“Уран бүтээлч хүн учраас гэртээ тогтох нь их ховор байсан”

Хуучирсан мэдээ: 2023.05.11-нд нийтлэгдсэн

“Уран бүтээлч хүн учраас гэртээ тогтох нь их ховор байсан”

“Уран бүтээлч хүн учраас гэртээ тогтох нь их ховор байсан”

Нэрт кино найруулагч Б.Балжиннямын “Анхаар мотор” үзэсгэлэн өнөөдөр /2023.05.10/ Монголын театрын музейд нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэн нь Монголын театрын музейн санаачлагаар Кино найруулагч “Бэгзийн Балжинням Сан” ТББ-ын дэмжлэгтэйгээр үзэгч түмэндээ толилуулж байна. Монголын кино урлагын сор болсон бүтээл “Гарын таван хуруу” уран сайхны киноны 40 жил, “Саруул талын ерөөл” киноны 40 жил, “Моторын дуу” киноны 50 жил, “Энэ хүүхнүүд үү” киноны 60 жилийн ойд тус тус зориулан нэрт кино найруулагч Б.Балжиннямын Монголын урлагт оруулсан хувь нэмрийг дурсан тус үзэсгэлэнг гаргаж байна.

“Музейн тогтвортой байдал сайн сайхны төлөө” уриа дор тавдугаар сарын 18-ны өдөр болох олон улсын музейн өдрийг тохиолдуулан энэхүү үзэсгэлэнгээр ард түмэндээ бэлэг барьж байна. Энэ сарын 11-ээс эхлэн долоо хоногийн хугацаанд гарах аж. Кино зураг авалт эхлэхдээ “Анхаар мотор” гэж эхэлдэг учраас энэхүү үзэсгэлэнгээ ийн нэрлэсэн байна.

Үзэсгэлэнд Б.Балжиннямын кино найруулагч, кино зураглаачаар ажиллаж байсан сонирхолтой нандин түүхийг харуулснаараа онцлог байна. Тухайлбал, урьд өмнө дэлгэж байгаагүй гар бичмэлүүд, түүний хувийн цуглуулга, олны танил киноны олонд хоногшсон кадруудын гэрэл зургууд, Саха-Якут улсын Якутск хот, ОХУ-ын Эрхүү хотуудад зохиогдсон Монголын кино өдрүүдэд гаргасан фото үзэсгэлэнгийн бүтээлүүдээс дэлгэн харуулжээ.

Нэрт кино найруулагч Б.Балжиннямын охин, “Б.Балжинням сан”-гийн тэргүүн Б.Амаржаргал “Эдгээр дөрвөн кино манай аавын хийж бүтээсэн ажлуудтай салшгүй, нягт холбоотой бүтээлүүд юм. Уран бүтээлийн гараагаа "Энэ хүүхнүүд үү" кинонд туслах зураглаач хийхээс гадна жижиг дүр бүтээн эхлүүлж байжээ. Орчин үеийн уран зохиолыг үндэслэгч яруу найрагч Д.Нацагдоржийн тухай өгүүлэх "Саруул талын ерөөл" кинонд туслах зураглаачаар ажиллаж байв. Мөн 1973 оны үедээ их өвөрмөц зураг авалттай хийгдэж байсан "Моторын дуу" кино нь Карл Варын кино наадмаас ЮНЕСКО-гийн нэрэмжит шагналыг авч байсан.

Өнгөрсөн оны аравдугаар сард Нэрт кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жилийн ойд зориулж“Гэрэлтье гэвэл шат” фото үзэсгэлэнг гаргасан. Мөн “Холын зэрэглээн дунд” болон “Дуулианч Мандухай сэцэн хатан” номын нээлт зэраг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

Уран бүтээлч хүн учраас гэртээ тогтох нь их ховор байсан. Харин завтай үедээ хоол хийж өгнө. Бас сонирхолтой содон түүхүүдийг бидэнд ярьж өгдөг байсан. Мөн сонирхолтой содон зүйлс цуглуулах хоббитой байсан. Түүнээс нь цаг, зурагт, дуу хураагуур гэр зэрэг эдлэл хэрэглэлийг энэхүү үзэсгэлэнд дэлгэлээ. Нямбай цэвэрч хүн байсан. Тиймдээ ч хөдөө явахдаа байнга индүүтэй явдаг байсан” гэлээ.

1971 онд Улаан дарцаг – Зураглаач

1972 онд Ичээнд нь – Зураглаач

1973 онд Моторын дуу – Зураглаач

1974 онд Хань – Зураглаач

1975 онд Эх бүрдийн домог – Зураглаач

1975 онд Сүхболдын яриа – Зохиолч

1977 онд Дэгдээхэй нас – Зохиолч, зураглаач

1979 онд Тойрох хуудас – Зураглаач

1979 онд Халгай 1,2,3,4,5 анги – зохиолч, 3-р хэсэг зураглаач

1980 онд Говийн зэрэглээ – Зохиолч, зураглаач

1981 онд Гэрлэж амжаагүй явна – Зураглаач

1982 онд Жаргал даахгүйн зовлон – Зураглаач

1983 онд Гарын таван хуруу – Ерөнхий найруулагч, зураглаач

1984 онд Саруул талын ерөөл – Зураглаач

1984 онд Тань руу нүүж явна – Ерөнхий найруулагч, зураглаач

1985 онд Би чамд хайртай – Зохиолч, Ерөнхий найруулагч, зураглаач

1985 онд Ацаг шүдний зөрөө – Ерөнхий найруулагч

1986 онд Сүүдэр – Зохиолч, Ерөнхий найруулагч, зураглаач

1992 онд Шүтээн – Зураглаач

1987 онд Илүү сартай зун

1988 онд Мандухай сэцэн хатан – Ерөнхий найруулагч

1989 онд Эргүүлэг – Зохиолч

1989 онд Хачин хүн – Ерөнхий найруулагч

1989-1992 онд Мөнх тэнгэрийн хүчин дор 3 анги- Ерөнхий найруулагч

1992 онд Шүтээн- Зураглаач тус тус ажиллажээ. Мөн зургаан орчуулгын кинонд найруулагч хийжээ.

Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж