлахын зэрэгцээ Украинд их хэмжээний тусламж үзүүлсэн. Ингэснээрээ Оросыг хөнгөхөн ялна гэж үзсэн боловч санаснаар болсонгүй. Украины тал сөрөг довтолгоогоо эхлүүлэхээс өөр аргагүй байдалд ортол дайн мухардав.
Тэгвэл үүний шалтгаан юу вэ? Хятад улс хөндлөнгөөс чимээгүйхэн оролцож, ОХУ-ын сүйрсэн эдийн засгийг аварч байгаатай энэ нь холбоотой. Хятад, Орос хоёр улс эрчим хүч, түүхий эдээ бараа, технологиор солилцож байна. Хориг арга хэмжээ тэдний хувьд хошин шог болжээ. Тиймдээ ч энэ оны эхний дөрвөн сард Орос, Хятадын худалдаа 41.3 хувиар өсч, 73 тэрбум ам.долларт хүрлээ. Мэдээж энэ мөнгө дайны санхүүжилт болсон. Хятадаас Орос руу хийсэн экспорт 2023 оны дөрөвдүгээр сард даруй 153 хувиар өссөн байна. Түүнчлэн Хятад улс нь Беларусь, Казахстан, Гүрж, Турк зэрэг оронтой ч худалдаагаа эрчимжүүлжээ. Эдгээр улсаас Орос руу хялбархан нэвтрэх боломжтой юм.
Оросын нийгэм сүйрээгүйд гайхах зүйл алга. "McDonald’s" Москваг орхисон ч Хятад автомашины борлуулалт эрчимтэй байна. Өрнөдийн технологигүйгээр Орос оршин тогтноход хэцүү гэж бодсон ч оронд нь Хятадын технологи хүч түрэн орж ирэв. Нэг үгээр хэлбэл, Орос улс оршин тогтнохын тулд Хятадын Коммунист намаас хараат болжээ. Энэ бол Бээжингийн хувьд ялалт.
АНУ-ын Тэнгисийн цэргийн Ази, Номхон далайн зөвлөх бүлгийн захирал асан Кристен Гүннесс хэлэхдээ "Хятад улс Оросын дэмжсэнээсээ болж нэр хүндийн хувьд тодорхой хэмжээний хохирол амссан" гэж хэлж байв. Гэхдээ тэд үүнийхээ оронд эрчим хүчний төрөлжсөн эх үүсвэрийг шаарддаг аж. Оросын газрын тос, байгалийн хийн хямд үнэ нь үүний нэг хэсэг юм. Хятад, Энэтхэг улсууд нь Оросын байгалийн хий, газрын томны хамгийн том худалдан авагч болсон. Түүгээр ч үл барам Хятад өнгөрсөн нэг жилийн хугацаанд Оросын байгалийн хийг Европ руу дахин зарж, багагүй ашиг олжээ.
Орос, Украины дайныг барууны орнууд болон Хятадын хооронд өрнөж буй шинэ Хүйтэн дайн гэж нэрийдсэн. Сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд Хятад багагүй амжилт байгууллаа. Тухайлбал, Ойрхи Дорнодын энх тайванд аюул учруулан байж Саудын Араб, Иран хоёрыг ойртуулан зуучилж чадав. Бразилийн ерөнхийлөгч Луис Лула Бээжинтэй харилцаагаа шинэ түвшинд гаргалаа. "Бүс ба зам" санаачилгынхаа ачаар Латин Америк болон Африкт нөлөөгөө тэллээ. Мөн Энэтхэг улс Оросын эрчим хүчийг худалдан авч байна. Түүхэнд энэ цаг мөчийг Хятадын Коммунист намын оргил үе гэж тэмдэглэх болов уу.
Хиймэл оюун ухаан зэргийг эс тооцвол Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үе дуусч байгаа гэхэд болно. Үүнд гурван шалтгаан бий.
Нэгдүгээрт, Ши Жиньпин Хятадын олигархиуд болон бизнес эрхлэгчдийг дарангуйлсан. Угтаа бол Хятадын эдийн засгийн хөгжилд олигархиуд болон бизнес эрхлэгчдийн оруулсан хувь нэмэр нь юутай ч зүйрлэшгүй их байв. Ингэснээр бие даасан тоглогчид үгүй болж Коммунист нам дахин хяналтаа тогтоов. Жинхэнэ капитализм гэж одоо байхгүй.
Хоёрдугаарт, Covid-19-тэй хэрхэн чанга гараар тэмцсэнээс нь харвал Хятадад хаалттай нийгэм ноёлсон хэвээр л байгаа аж. Хувь хүний эрх чөлөө гэдэг зүйл бодитоор хаана ч байхгүй тул эдийн засгийн тогтвортой өсөлт дахин бий болно гэж найдалтгүй.
Гуравдугаарт, Хятадын хүн ам өнгөрсөн онд 850 мянгаар буурч, 1.425 тэрбум болсон. Энэ хооронд Энэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэн, 1.428 тэрбум хүнтэй боллоо. НҮБ-ын мэдээлснээр, АНУ 340 сая хүн амтай бөгөөд гуравдугаарт орж байна. Хятадын хүн амын бууралт цаашид ч үргэлжилсээр, 2100 он гэхэд 766 сая болох төлөвтэй байна. Энэ нь мэдээж "Нэг өрх нэг хүүхэд" бодлогоос үүдэлтэй бууралт. Эсрэгээрээ, АНУ-ын хүн ам өссөөр энэ зууны эцэс гэхэд 394 саяд хүрнэ.
Хятадын хүн ам огцом өсдөггүй л юм бол АНУ, Хятадын эдийн засгийн ялгаа хэзээ ч бүрэн арилахгүй, эсвэл хүлээгдэж байснаас хамаагүй удаан үргэлжлэх болно.
Барууныхан Хятадын ашиг сонирхол, дарангуйлагч засаглал зэрэгтэй зууралдаж, төөрөлдөхөө больсон. Итали улс л гэхэд "Бүс ба зам" санаачилгаас татгалзлаа. Мөн Их Британийн ерөнхий сайд асан Лиз Трасс ирэх долоо хоногт Тайваньд айлчлах гэж байна. Япон дахин зэвсэглэж, Энэтхэг хүчирхэгжиж эхэллээ.
Хүн төрөлхтөнийг дор хаяж 50 жилээр ухраах гамшигт мөргөлдөөнөөс бид зайлсхийж чадах уу? Аль эсвэл Хятадууд Тайваньтай хийх дайнаар бооцоо тавих болов уу? Хэрвээ Путин дайнд ялж чадвал Ши Жиньпинд үнэнч байхаа тангарагласан, нөмөр нөөлөг дор нь хамгаалагдсан нэгэн болно гэж "The telegraph" хуудас дүгнэжээ. ОХУ-ын доройтол нь Хятадын хувьд өөрсдийн ноёрхлоо баталгаажуулах мянган жилд ганц л тохиож буй боломж юм.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Зочин 2023-05-12 202.21.107.12
hujaa oros 2 udahgui ustana
Зочин 2023-05-12 202.126.89.193
Оросыг гүтгэн гутаах гэж мөн ч их худал хуурмаг барууны мэдээг цацах юмаа. Блдит байдал харин ч эсрэгээрээ.
Ши жин пиний орос гөлөг пу тин ва 2023-05-12 59.153.86.106
орос орон Хятадын боол босгоны шороо болсон.
Оноч 2023-05-12 202.5.205.7
Би бол хувьдаа энэ АН голдуу no war гэдэг улсыг сайн ойлгохгүй л байгаашд. Холбоотон болно гэдгийг л ойлгохгүй байгаа юм уу. Хэрэв үнэхээр танай намын бодлого юм бол Оростой холбоотон байхаа болъё…аюулгүй байдлын гэрээгээ цуцлая гээд энэ ард түмэнд хэлээд тэмцээч. Ард түмэн чинь үнэхээр ноү вор гэж байгаа бол муухай оростой холбоотон байхаа л больчихъё гээд та нарыг сонгоно. Тэгээд тэр гэрээг цуцал. Тэрний дараа л бид оросыг дэмжихгүй нөү воор гээд явж болношд. Харилцан туслалцах гэрээ.
Оноч 2023-05-12 202.5.205.7
Монголын төр бол ямар ч тохиолдолд Оросын эсрэг ажиллаж болохгүйшд. Дайн болбол харилцан бие биедээ туслана гэдэг гэрээ хийчээд тэгдэг төр засаг гэж юу байдгийн. Харин тэр нөү воорын жагсаал бол иргэд бол жагсаж болох байхоо. Ялгана шүү.
Зочин 2023-05-12 64.119.24.62
бид оросыг холбоотоноо гэж үзэж өөрсдийгөө хуурдаг гэтэл орос бид нарыг холбоотон гэдэггүй шоовдор улс доромжилдог орост эртнээс холбоотон орнууд байгаагүй одоо украйны дайнд орос ганцаардаж холбоотонгүй батлагдаж байна Гитлерийн эсрэг дайнд орос Америк Английн тусламжгүйгээр ялах боломжгүй байсан Монголчууд бид ялгаагүй оростой адил холбоотонгүй улс Бид холбоотоноо олохын тулд англи хэл сурах хэрэгтэй
Оноч 2023-05-12 66.181.160.116
юу гээд элийрээд бганбэ. ийм юманд юу ч гэлтэй. гэрээ байгуулсан холбоотноо бяд л тэгэж боддог гээд элийрээд явчих юмаа.
Jola 2023-05-12 202.126.89.187
Just meager tabloid!! Couldn't you translate Wall Street Journal or Financial Times editorial or Think Tank report?!
Жирийн иргэн 2023-05-12 202.131.227.82
Энэ нийтлэлээс цэвэр барууны үзэл суртал үнэртэж байна. Дэлхийн бүх улс Цэнхэр дэлхий гэсэн нэг л том хөлөг дээр амьдарч байна. Иймд том гүрнүүдийн олон талт эрх ашгийн тэнцвэртэй тэмцэл байсаар л байх болно.
Зочин 2023-05-12 202.126.90.124
mal, zolbi, s**, l***r, teneg geed l commentiin exoertuud orood ireh yumaa. Yamar sdanuid baidag boloo amidaar no harah yumsan…. Neeh gemgui tsarailsan P uud bgaa da
Заагч 2023-05-12 202.9.46.149
Монгол хvн нэрний ард золбин хятад л нуугдаад чацгаа савируулах юм.Монголоос зайлаач золбин хятад сэгээ.
Монгол хүн 2023-05-12 202.126.88.99
Тэнэг иванууд коммунист, нацист Путинаас салж байж л сайхан амьдрана даа та нар.
erguu yum yriaad bna. 2023-05-12 202.131.225.197
harin Putinii achaar saihan amidarch bnaa, oros oroniig putin shig ingej hogjuulson hvn algaa. vnendee ta nar orosiig ogt medehgui baij buraad baih yumaa. orosiin tom hotuud baruunaas ogt dutahgui bolson mash tseverhen zam talbai nogoon baiguulamjtai bolood bna.oros orond asar tom bvteen bguulalt hij bna. sar bvr 30-50 vildver zobad ajild orj bna. deer Mosawaa hotoos kazan hvrtel 890 km hurdanii zamiig barij 2023 ond duusan ch de. kremiin hurdanii zam bas ashiglaltand oron ene jil gee
Зочин 2023-05-12 192.82.76.172
Чам шиг мал энэ ертөнцөд ховордсон.Барууны чононууд дэлхийг ганцаар захирах ноёрхох ганц зорилготой.Үүнд саад хийж буй ОХУ, БНХАУ-ыг ээлж дараалан устгах зорилгоор дайн өдөөж байна. Эдийн засгийг нь сүйрүүлэх зорилгоор олуул бүлэглэн хориг тавьж байна.Үүнийг сөрж зогсох даван туулахын тулд энэ хоёр орон хүч бололцоогоо нэгтгэн тэмцэхээс өөр арга зам байхгүй.Барууны үйлдэл бол ерөөсөө улс орнуудын тусгаар тогтнолын эсрэг арга хэмжээ. Иймээс ч олон орон энэ хоёр орныг дэмжиж байна.
Зочин 2023-05-12 192.82.76.172
Буурай хөгжилтэй орнуудын хөгжил түргэсч барууны орнуудын түвшинд хүрээд ирлээ.Хөгжлийн хурдыг тодорхойлох гол төв нь Азы болж хувирлаа.Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх барууны орнуудын хувь хэмжээ эрс буурч байна. Хүч чадал тэнхээ тамир нь суларч байна. Иймд баруун бусад орныг дарж устгахын тулд юу ч хийхээс буцахгүй харгис шинжтэй болоод байна.Дэлхий дахинд барууны либералууд нацизмд шилжиж,улам харгис болж даврах байдалд орлоо гэж газар сайгүй мэдээлж сэрэмжлүүлж байна
yg vnendee tiim bnaa 2023-05-12 202.131.225.197
BRUKS -iin oronuud dotoodiin niit bvteegdhvvn ih 7 -n oronoos davsan ch de. 21 -r zuun aziin bolj asar ih hvchtei hogjij bna. baruuniihan ediin zasagaar bol barag buuraltai garch bnaa. hyatadaas gadadan azid ypon solongos taivan singapur malaiz indionez vetinam geed aj vildverjsen ornuud bii boljee..
Зочин 2023-05-12 202.126.89.39
Айлаа мянга муулаад Орос ялагдахгүй ээ. Учир нь АНУ Европын колонуудаа дуудаж урдаа оруулж байлдууд л байна. Зорилго эхлээд Оросыг дараа нь Хятадыг устгачаад дэлхийд дарангуйлал тогтоох америк мөрөөдөл л яваад байгаа юм. Тэнэг Зеленскийгээс болж Укриан ч сүйрч дууслаал даа.
Зочин 2023-05-12 202.131.225.242
Тэнэг Зеленский эх орныхоо төлөө байлдаагүй бол Украйн гэж улс үгүй болж Оросод эзлэгдээд дуусна. Оростой бидний хийсэн хилийн зурвас асуудалтай ч байгаа. Орос эсвэл хэн нэгэн улс Монголруу яг ижилхэн цэргийн ажиллагаа гээд ороод ирэх юм бол ЧИ болон ЧАМ шиг юмнууд сүүлээ хавчаад зугтаах нь ойлгомжтой. Тэгээд худлаа төр засгаа мялаад бууж өг гэх юм байна л даа. ТА нар шиг юмнуудаас хог шээсний л үнэр ханхална эх орон эх оронч түй ч үнэр алга
Муу сурагч Наранжаргалд 2023-05-12 188.175.246.47
Хуулж тавьж байгаа бол ядахдаа огноог нь харж бай л даа малаа!!! Сэтгүүлч ч бол доо хөөрхий
Hhe 2023-05-12 202.126.89.219
Undesnii uildverlel
Зочин 2023-05-12 103.212.119.182
Хятад улсад одоогоор Алс Дорнодыг Оросоос буцааж авах боломж нь нээгдэж байна даа. Харин Сибирийн бусад хэсгийг өөрийн нөлөөнд оруулах том шаанс гарч эхэлсэн
иргэн 2023-05-12 103.111.68.3
Английн ерөнхий сайд Лиз Траас огцороод удаж байна штээ, эсвэл өнгөрсөн мэдээгээ давтаж тавиад байна уу ккк.
Зочин 2023-05-12 66.181.161.254
ЮАНЬ ГҮРЭН АЛТАН ОРДДОО ТУСАЛАА Л БИЗ . МОНГОЛЧУУДЫН 800 ЖИЛИЙН ӨМНӨ БҮТЭЭСЭН ГЕОПОЛИТИКТЙН МАШИН ОДОО Ч АЖИЛААД БАЙГААГ ХХРИН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ ЮУН БЭНЗ МЕНЗ .ХА ХА
Зочин 2023-05-12 59.153.112.133
Бидний үзсэн мэдсэн онол номоор бол түрэмгий дайныг эхлэн өдөөсөн нь ялагдана даа ! Оросыг тэнэг чекист Путин удирдаж фашист өдөөгөөд үлэмжийн сайхан Орос орныг үнсэн товрог болговоо, хөөрхий ! Монгол гэдэг улс орон түшиг тулгуургүй болчоод Хятадаас болгоомжлож АНУ-ын нөмөр бараадахаас өөр аргаүй боллоо.
Энэ дайны үр лагаварт Орос зад үсэрч Америкийн цэргийан бааз Сибирьт,Якутад байгуулагдвал Монголд
ЭЭЛТЭЙ юм болнодоо !!!
Зочин 2023-05-12 202.179.26.153
Ternees umnu Mongol uls ugui bolon baih
Зочин 2023-05-12 203.17.23.177
ОРОС НЬ ХЯТАДЫНХ БОЛСОН БАЙНА. ОРОСЫГ ШҮТНЭ ГЭДЭГ НЬ ХЯТАДЫГ ШҮТНЭ ГЭСЭН ҮГ БОЛЖ ДЭЭ. МОЯА НАР МИНЬ
Зочин 2023-05-12 202.72.245.121
муу санаа биеэ отно. Хэн хэн нь юу ч хожихгүй
Зочин 2023-05-12 66.181.161.56
фашист путлёр дайн хийх зарлигт гарын үсэг зурсан мөчөөс ялагдал нь эхэлсэн, их гүрнээ хятад ханзны доор аваачсан, маньд ямар нөлөө үзүүлэхийг таашгүй.
Зочин 2023-05-12 192.82.80.188
Орчуулга гэж хэрэг алга
Зочин 2023-05-12 139.5.217.86
Орос ялагдах нь хятадын ялагдлын ээлж ойртож байна гэсэн үг. Хятадууд тэнэг биш болохоор үүнийг ойлгож л байгаа байлгүй дээ.
..
Зочин 2023-05-12 174.23.170.5
Дедка- законченный мудак
Пригожин
Зочин 2023-05-12 103.212.118.154
Орос ялахгүй ээ. Мөнгө бгаад ч ялахгүй
зочин 2023-05-12 195.239.33.2
манай улс хоер херштэйгээ сайхан харилцаатай байх естой. энэ хоер улсыг муу хэлэх хун манайд цеен байх аа