Эрдэм шинжилгээний бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Эрдэм шинжилгээний бага хурал болно

Засгийн газраас 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гаргаж уг ойд бэлтгэж, зохион байгуулах улсын хороо байгуулсан. Уг хороог Батлан хамгаалахын сайд Л.Болд ахалж буй.

Энэхүү ойн хүрээнд есдүгээр сарын 1-нд Гадаад харилцааны яамны хурлын танхимд “Дэлхийн II дайны Ази дахь төгсгөл, үр дүн, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болох юм. Эрдэм шинжилгэээний хуралд ОХУ, БНХАУ зэрэг орны эрдэмтэн судлаачид урилгаар оролцоно. Тус хурлын үеэр дэлхийн II дайн үүссэн цэрэг, улс төрийн шалтгаан, ЗХУ, БНМАУ, Хятад, Япон, Манж улсын цэрэг, улс төрийн гадаад бодлого, зүүн хойд Ази дахь цэрэг, улс төрийн байдал, Чөлөөлөх дайны явц, цэргийн урлаг, зэвсэглэл техникийн хангалт, дайны улс төр, цэрэг-стратегийн эцсийн үр дүн, дайнд монгол цэргийн гүйцэтгэсэн үүрэг, ялалтад оруулсан хувь нэмэр, дайны сургамжийг улс төр, олон улсын харилцааны эрх зүй, хүмүүнлэгийн ба цэргийн шинжлэх ухааны үүднээс үнэлж, эрдэмтэн судлаачид санал бодол, судалгааны үр дүнгээ харилцан солилцох аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж