Санна Марин ажлаасаа ч, нөхрөөсөө ч салав

Санна Марин ажлаасаа ч, нөхрөөсөө ч салав

Санна Марин ажлаасаа ч, нөхрөөсөө ч салав

Финландын сахилгагүй ерөнхий сайд Санна Марин бүх нийтийн сонгуульд ялагдаж, албан тушаалаа хүлээлгэж өгөх болсон. Тэгвэл Санна Марин ажлаасаа ч, нөхрөөсөө ч салах болжээ. Тэрбээр 19 жил хамт амьдарсан нөхрөөсөө салахаар болсноо өчигдөр /2023.05.10/ зарлав.

"Бид салах өргөдлөө хамтдаа бичсэн. 19 жилийг хамт өнгөрүүлсэндээ талархаж байна. Маркус Райкконен бид хоёр хамгийн сайн найзууд хэвээрээ. Бид гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөөх болно" гэж тэр инстаграмдаа бичжээ. Санна Марин, Маркус Райкконен нар таван настай охинтой. 

Санна Марины Социал Демократ нам дөрөвдүгээр сард болсон бүх нийтийн сонгуулиас 43 суудал авч, гуравдугаар байрт орсон. 200 гишүүнтэй парламентаас Социал Демократ нам ийнхүү 43 суудлыг нь авсан бол консерватив Үндэсний эвсэл 48 суудал, цагаачлалын эсрэг Финландын нам 46 суудал тус тус авчээ. Хамгийн олон суудал авсан Үндэсний эвсэл нь өдгөө Финландын намтай засгийн газар байгуулахаар хэлэлцээ хийж байна.

Өдгөө 37 настай Санна Марин 2019 онд хамгийн залуу засгийн газрын тэргүүн болсон. Тэрбээр ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа сайнаар ч, саараар ч багагүй яригджээ. Тухайлбал, найзуудтайгаа наргиж байгаа бичлэг нь өнгөрсөн оны наймдугаар сард цахим сүлжээнд цацагдсанаар Санна Марин олны хэл амны бай болж байв. Энэ үйлдлээсээ бол тэр хар тамхины шинжилгээ хүртэл өгөхөд хүрсэн юм. Мөн Санна Мариныг ерөнхий сайдаар ажиллах хугацаанд Финланд улс НАТО-д элссэн түүхэн үйл явдал боллоо.

Санна Марины засгийн газар албан ёсоор огцорсон ч шинэ засгийн газар байгуулагдах хүртэл тэр түр хугацаагаар ажиллах болно.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2023-05-11 92.88.170.23

Delxiin xamgiin jargaltai ornii udirdagch xuuxen uls ornoo saixan xugjuulsen xun dee Denduu tsarailag denduu uxaantai olon emegteichuudiin tuluulul bolosn busgui dee

Avatar

Onoch 2023-05-11 66.181.161.154

хор найрдаггүй улс төр. ер нь бол авилгагүй гэдгийг л харуулж бгаа юм.

Avatar

Оноч 2023-05-11 66.181.161.154

эмэгтэй хүн бол эр хүний толин дох өвөрмөц дүр. монголын эмэгтэй улс төрч болохгүй бгаа бол эрэгтэй улс төрчид бүр аймаар бнаа л гэсэн үг.

Avatar

Нэргүй 2023-05-11 66.181.185.216

Энэ хүүхэн эх орондоо хийх гавьяагаа бүрэн хийсэн Туркийн Эрдагоны бодлыг өөрчилж НАТО гийн дээвэрт финийг багтааж тусгаар тогтнолоо бүрэн хамгаалсан Улсынхаа түүхэнд сайнаар үлдэх нь тодорхой болсон мундаг байлаа

Avatar

Нэргүй 2023-05-11 38.42.106.107

Ижил, ижилүүдийн дунд өссөх гэх хэт феминист тийм нэг хүүхнүүд байдаг даа. Майр мундаг, юм юмыг чаддаг мэддэг хийдэг хүчтэй бяртай. Лаг сонин тээ. Мань нь охид хүүхнүүдийг муулаагүй шүү. Тэднийгээ шүтэж амидаряааа

Avatar

Зочин 2023-05-11 202.126.89.91

Аль эрт салсан жоохон уулзаж байж салсан нөхөр бишшю байгаа. Одоо л хүнтэй сууж байгаашд Өнгөрсөн 11 сард одоо жирэмсэн шд Засгийн газраасаа шд ккк Сайхан байнашүүү кк

Avatar

Сок2 2023-05-11 192.82.70.96

захын нохой ч ерөнхий сайд болчихмоор финьлянд нээрээ гоё шүү бас

Avatar

Нэргүй 2023-05-11 202.126.89.91

Goy huuhen shoo Parliamentad goydono

Avatar

Нэргүй 2023-05-11 66.181.160.87

ижил хүйстэн өлөгчин

Avatar

Нэргүй 2023-05-11 203.169.50.233

manaihaar bol obuna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж