“Гадаад харилцааны яам, Элчин сайдын яаманд гомдолтой байна”

“Гадаад харилцааны яам, Элчин сайдын яаманд гомдолтой байна”

БНСУ-д ажиллаж байхдаа амь насаа алдсан монгол иргэний талаар ар гэрээс нь мэдээлэл /2023.05.11/ хийж байна.


Хохирогчийн нагац дүү Б.Ариунзул “Миний нагац ах эхээс хоёулаа. Айлын ганц хүү байсан. Миний ээж одоо төрсөн дүүгийнхээ хэргийн араас Өмнөд Солонгост байгаа. Уг хэрэг 2021 оны зургадугаар сард болсон. Тодруулбал, 2021 оны зургадугаар сарын 29-ны өдөр гэртээ гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй байдалтай олдсон. Миний ээж 2021 оны наймдугаар сард энэ хэргийн араас явсан. Өмнөд Солонгост очсоноос хойш ороогүй байгууллага, уулзаагүй газар үлдээгүй. Өмгөөлөгч, хүний эрхийн байгууллагынхантай уулзсан. Өмнөд Солонгосын талаас өмгөөлөгч нар энэ хэргийг өмгөөлөхөөс татгалзсан байр суурьтай байсан.

Задлан шинжилгээний дүгнэлтээс эхлэн ярья. Өмнө нь манай ахад солонгос захирал нь хэд хэдэн удаа гар хүрч байсан. Цалингаа нэхэхээр өгдөггүй, удаа дараа гар хүрч зодсон баримт бидэнд байдаг. Задлан шинжилгээний дүгнэлтэд хоолойн сэртэнгийн яс хугархай гэж гарсан. Энэ хугаралтыг Өмнөд Солонгосын талаас язралтын улмаас хугарсан гэдэг дүгнэлт гаргасан. Үнэндээ энэ яс нь хүнийг зөвхөн багалзуурдаж, боомилсон тохиолдолд хугардаг гэж байгаа юм. Түүнээс биш амархан ялзрах яс биш гэдгийг мэргэжлийн эмч нар хэлсэн. Тиймээс бид уг хэргийг гаднын нөлөөтэй гэж хардаж байна. Тухайн үед талийгаачийг амьсгал хураасны дараа гэрээс нь 20 хоногийн дараа ялзарч муудсан байхад нь олсон гэдэг зүйлийг ярьдаг.

Хохирогчийн ар гэрийн зүгээс Гадаад харилцааны яам, БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд гомдолтой байна. Гадаад харилцааны яамнаас  уг хэрэгт өмгөөлөгч гаргаж өгөх хүсэлт өгөхөд “өмгөөлөгчөөр туслах боломж байхгүй” гэдэг. Ээж минь Өмнөд Солонгосын Элчингээс өмгөөлөгч гаргаж өгөөч гэж гуйхад "ажил дээр ирж дарамт үүсгэлээ" гэж цагдаад бариад өгчихдөг. Цагдаа нь өдөржин гавтай байлгадаг гэдэг мэдээллийг өгч байна.

Хэргийг шийдвэрлүүлэхээр хамгийн сүүлд Хууль зүйн сайд Х.Нямбаатарт өргөдөл өгсөн. Тэгтэл тус яамны газрын дарга намайг авч уулзаад өмгөөлөгч гаргаж өгнө гэсэн ч сар гаруйн хугацаа өнгөрлөө.

Үүнээс гадна анх бидний зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийж, цогцсыг харуулалгүй чандарласанд бид гомдолтой байна. Энэ хүн үнэхээр манай ах мөн үү гэдэгт эргэлзэж байна.

Магадгүй хүний наймаанд явсныг үгүйсгэхгүй шүү дээ. Тухайн үед цогцсыг таниулахаар Өмнөд Солонгост байдаг хамаатны эгч н.Мөнхбаярыг гуйсан ч  цогцсыг таниулаагүй. Тэгсэн хэрнээ Өмнөд Солонгос талаас цогцсыг таниулсан гэх зэргээр будилаантай зүйлийг бидэнд ярьж байгаа. Одоо манай гэр бүлийн зүгээс Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нараас Монгол иргэнийхээ асуудлыг шийдэхийн тулд анхаарч өгөхийг хүсч байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-11 103.57.95.224

Юм болгоныг ГХЯ ЭСЯ руу чихэдгээ больз үз. Хариуцлагаа өөрсдөө үүрэх ёстой. Хүний өмнөөс ажил хийж амьдрах гэж явсан биш. Өөрсдөө арчаатайхан шиг байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-05-11 216.38.195.74

t

Avatar

Нэргүй 2023-05-11 188.162.254.97

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Уншигч 2023-05-11 83.147.232.4

Eр нь Со- гэлтгүй Eвроп, Ази -орнуудад Эх орон, ард түмнээ төлөөлөн суугаа, ЭС-ийн яам консулын дипломат, ажилчид юу ч хийхгүй зүгээр л араа бодсон, харьцаа муутай юу хийх гэж очдог үхэр монгол чууд.

Avatar

Нэргүй 2023-05-11 80.83.235.59

Ядуугийн зовлон. Иргэд баян ухаантай байвал улс баян хариуцлагатай болдог. Монгол хүн энэ дэлхийн хаана ч ханшгүй байна. Уучлаарай гадаадад байгаа бүх хүмүүст тарамт байдаг. Хүсэл зорилгоо том болго Том бай! Бусдын хөл дээр бүү гишэг биеэ даа.

Avatar

зочин 2023-05-11 66.181.179.160

манай элчин гэгдэх хүмүүс ёстой ар өврийн хаалганы улсын мөнгөөр гадаадад тансаглагчид байдаг шалгавал бас л аймаар хулгайч луйварчид гарч ирнэ монгол луйварчингүй төрийн үйлчилгээ гэж алгоо

Avatar

Нэргүй 2023-05-11 66.181.160.87

батцэцэг яянхан мин энэ ллаларуудаа цэгцлээч эргүү модны хожуул авгай мин

Avatar

Нэргүй 2023-05-11 103.57.94.15

Тиймээ өөрсдийгөө үхэрээрээ дууддаг тэнэг монголчуудаас өөр үндэстэн энэ дэлхий дээр байхгүй

Avatar

Нэргүй 2023-05-11 103.57.94.15

Чи битгий унгас алд

Avatar

Зочин 2023-05-11 59.153.86.195

Бид юу юуг нь олж тогтоогүй байж гадны улсуудаас буруу хайх юм! Асуудал бидэн дунд байгаа, миний хамаатны ах ээжтэйгээ 10 гаруй жил уулзаагүй байж байгаад бас ийм байдалтай алтан амь нас аа алдсан. Бид гадны улсуудыг хардахаас илүүтэйгээр Монголчууд дунд ийм муу хүмүүс байгаа гэж бодож байгаа! Манай ах нутаг буцах болохоор мөнгөө цуглуулна, сэтгэгдлээ Солонгосчуудтай хуваалцахгүй нь лавтай. Хамт хөөргөж ууж идэж байгаад цуглуулсан мөнгөнд нь шунасан хүн бол нутгийн л хүн байх магадлалтай!

Avatar

Нэргүй 2023-05-11 139.5.218.235

Хамаг эрхтэнг нь аваад донор болгоод зарсан биз өгөр сологосчууд моггол хүгийг арай дэндүү басах юмаа

Avatar

Нэргүй 2023-05-11 103.229.122.30

elchin gj erhchin min bid oluulaa chinii zuudend orno amlay

Avatar

Нэргүй 2023-05-11 103.57.94.15

Дурандаа солонгос явчихаад одоо битгий олон долоо юм гоншигно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж