Ц.Даваасүрэнгийн бухимдал ба популистуудад ашиггүй ПРОПОРЦИОНАЛЬ!

Ц.Даваасүрэнгийн бухимдал ба популистуудад ашиггүй ПРОПОРЦИОНАЛЬ!

Ц.Даваасүрэнгийн бухимдал ба популистуудад ашиггүй ПРОПОРЦИОНАЛЬ!

Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгаас УИХ-д гурван удаа сонгогджээ. Дөрөв дэх  дахь удаагаа  дахин нэр дэвших хүсэл Ц.Даваасүрэнд бий байх, тиймдээ нэг танхимд, нэг байшинд сууж байгаа атлаа нам, засгаа камер харж эсэргүүцэх болсон нь цаанаа зорилготой, бүр даалгавартай байж мэднэ.  Юм гэдэг учиртай, тэр тусмаа улстөрчдөд учиргүй, санамсаргүй, зорилгоггүй үг, үйлдэл нэгээхэн ч байхгүй. Түүнийг засагтаа урьж, Барилга хот байгуулалтын сайдаар томилсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувиар Ц.Даваасүрэнд дахин нэр дэвших боломж олгох эсэх нь одоогоор тодорхойгүй. Сонгууль болтол зай ч байна, лай ч байна.

АТГ-аас гаргадаг Хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал Ц.Даваасүрэнгийн орлого жилээс жилд өссөн үзүүлэлттэй, эсрэгээрээ аймгуудын өрсөлдөх чадварын тайланд дурдсанаар аялал жуучлалын гол бүс нутаг болох Хөвсгөл хөгжил муутай, улсын төсвөөс хамгийн их татаас авдаг аймгийн нэгээр бичигдэж ирсэн. Атал  уул уурхайн гол бүс нутаг болох Өмнөговь өрсөлдөх чадвар өндөртэй,  хамгийн бага ядууралтай аймгаар нэрлэгддэг. Товчхондоо, Ц.Даваасүрэнгийн хувийн орлого, Хөвсгөлийн хөгжил хоёр өнгөрсөн 12 жил урвуу хамааралтай явж ирсэн байна.

Нэг.

Гишүүн Ц.Даваасүрэн Сонгуулийг пропорциональ системээр явуулахыг, мөн ҮХНӨ-өөр гишүүдийн тоог нэмэхийн эсэргүүцэж байгаа. Түүний эсэргүүцэж буй пропорциональ тогтолцоо нь нэгд, сонгогчдын санал хамгийн бага гээгддэг, хоёрт, нийгмийн салбар бүрийн төлөөлөл парламентад орж ирэх боломжтой, гуравт, олон намын оролцоог хангаж, улс төрд зөвшилцөл, харилцан ойлголцлыг бий болгодог. Харин гишүүдийн тоог нэмснээр нэг гишүүний кнопны эрх мэдэл буурч авлига, хулгай багасна. Маш товчхоноор тайлбарлавал гишүүд 10 хувь авах боломжгүй болно гэсэн үг. Хөгжлийн банкны хэргээс харвал зээлийг нь бүтээж өгсний ёндоо гэж улстөрчид 10-20 хувийг авах нь хэвийн үзэгдэл болжээ, Монголын нийгэмд.

Мөн хууль тогтоох байгуулагын хяналт, чадамж, бүтээмж сайжирна. Олон нийтийн санал санаачилга төрийн бодлого, шийдвэрт тусна. Хамгийн гол нь тойргийн бүтээн байгуулалт нэрээр төсвөөс авдаг дөрвөн тэрбумаараа гишүүд аяга, таваг, сав суулга, чихэр жимсхэнээр сонгогчдын нүдийг хуурч чадахаа болино. Жалга довны төсөв биш улсын том бодлого, хөгжлийн тухай УИХ дээр ярьдаг болно. Бүр чухал нь гишүүд гадна, дотны лоббид автахгүй.

Тэгвэл Ц.Даваасүрэнгийн дэмжээд байгаа мажоритори тогтолцоо нь нэгд, сонгогчдын санал маш их гээгддэг. 1992, 2000, 2016, 2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын санал дунджаар 23-43 хувь гээгдсэн гэх тоо, судалгаа бий. Жишээ нь, 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН сонгогчдын 45 хувийн саналаар 62 суудал авсан нь сонгуулийн дүн шударга гарлаа гэж дүгнэхэд хэцүү.  Жижиг тойрогт иргэд намын мөрийн хөтөлбөрт нь биш  нэр дэвшигчийг нь харж дугуйлдаг. Онолын хувьд, практик дээр таньдаггүй бурханаас таньдаг чөтгөрөө дугуйлах магадлал өндөр, бараг батлагдсан теорем. Намууд бөх, дуучин, телевизийн сэтгүүлчдийг нэр дэвшүүлдэг нь тэднийг мундагт нь биш танигдсан фэйс, фигурт нь болж байгаа юм. Тэр тусмаа жижиг мажоритори тогтолцоо популистуудад ашигтай.  Нэр дэвшихийн тулд зарим хүмүүс  “Шарк танк”-чин болдог нь ийм учиртай,   Ц.Даваасүрэнгийн нам, засгаа шантаажлаад байгаа шалтгаан нь ердөө энэ л дээ.  Жижиг тойрогт Д.Жагар, А.Отгонбаатар нар ялаад гараад ирвэл би хувьдаа гайхахгүй.

Хоёр.

ҮХНӨ-д ганцхан нэмэлт өөрчлөлт оруулна. Тэр нь УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоно. 76-г нь мажоритори тойргоос, 76-г нь  пропорциональ буюу намын жагсаалтаар дэвшүүлнэ гэж хуулийн төсөлд суулгаж өгсөн. “Тэгээд гишүүдээ хаанаа багтаж шингээх юм бэ” гэж зарим нь сандал, суудалд нь санаа тавьж байх шиг.  Тэгж ярих юм бол УИХ-ын 76 гишүүнээсээ олон туслах, зөвлөхүүд Төрийн ордонд суудаг. Тэд заавал гишүүдээ үүдэнд нь “манаж” суух алба байхгүй.  Хожим, хойчийн улс төр, эдийн засгийн ач холбогдолтой нь харьцуулбал ширээ, сандалын яриа жижигхэн асуудал.

Гишүүдийн тоог нэмсний маргааш түгжрэл багасч, Улаанбаатарын утаа арилахгүй нь тодорхой. Гэхдээ алсдаа төр дэх авлига,  хулгай нам доторх хуйвалдаан нь багасаад ирэхээр энэ асуудлууд яваандаа шийдэгдэнэ гэсэн үг. Ерөнхийдөө авлига, хулгай, арван  хувийн ёндоог арилгахын тулд сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог өсгөж байна гээд ойлгочиход бараг буруудахгүй.

Коммунист, ардчилсан байхаас үл хамаараад дэлхийн улс орнууд намаар дамжин төр засгаа байгуулдаг. Тэгвэл пропорциональ тогтолцоо нь намын сахилга батыг нэмэгдүүлж, институт болж хөгжих боломжийг бүрдүүлдэг.  Монголд институцийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нам алга. Зуун жилийн түүхтэй МАН хүртэл боловсон хүчний хямралд орчихсон, АН-ын хувьд өнгөрсөн гурван жил морь унасан “толгойгүй” нам явлаа.  Тиймээс одоо л сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, Үндсэн хуульдаа суулгаж өгөхгүй бол оройтно. Авлигадаа энэ улс чинь живж дууслаа.

Гурав.

Парламентад суудалтай намууд тогтолцоогоо холимог болгоход санал нэг байгаа. МАН популистуудынхаа улс төрийг давж чадах юм бол ҮХНӨ явах нь ойлгомжтой болжээ. Намууд тоо, хувь хоёр дээрээ санал зөрөлдөөнтэй, МАН гишүүдийн тоог 152 болгох, 76-г нь тойрогт сойж, 76-г нь намын жагсаалтаар оруулж ирэх сонирхолтой байгаа. Харин АН-ын зүгээс гишүүдийн тоог 124 орчим байхаар, мөн 60 ба 40 гэсэн хувилбарыг ярьж буй. Үндсэн хуульд жагсаалтыг яг, таг хуульчлах шаардлагагүй гэсэн байр суурийг ч сөрөг хүчин хэлж байна.

Гишүүдийн тоог 152 болгох, мөн 50:50 байх нь ямар давуу талтайг  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбарласан байна лээ, “Пропорционалын эзлэх жин бага байвал улс төр, сонгууль дахь мөнгөний нөлөө, популизмыг хумихад үр дүн муутай байдаг” гэж. Тэгвэл АН-ын гишүүн М.Чимэддорж 60:40 гэх хувилбарын давууг талыг “Тойргоос сонгогддог нь /60 хувь/ илүү жин дарж байж хүчний харьцаа хангагдана” гэж тодорхойлжээ.

Гишүүдийн тоог нэмснээр давхар дээлтэй гишүүдийн УИХ дахь нөлөөлөл нь буурч, парламентын хяналт сайжирна гэж АН, МАН адилхан байр суурьтай байна. Иргэдийн зүгээс жагсаалтаар хулгайчид ороод ирэх вий гэсэн болгоомжлол бий. Гээд намууд ялагдъя гэвэл хулгайчуудаа л “сойх” байх. Нийгэм нэг үеэ бодвол хэрсүү болсон, хэн юу хийгээд, хэн юу яриад явдгийг нь ялгахтайгаа.

Н.Энхбаярын оймсонд хавчуулагдан ордонд орж ирсэн гэж О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ хоёрыг шүүмжилдэг. Үнэндээ МАН, АН-ын нүүрсний хулгайчдын дэргэд О.Баасанхүү бол ядаж л чуулганы хуралдаандаа яс суудаг байсан.

ҮХНӨ-ийг МАН-ынхан АН-гүйгээр хийх боломжгүй. АН-ынхан ҮХНӨ-ийг МАН-гүй хийх бүр ч боломжгүй. Гэвчиг сөрөг хүчин ҮХНӨ-ийг дэмжихгүй бол улс төрийн тавцангаас арчигдаж мэдэх эрсдэл бодитоор нүүрлэсэн.
Улс төрийн намууд засгийн  эрхийн төлөө тус, тусдаа тоо бодож байгаа нь мэдээжийн хэрэг. Харин Монголын эрх ашиг юу вэ гэж үү?! Тэгвэл Ц.Даваасүрэн юуг эсэргүүцэж байна, тэр Монголын эрх ашигт нийцэж байна л гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-05-11 59.153.112.250

гтшүүдийн тоог нээмээргүы байгаа юм. МАН хүч түрээд нэмдэг юм бол гишүүдийн тоо 99 шүү.
Бас гтшүүд зөвхан ганцаараа ажиллана шүү. туслах. төлөөлөгч байхгүй шүү.

Avatar

Нэргүй 2023-05-11 202.70.38.18

дулааны станцын төслүүдийг бусниулсан улайм цагаан гацаасан оросын тагнуулыг шалгаачээ энэ хуулийнхан

Avatar

Иргэн 2023-05-11 202.21.100.59

Хэрэв 152 болговол одоо байгаа 76 бүгдээрээ буцаад ороод л ирнэ. 76 гишүүн олон нийтийн төлөөлөл болж чадахгүй гэж хэн батлаад байгаа юм бэ? Куб язгуурын аргаар бодож гишүүдийнхээ тоог гаргадаг улс дэлхийд нэг ч алга даа. Хүмүүст буруу мэдээлэл өгөөд байх юм. Харин наад давхар дээлний асуудлаа цэгцлээд УИХ нь цэвэр хянадаг, засгийн газар нь гүйцэтгэдэг тийм л системийг бүрдүүлэх хэрэгтэй. Пропорцианалыг дэмжиж байна.

Avatar

10%-ийн авилгачин Даваасүрэн 2023-05-11 192.82.69.171

10%-ийн авилгачин Даваасүрэн хүний адаг, хүн-хог л доо. АТГ-ынхан Даваасүрэнг сайн ухвал маш их юм гарна. Бургастай боомтоор 20 КамАз түүхий ноолуур хулгайгаар гаргасан гээд мөн ч их юм бий дээ. Монголын хамгийн "шударга" гэх мэнгэт Ц.Нямдорж анх 10%-ийн авилгачин Даваасүрэн гэдэг нэр хочийг өгсөн

Avatar

Нэргүй 2023-05-11 66.181.182.18

Сонгууль өгөх үеэр намын жагсаалт нь ил тод болсон байна хэмээн найднам. Сонгуулийн дараа уг жагсаалт өөрчлөгдөхгүй байхаар хуульд зааж өгөх нь зүйтэй.

Avatar

зочин 2023-05-11 66.181.181.116

10%-. н Даваасүрэн гэж Монголдоо алдартай хулгайч ш дээ

Avatar

Нэргүй 2023-05-11 122.201.31.12

Энэ удаа Даваасүрэн зөв ярьж байна

Avatar

Нэргүй 2023-05-11 192.82.90.154

пропоциональ гээд жагсаалтаар хүнд гарууд бүгд л орж ирнэ гэдгийг бид нэг муухан мэдээд мэдрээд байна. Ард түмнийг дандаа битгий тэнэг гэж басамжилж бай.24 онд одоогийн 76 дахиад л арзайчихсан сууж байх нь тодорхой

Avatar

Зочин 2023-05-11 192.82.85.128

Олуулаа болоод идэж уух нь багасна гэж худлаа.Одоогийн парламентад МАН олонхи болчихоод ЖДҮХС , НДС , ЭМДС , ХӨГЖЛИЙН БАНК , КАПИТАЛ БАНК , НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХАМГИЙН йн их холбогдлоо. Даваасүрэнгийн тухайд популизм хийдэг нь үнэн. 10% авдаг гэдэг нь ч үнэн дээ

Avatar

Нэргүй 2023-05-11 103.26.193.69

жагсаалтаар иргэдийн сонгох эрхийн талыг авах гээд хүний нүүр харах аргагүй хулгайчид тооноор орж УИХ суух боломжоо эрэлхийлж байна.хувь сонгогчийн сонгох эрхийн тал нь гээгдэнэ

Avatar

Зочин 2023-05-11 202.126.89.101

Даваасүрэн зөв ярьдаг. Түүний эсрэг бичих гээд ядчихжээ. Хөөрхий сэтгүүлч. Иргэдээ төлөөлөөд дуугардаг

Avatar

Нэргүй 2023-05-11 172.225.55.62

Mister 10% ch oligtoi ym yarihgyi ee

Avatar

Данко 2023-05-11 96.248.41.119

Даваасүрэн сайн байна. Авилгачидад гишүүдийн тоог нэмэхийг зөвшөөрч болохгүй.

Avatar

цу 2023-05-11 202.126.90.120

Хулгайчууд 76 байцгаа 152 болвол новшнууд улам хулгайлах болноо.

Avatar

Нэргүй 2023-05-11 62.55.205.86

Даваасүрэн мэт нь байж л байг, хүний б**с ухуулахад хэрэгтэй ккккккк

Avatar

Нэргүй 2023-05-11 202.21.107.41

10%-ийн Даваасүрэн та айл өрхийн цахилгааны мөнгөнөөс Сэргээгдэх эрчим хүчний төлбөрөө болиулна байгаа та л санаачлан батлуулсан гэдэг шүү

Avatar

Нэргүй 2023-05-11 192.82.89.190

ЯМАР Ч ГЭНЭН ХОНГОР ВЭ ДЭЭ ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХЭЭР АЛСДАА АВИЛГА, ИДЭЖ УУХ НЬ БАГАСНА ГЭНЭЭ. ЯАСАН МЭРГЭН ТҮРГЭН НӨХДҮҮД ВЭ? АВИЛГА, ИДЭЖ УУХ ХҮМҮҮС Л ОЛШИРНО ШҮҮ ДЭЭ. 60 ЯМААНД 100 УХНА ГЭГЧ Л БОЛЖ БАЙНА. 99 БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ. ТИЙМЭЭС БИТГИЙ ОЛОН ДОЛООН ЮМ ГОНШИГНОЖ ЧОНО ШИГ ҮЛИАД БАЙ

Avatar

зочин 2023-05-11 122.201.22.186

Даваасүрэн гишүүн зөвхөн үнэнийг ярьж байна..Намын жагсаалтаар сонгогдсон гишүүн намынхаа даргыг дагаж намирсан ,намын даргынхаа дуулгавартай зарц нь болно.Улс эх орон ард түмний эрх ашиг тэдэнд огт хамаагүй болно.Ингээд л төрийг нам удирдах болж байгаа юм.Гишүүдийн тоог нэмснээр зардал,зарлага л ихэснэ.

Avatar

Зочин 2023-05-11 66.181.161.147

Улсын төсвийг 76 гишүүн өөр өөрийнхөө тойрог руу зулгааж байгаа нь тэгээд улс эх оронд хэрэгтэй гэж үү. Энэ тэгээд улс эх орноо бодсон шийдвэр үү. Сүүлийн 30 ийм байдлаар яваад манай улс хөгжсөн үү

Avatar

Зочин 2023-05-11 192.82.87.103

Даваасүрэнгийн зөв өө. Даваасүрэн үнэн л юм ярьсан байна.

Avatar

Нэргүй 2023-05-11 66.181.160.37

"Цаанаас даалгавартай" гэдэг нь үнэн байхаа??!!!

Avatar

Нэргүй 2023-05-11 192.82.66.133

tgeed sursanaaraa haachsach dee amuug n

Avatar

batdorj 2023-05-11 192.82.87.12

populist geheer magtaal gej oilogdog ene humuusees yaj salah be.

Avatar

Нэргүй 2023-05-11 192.82.84.45

Ene 10% iin geh todotgoltoi nuhuruus bolj mongol uls gal aldahdaa tulaad bn daa bas shantaajlaj baigaad barilgiin said bolood avsan gej baigaa,MAN iihnii no g ih meddeg boltoi shuu

Avatar

Нэргүй 2023-05-11 202.55.183.108

Хөвсгөлийнхөн гэж тэнэгүүд байна. Даваасүрэнгээр дамжуулж улсаа хорлодог

Avatar

Нэргүй 2023-05-11 103.254.123.61

10%

Avatar

Нэргүй 2023-05-11 202.126.90.145

Даваасүрэн сайдын хэлээд байгаа ард түмэнд нэр нүүргүй болж дахин сонгогдох боломжгүй болсон хулгайчид намын жагсаалтаар УИХ-д орох сонирхолтой бүлэглэлийн захиалгаар энэ мэдээг бичжээ. Одоо тролуудаараа сайн муулуулаад бичээрэй.

Avatar

Зочин 2023-05-11 66.181.161.220

Ард түмэнд нэр нүүргүй болсон хулгайчид нь жагсаалтаар ороод ирвэл тэднийг сонгохгүй байх эрх нь бидэнд байгаа ш дээ.

Avatar

Нэргүй 2023-05-11 202.21.105.11

энэ валиар пиздец үхээгүй л бгаамуу

Avatar

Нэргүй 2023-05-11 192.82.80.188

Тендерээс 10%-ийн цавчаагаа хийх гэхээр өрслдөгч нь олдоод ирхээр бухимдахгүй аяхав дээ

Avatar

Зочин 2023-05-11 202.126.90.91

Яг л голыг нь онож хэлж энэ олон жил Манай аймагт улс эх оронд Даваасүрэн гэж попын хийсэн гийгүүлсэн зүйл байхгүй . Улсын төсвийн хэдэн тэрбум төгрөг шугам нэрээр Мөрөн суманд булчихсан хүн орж үхэхээс наагуур юм байж л байна. Ирж сурвалжлах зоригтой сэтгүүлч алга

Avatar

Нэргүй 2023-05-11 192.82.75.19

Хөвсгөл аймгийн увайгүй удирдлагууд гацаасан.

Avatar

Нэргүй 2023-05-11 202.9.40.171

"Авчиг" хочит Нямсүрэн бас хүзүүгүй эзнийхээ хамт УИХ-ын гишүүн болох санаатай. Жижиг намууд нийлээд бүгдээрээ УИХ-д суудалтай болж харин татвар төлөгчдийн мөнгөөр тэд тансаглах юм гэнэ. Гишүүдийн тоо ихэссэнээр иргэдийн амьдрал доройтож тэр хирээр авилгал ихсэж, эрх мэдэлтэй олон хүн хүссэнээ хийнэ. Даваасүрэн гишүүн шударга гишүүн учир АН-ынхан түүнд дургүй. Шударга хүнд бас мэдлэгэ чадвартай хүнд АН-ынхан дургүй.Наадхынг чинь хэн ч тоож уншихгүй. Чи өөртөө л унших байх

Avatar

Нэргүй 2023-05-11 192.82.84.45

neg muu tsunhnii avilgachin yam biz dee,odoo bolnoo hu yam bolgon hemjeetei baidag yam

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж