Тонгад 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2023.05.11-нд нийтлэгдсэн

Тонгад 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Тонгад 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Өмнөд Номхон далайд орших Тонга улсад өнөөдөр /2023.05.11/ 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн гүн нь Хихифо тосгоноос баруун хойд зүгт 73 км зайд, 212 км гүнд байсан. Хихифо нь Тонга улсын голлох бүлэг арлын хойд хэсэгт орших Ниуатопутапу арлын тосгон юм. Газар хөдлөлт хүчтэй байсан ч цунамийн анхааруулга өгөхүйц хэмжээнд байгаагүй гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Анхны чичиргээ 20-30 секунд үргэлжилсэн. Харин афтершок нь 5.1 магнитудын хүчтэй байжээ. Чичирхийлэл Самоа, Уоллис, Футуна арлуудад мэдрэгдсэн байна.

Тонга улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мөн 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байв. Неяфу хотоос зүүн өмнө зүгт 207 орчим км зайд далайн гүнд уг газар хөдлөлт болсон. Үүний дараа нэгдүгээр сарын 14-нд далайн доорх галт уул дэлбэрч, гол арлыг галт уулын үнсэн давхарга бүрхсэн байна. Галт уулын ихэнх хэсэг нь усан дор оршдог. Дэлбэрэлт нь галт уулын оройг сүйтгэж, Тонгагийн арлуудад ихээхэн хэмжээний хохирол учруулсан.

Дашрамд дурдахад, Тонга улс нь Өмнөд Номхон далайд орших 169 арлаас бүрдэх ольтриг дээр оршдог. Тэдгээр 169 арлын 36-д нь хүн оршин суудаг аж. Вант Улсын газар нутаг нь хойноос өмнө зүгт 800 километр сунан тогтсон байдаг.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж