Замын цагдаа нар түгжрэлийн эсрэг скүүтэр ашиглаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2023.05.11-нд нийтлэгдсэн

Замын цагдаа нар түгжрэлийн эсрэг скүүтэр ашиглаж эхлэв

Замын цагдаа нар түгжрэлийн эсрэг скүүтэр ашиглаж эхлэв

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ачаалал, эрчим их үед иргэдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг богино хугацаанд хүргэхээр өнөөдрөөс  /2023.05.10/  цахилгаан скүүтэрийг ашиглаж эхэлжээ.

Тээврийн цагдаагийн албанаас “Бүсийн эргүүлд явах үед замын түгжрэлээс хамааран 25-30 минутын дараа зөрчил гарсан газарт очдог. Харин цахилгаан скүүтэр ашигласнаар 5-10 минутад хурдан шуурхай очих боломжтой боллоо. Ингэснээр урин дулаан цагт түгжирч, цаг алдалгүй иргэдийн асуудлыг хурдан шуурхай шийдэх боломжтой болж байна” гэв.

Одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид цахилгаан скүүтэрээр эргүүлд гарч байгаа бөгөөд нийт 10  цахилгаан скүүтэр байгаа аж.

Урин дулаан цаг эхэлж, машин замын түгжрэл, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор скүүтэртэй цагдаа ажлуулж эхэлжээ. Ингэснээр авто ослын газарт цагдаагийн алба хаагчид цөөн хоромын дотор очих боломжтой юм.

Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж