Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэв

Хуучирсан мэдээ: 2023.05.11-нд нийтлэгдсэн

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэв

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэв

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд олгох боломж бүрдсэн талаар Сангийн сайд мэдээллээ. Эргэн сануулбал, Засгийн газраас энэ оны төсөвт хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд өгөхөөр тусгасан нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй билээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан тойргийнхоо иргэдтэй уулзах  үеэр дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр “Ноднин жил төсвөө өргөн барихад хүүхдийн мөнгөний асуудал маш хүнд байсан. Нийт хүүхдийн 91 хувь битгий хэл 60-70 хувь болгох асуудлыг олон улсын валютын сангаас анхааруулж байсан. Харин бид тэр хүнд нөхцөл байдал руу орчихгүйхэн шиг эдийн засгаа тогтворжуулах боломж гарч ирж байна. Үүнийг бид сүүлийн хагас жилийн нөхцөл байдал инфляцтай уялдуулан шийдэхээр байна. Тиймээс эргээд хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох боломж гарч ирж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
8
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж