"Хэрэв би террорист юм бол, ирээд намайг хороо"

"Хэрэв би террорист юм бол, ирээд намайг хороо"

"Хэрэв би террорист юм бол, ирээд намайг хороо"

Францын Үндэсний ассамблей хөлсний цэргийн "Вагнер" бүлэглэлийг террорист бүлэглэлийн жагсаалтад оруулахыг Европын холбооноос шаардаж байна. Хүчин төгөлдөр болоогүй ч уг тогтоолыг улс төрийн хүрээнийхэн санал нэгтэй дэмжжээ.

"Вагнерынхан хаана ч явсан тогтворгүй байдал, хүчирхийллийг түгээдэг. Тэд хүмүүсийг хөнөөж, тамлаж байна. Бас дээрэмдэж байна. Айлган сүрдүүлж, зальддаг" гэж Францын хууль тогтоогч Бенжамин Хаддад хэлэв.

Энэхүү тогтоолыг баталсан Францын хууль тогтоогчдод Украины ерөнхийлөгч Зеленский талархал илэрхийллээ. "Оросын Вагнер бүлэглэлийг террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрсөн Францын парламентад талархал илэрхийлье. Терроризмыг бүхэлд нь устгаж, террорист хүн бүрийг шийтгэх ёстой" гэж тэр хэлэв.

Украины парламент өнгөрсөн хоёрдугаар сард "Вагнер"-ыг олон улсын гэмт хэргийн бүлэглэл гэж хүлээн зөвшөөрсөн ба гадаадын засгийн газруудад ч мөн адил арга хэмжээ авахыг уриалсан юм. Түүнчлэн Их Британи ч бас тус бүлэглэлийг алан хядах байгууллага гэж үзэн албан ёсоор хориг тавих магадлалтай байна. АНУ-ын хувьд энэ оны нэгдүгээр сард "Вагнер"-ыг үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэл гэж тодорхойлоод хориг арга хэмжээ авсан. Европын зөвлөл саяхан "Вагнер"-тай холбоотой 11 хувь хүн, долоон аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авчээ. "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин болон түүний ойрын хүрээллийнхнийг 2020 онд Их Британи, 2022 онд АНУ тус тус санхүүгийн хоригт хамруулсан.

Террорист бүлэглэлийн жагсаалтад оруулах тухай мэдээллийн дараа Евгений Пригожин мэдэгдэл хийжээ. Хэрвээ барууныхан "Вагнер"-ыг террорист бүлэглэл гэж хүлээн зөвшөөрөх юм бол тэдний дараагийн алхам нь намайг хөнөөх байх болно гэж Пригожин хэлсэн байна.

"Франц, Их Британийн удирдагчид бидний эсрэг хуйвалдаж нэгдсэн нь туйлын таагүй санагдаж байна. Би их гонсойлоо. Террорист гэж үзэж байгаа байгууллагаа та нар яах вэ? Мэдээж тэр байгууллагын удирдагч буюу намайг хөнөөнө биз дээ. Хэрвээ танай хамгаалалтынхан надтай холбогдох юм бол яг яаж хийхийг нь би заагаад өгье. Вагнерыг террорист бүлэглэл гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл бид ОХУ-ын хууль тогтоомжийг дагаж мөрдөж, засгийн газрын нэрийн өмнөөс ажилладаг. Бид хүмүүсийг терроризмаас хамгаалж, яг л Оросын энгийн арми шиг Украины эсрэг тулалдаж байна. Бид ер нь бол илүү үр дүнтэй тулалдаж байгаа" гэж Пригожин хэлжээ.

Эх сурвалж: EURONEWS, DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-11 202.21.107.12

ene gahai aij sandarch bn daa.udahgui chadrah biz

Avatar

Нэргүй 2023-05-11 59.153.112.133

ДоЯ -ны чекист а******н төр барихаараа Оросын Зэвсэгт Хүчинийг ар тийш нь тавиад ийм хөлсний алуурчдаар ажлаа хийлгэж байгаа нь энэ юмдаа !

Avatar

Нэргүй 2023-05-11 38.42.106.107

Зиак илүү дутууг нь бол мэдэхгүйм. Гэхдээ ану ийн black water билүү баахан хөлсний цэргүүд иракад яаж галзуурч байсныг мартаан болуу. Зам дээр нь хөндөлдсөн жижиг тэрэгийг хүнтэй юутай хүүтэй нь шүршээл амар тээ. Одоо ч тэд ану ийн төр нь оролцоход төвөгтэй бохир ажилийг хийсээр л байгаа. Юүтүүбээр дүүрэн бичлэг нь байна. Сонирхвол үзнэ биз

Avatar

Нэргүй 2023-05-11 115.179.223.48

Зөв.

Avatar

Нэргүй 2023-05-11 202.131.245.243

https://t.me/c/1594371629/16746

Avatar

Нэргүй 2023-05-11 202.131.245.243

https://t.me/rusvesnasu/26214

Avatar

Нэргүй 2023-05-11 154.26.139.190

Westren nohoinuud hussen ee yrij l baig, ugaasaa ed nariin dangaar noyorhdog tsag duussan. Terrorismg jinhene utgaar heregjuuldeg hunuus. China Russia terguutei westren nii daranguilaliig surj baigaa evseld mongol uls negdeh estoi yum ug ni

Avatar

Нэргүй 2023-05-11 202.55.188.43

за яршигөө дуугүй л хараад төвийг сахиад сууж байх нь дээр…үүгээр явсан гайг дуудаж яахнав….Оросыг ч тэр х****л идсэн украйныг ч дэмжих хэрэггүй.

Avatar

Нэргүй 2023-05-11 202.126.89.113

Авлигачин Генералуудаар удиррдуулсан Оросын арчаагүй армийн өмнөөс тулалдаж байгаа энэ новшийг нууц тусгай ажиллагаа явуулж устгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-05-11 202.179.27.48

Ам бардам гуя шалдан хоосон шүлснүүд мянга далчиганаад чадахгүй хөөрхий минь. Барууны неоколончлолд нь том гай болж байхгүй юу Вагнер.

Avatar

Zochin 2023-05-11 66.181.161.50

USTGAACH ! !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж