Java программчлалын олимпиад болно

Java программчлалын олимпиад болно

Java программчлалын олимпиад болно

Java программчлалын хэлээр ерөнхий боловсролын сургуулийн багш сурагч нарын дунд “20К” цуврал олимпиадыг энэ сарын 13-нд зохион байгуулна.

Мэдээлэл технологийн багш, сурагчдын программын онцгой ур чадварыг сорих, орчин үеийн программчлалын хэлүүдийг суралцахад нь туслах зорилттойгоор улирал бүр мэдээлэл зүйн багш нар болон сурагчид гэсэн ангилалаар зохион байгуулах гэж байна.

Монгол улс дижитал шилжилт бүрэн хийж дуусгахад 30,000 орчим IT-ийн инженер шаардлагатай гэж үздэг байна. Иймээс MLC Business School нь Болгарын SoftUni Global-тай хамтран 20,000 IT инженер бэлтгэх "20K Программист" хөтөлбөр санаачлан зохион байгуулж байгаа аж. Нийт улиралын шагналын сан 10 сая төгрөг.

Тус цуврал олимпиад нь Java, Javascript, Python, C++ хэлнүүд дээр улирал бүр ээлжлэн явагдана. Олимпиадын зохион байгуулалтын хувьд SoftUni Global-ийн Judge хэмээх автомат шалгалтын системээр даалгавар дасгал ажлыг шалган хугацаа алдалгүй шууд хариуг нь гаргана.

Хүний нөөцийн үйл ажиллагаа эрхэлдэг “Glassdoor” компаниас 2023 оны эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтын дийлэнх нь IT суурьтай мэргэжил байсан ба тэр дундаас Java программчлалын хэлтэй хөгжүүлэгч 9 дүгээр байранд жагсжээ. Тиймээс Монгол улсад хамгийн анх удаа олимпиад зохион байгуулах гэж байгаа аж. Олимпиадын бүртгэлд одоогоор 100 гаруй сурагч, 50 гаруй багш нар хамрагджээ.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж