Меган Марклын шинэ бие хамгаалагч хэн бэ?

Меган Марклын шинэ бие хамгаалагч хэн бэ?

Меган Марклын шинэ бие хамгаалагч хэн бэ?

Хунтайж Харригийн эхнэр Меган Маркл өнгөрсөн Бямба гаригт болсон хаан III Чарльзыг хаан ширээнд залах ёслолд оролцоогүй. Тэрбээр ёслолоос хэдхэн цагийн дараа шинэ бие хамгаалагчтайгаа алхаж яваад папарацийн дуранд өртжээ.

Түүний шинэ бие хамгаалагч өмнө нь Ким Кардашианд ажилладаг байсан. Шилдэг бие хамгаалагчдын өдрийн цалин 1800 ам.доллар орчим байдаг. Меган, Харри нарын хамгаалалтыг 2020 оноос эхлэн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэхээ больсон. Харри, Меган нар өмнө нь Майкл Жексоны хамгаалагч байсан Алберто Алварезийг ажиллуулдаг байжээ. Гэвч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэт хэрэгтэй холбоотойгоор саяхан түүнийг халсан.

Меган хаан III Чарльзын ёслолд оролцоогүй. Харин оронд нь АНУ дахь гэртээ хүү Арчигийнхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Харри ёслолд оролцсон боловч үйл ажиллагаа дуусмагц Калифорниа руу тэр дороо буцсан байна. Хаан, хатан хоёрын албан ёсны зураг авалтын үйл ажиллагаа ч дуусаагүй байхад Харри хэдийнэ онгоцондоо суусан байсан. Харри ийнхүү яаран буцсан ч гэлээ хаан III Чарльз тусгайлан Арчи хүүд төрсөн өдрийн мэнд хүргэж, хундага өргөжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-11 103.9.89.103

Английн хунтайж ийм тэнэг харын э****з хүүхнээр толгойгоо мэдүүлж хаант удмаасаа татгалзсан нь тэнэг үйлдэл байлаа гэж…

Avatar

Нэргүй 2023-05-11 59.153.115.146

бүүр халтар чамд ямар хамаа байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж